Шанхайд дэлхийн хамгийн том заалны Скай Ресорт нээлтээ хийнэ

Манай дэлхийн хамгийн том "заалны" буюу битүү талбайн Скай Ресорт удахгүй Шанхайд нээгдэх гэж байна.

Шанхай хотын Пудонг хэсэгт байрлах манай дэлхийн хамгийн том битүү Скай Ресорт нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Энэхүү шинэ спорт цогцолборыг Олимпийн стандартын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд "WintaStar Shanghai" буюу "Шанхай хотын өвлийн од" гэх утгатай байгуулсан байна. Цогцолборын зөвхөн барилгын талбайн хэмжээ нь 107 мянган метр квадрат бөгөөд үүнд усан парк, цаны бүхий л төрлийн бааз, аялал жуулчлалын гол төв байхаар шийдвэрлэсэн цогцолбор болох юм. Дотроо хүүхдүүдэд зориулсан "Disney Winter park" байгуулсан бөгөөд эцэг эхчүүдийн амралт зугаалга, гэр бүлийн бүхий л шаардлагад нийцсэн орчин үеийн томоохон мегатөсөл гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд онцолжээ. Зөвхөн цана болон гулгах талбай гэхэд 90 мянган метр талбайг хамарсан нь дэлхийн рекорд. Дотроо мөсөн зочид буудал бүхий аялал жуулчлын төгс шийдлийг бүрдүүлсэн байна. Мөн хоёр том театрийн заал бүхий энтертаймент хөтөлбөр явуулах зориулалттай талбайтай. Гол онцлог нь зуны цагт өвөл мэт сэтгэгдэл төрүүлэхүйц битүү талбайн өвлийн амралт зугаалгын спорт цогцолбор болгож Азийн төдийгүй дэлхийн жуулчдыг татах аж. Дубайд мөн адил заалны Скай Ресорт өвөл зун ажилдаг ч Шанхайд нээх гэж байгаа шиг том, орчин үеийн биш гэдгийг үйлчлүүлэгчид эхнээсээ ам дамжин ярьж эхэлжээ. Хамгийн сүүлийн үеийн жуулчдын судалгаагаар 12.1 сая хүн БНХАУ-д зун Скай Ресортоор үйлчлүүлдэг гэсэн тоо судалгаа байдаг байна. БНХАУ-ын өвлийн спортыг хөгжүүлэх бодлого нь 2025 он гэхэд 300 сая хүн буюу иргэд өвлийн спортоор хичээллэх, тамирчид бэлтгэх гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. 

Эх сурвалж: https://nypost.com/2018/09/11/the-worlds-largest-indoor-ski-resort-will-open-in-shanghai/ 

Заалны хамгийн том Скай Ресорт.
Заалны хамгийн том Скай Ресорт.
Зочид буудлын өвөрмөц шийдэл, Мөсөн өрөө.
Зочид буудлын өвөрмөц шийдэл, Мөсөн өрөө.
Битүү буюу заалны Скай Ресорт нь жилийн бүхий л улиралд нээлттэй байна.
Битүү буюу заалны Скай Ресорт нь жилийн бүхий л улиралд нээлттэй байна.
Гадна талбайн нийт хэмжээгээр Дэлхийд нэгт бичигдэх юм.
Гадна талбайн нийт хэмжээгээр Дэлхийд нэгт бичигдэх юм.
Өдөр шөнөгүй 24/7 жуулчдыг хүлээн авна.
Өдөр шөнөгүй 24/7 жуулчдыг хүлээн авна.
Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.