"Pussy Riot"-ийн гишүүн Пётр Верзилов эмнэлэгт байна.

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д амжилттай болж өнгөрсөн ч финалын тоглолтын үеэр "Pussy Riot"-ийн зарим гишүүд талбай дээр гарч эсэргүүцлээ илэрхийлэн, зохион байгуулагч нарын нүүрийг "улайлгаад" амжсан.

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д амжилттай болж өнгөрсөн ч финалын тоглолтын үеэр "Pussy Riot"-ийн зарим гишүүд талбай дээр гарч эсэргүүцлээ илэрхийлэн, зохион байгуулагч нарын нүүрийг "улайлгаад" амжсан. Тэгвэл тухайн үеэд зохион байгуулагч орныг дараа дараагийн хөл бөмбөгийн тэмцээн уралдаанд Олон улсын хөл бөмбөгийн холбооноос хориг арга хэмжээ авах нөхцөл үүсээд байгааг хэвлэлийнхэн онцолж байсан. Тиймээс ч талбай дээр гарч гүйсэн хэв журам зөрчигчдийг шоронд хориод байсан билээ. "Pussy Riot"-ийн гишүүн Пётр Верзилов эмнэлэгт хүнд нөхцөл байдалтай хүргэгдсэн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн бөгөөд хамаатнууд нь "Медуза" сайтад өгсөн ярилцлагын үеэр "бие нь маш муу эмнэлэгт хүргэгдсэн. Түүнийг хордуулсан байж магадгүй. Эмч нар одоогийн байдлаар ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй байна" хэмээн ярьжээ. Пётр Верзиловтой хамт Мария Алёкина баривчлагдсан бөгөөд тэд бүгд "Pussy Riot"-ын гишүүд юм. Одоогийн байдлаар Пётрийн ээж хүүгээ хараагүй удаж байгаагаа хэлж байгаа ч цагдаа, хүчнийхэн болон эмнэлгийн зүгээс уулзуулах боломжгүй гэсэн хариу өгсөөр өдийг хүрсэн байна. Харин ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг болон Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ямар нэгэн тодорхой шийдвэр гаргаагүй байгаа нь хачирхалтай. Хэргийг дотооддоо шийдвэрлэхээр болсон талаар хэвлэлийнхэн таамаг дэвшүүлсээр байгаа нь хориг арга хэмжээнд өртөөгүй шалтгаан болов уу. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-45505064 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.