МУ-д фейсбүүк орчин дахь гэмт хэргийг зогсоох боломж бүрдлээ

Мөн Фейсбүүк компани болон ЦЕГ газартай хамтран МУ-ын хуулийн нөхцөлд байдалтай уялдуулан ажиллахаар болсон байна. ЦЕГ-аас Ази номхон далайг хариуцсан ахлахтай шууд харьцаж, хугацаа цахим гэмт хэргийг таслан зогсоох боломж бүрдсэн аж.  

Өнгөрсөн долоо хоногт харилцаа холбооны зохицуулах газрын урилгаар Ази номхон далайн хариуцсан Фейсбүүк компанийн төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газрынхантай уулзалт хийсэн. Уулзалтаар хэлэлцсэн асуудлуудын талаар өнөөдөр ХХЗХ-ны Цахим мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Т.Батболд, Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн нар мэдээлэл хийлээ.

Монгол улс фейсбүүк хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Үүнийг дагаад 13 нас хүрээгүй хүүхдүүд фейсбүүк хэрэглэх нь түгээмэл байгаа аж. Үүнтэй холбоотой өсвөр насныхны дунд янз бүрийн асуудал гардаг. 

Уулзалтын үр дүнд эхлээд иргэдийн үг хэлэх эрх буюу 

  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах
  • Оюуны өмчийг хамгаалах
  • Цахим орчны хүүхэд хамгаалал
  • Хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах
  • Хуурамч хэрэглэгчийг тодорхойлох
  • Терроризм, цахим гэмт хэрэгтэй тэмцэх

талаар ярилцсан бөгөөд ХХЗХ-ноос энэ тал дээр монгол хэл, соёл болон англи хэлний мэдлэгтэй хүний нөөцөөр мэргэжлийн баг бүрдүүлж ажиллахаар болжээ. Энэ мэргэжлийн баг  нь ЦЕГ Болон Фейсбүүк компанитай шууд хамтран ажиллах юм. 

Мөн Фейсбүүк компани болон ЦЕГ газартай хамтран МУ-ын хуулийн нөхцөлд байдалтай уялдуулан ажиллахаар болсон байна. ЦЕГ-аас Ази номхон далайг хариуцсан ахлахтай шууд харьцаж, хугацаа цахим гэмт хэргийг таслан зогсоох боломж бүрдсэн аж.  

2018 оны эхний 6 сарын байдлаар 279 цахим гэмт хэргийг бүртгэгджээ. Үүний дийлэнх нь бусдын фейсбүүк хаягаар дамжуулан танил, нөхдөөс нь дансаар мөнгө авсан хэрэг байгаа юм. 

Мөн Фейсбүүк компаниас Монгол улсад Green channel буюу Ногоон сувгийг нээж өгчээ.  Энэ хуурамч мэдээ мэдээллийг тархалтыг таслан зогсоох боломжийг бий болгох ажээ.