ХБНГУ-д цагаачид "хэрэг" тарьж эхэллээ.

Жилд 500 мянган цагаачдыг хүлээн авч ажилчдаа бэлтгэдэг ХБНГУ-ын хөдөлмөрийн бодлого гажуудаж эхэлсэн талаар Европын холбооны хэвлэл мэдээллийн агентлагууд онцолж эхэллээ.

Зүүн Германы Чемниц хотод цагаачид сүүлийн саруудад гэмт хэрэгт өртөх тохиолдол ихсэж байгааг Европын хэвлэлүүд бичиж эхэллээ. Барууны бодлого явуулдаг улс төрийн хүчнийхэн энэхүү жилд 500 мянган ажилчин анги, цагаачдыг хүлээн авах хөдөлмөрийн болон хүмүүнлэгийн чанартай бодлого хяналтаас гарч эхэлсэн талаар онцоллоо. Цагдаа хүчнийхэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг тайландаа дурдсаар байгаа ч эрх баригчид дээрх цагаачлалын бодлогоо өөрчлөх бодолгүй байгаагаа ч илэрхийлжээ. Гэвч нийгэмд гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь цагаачидтай шууд холбоотой гэдгийг албаны эх сурвалжууд цохон тэмдэглэж байна. ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд ч энэ асуудлыг анхааралдаа авсан гэдгийг хэлжээ. Нийт 27 хууль бус цагаачид эрүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаа нь цаагуураа иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгааг ч Канцлерт мэдүүлсэн байна. Өнгөрсөн наймдугаар сард Сири Иракийн цагаачид Германд цагдаа нартай эсэргүүцлийн жагсаал хийж мөргөлдсөн удаа бий. Энэ удаад бодлогын түвшинд асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэйг Дотоод хэргийн сайн ч онцолсон байна. Жишээ нь өнгөрсөн жилд нийт 447 аллагын гэмт хэрэгт цагаачид холбогдож асуудал тогооноос хальж байгааг харуулжээ. 

ХБНГУ-ын Цагдаа нар өдөр бүр хэв журам сахиулж байна.
ХБНГУ-ын Цагдаа нар өдөр бүр хэв журам сахиулж байна.
Цагдаа нарын ачаалал нэмэгдсэн гэдгийг онцолж байна.
Цагдаа нарын ачаалал нэмэгдсэн гэдгийг онцолж байна.
Цагаачдын тухай бодлогыг өөрчлөх цаг ирсэн үү?
Цагаачдын тухай бодлогыг өөрчлөх цаг ирсэн үү?
Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.