Б.Лхагвасүрэн: Олон виза карт шаардлагагүй, нэг картаар бүгдийг шийднэ

Мэдээллийн технологийн дэвшилтэт гарцыг ашиглах нь цаг хугацаа хэмнэх, орон зайг товчлох, хурдтай хөгжих боломжийг асар ихээр бүрдүүлдэг. Энэхүү дэвшилтэд дижитал эрин үе болоод чипийн нэгдсэн систем манай улсад хэрхэн хөгжиж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Дэлхий даяар бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, цахим төлбөр рүү шилжиж буй цахим эринд Монголчууд бид ч гэсэн хөл нийлүүлж, санхүүгийн зах зээлд нэвтрээд байна. Энэ нь мэдээллийн технологийн дэвшилтэт гарцыг ашиглаж цаг хугацаа хэмнэх, орон зайг товчлох, хурдтай хөгжих боломжийг бүрдүүлдэг. Өнөөдөр дэлхийн ихэнх улс орнууд EMV ухаалаг картын стандартыг ашиглан, иргэдийн хэрэглээг хөнгөвчилж байна. Түүнчлэн EMV стандартыг ихээр ашиглаж байна. EMV нь ухаалаг төлбөрийн картууд болон төлбөрийн терминал болон автомат теллерийг хүлээн авах боломжтой техникийн стандартын дагуух төлбөрийн арга юм. 

Энэхүү дэвшилтэд дижитал эрин үе болоод чипийн нэгдсэн систем манай улсад хэрхэн хөгжиж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс хэлэхдээ “Санхүүгийн салбарт өрсөлдөөн хүчтэй байгаас улбаалан банкууд хооорондоо өрсөлдөж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргадаг. Ингэж өрсөлдөх нь сайн ч тус тусдаа явж байгаа энэ байдал цаагуураа их зардал мөнгийг шаарддаг юм. Тухайлбал, дэлгүүрт заавал банк тус бүрээр нэг нэг пост машин байх шаардлагагүй харин  нэг системд оруулж зардал хэмнээд нэгдсэн нэг пост машин ашигладаг болохыг хэлж байна.  Монголбанкны хувьд эцсийн шатандаа ороод байгаа нэг төсөл байна. Тэр нь картны чипний стандартын төсөл юм.  Дэлхийд EMV гэх стандарт байдаг шүү дээ. Хэрвээ виза зарт, мастер карт, олон улсын картууд бүгд EMV стандартад нийцчихвэл бие биенээ уншдаг, дамжуулдаг сүлжээ бий болно гэсэн үг. Тиймээс дотоодын төгрөгийн карт буюу ₮ картыг олон улсын стандартын EMV/NFC чип технологид шилжүүлэх, автомат клирингийн системийг нэвтрүүлэх, санхүүгийн байгууллагад ашиглах тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд байна. Бидэнд олон карт шаардлагагүй нэг картаар бүх төлбөрийг шийддэг болно” гэлээ.

Харин Голомт банкны мэдээлэл технологийн газрын захирал М.Сайханбилэг хэлэхдээ “Монгол улс зуун хувь цахим уруу шилжсэн гэж болно. Өөрөөр хэлбэл EMV  чипийг ашигласан картуудыг хэрэглэж байна. Одоо бид дижитал үе рүүгээ шилжиж байна. Дижитал гэдэг нь онлайн, электроноос ялгаатай ойлголт бөгөөд энгийн, цаг хугацаа хэмнэсэн, хүртээмжтэй байж БИЗНЕС ЗАГВАР болно. Өмнө нь тус тусдаа яваад болдог байсан бол дижитал болгохын тулд төр, хувийн байгууллагууд, иргэд гээд бүгд оролцоотой байж хурдан хөгжих боломжтой. Ингэж бүгд уялдаатай байгаад ахиц дэвшил авч ирэхэд бидэнд асар их боломж бий. Жишээ нь, дижитал үеийн хамгийн гол бүтээгдэхүүн бол смарт утас юм. Тэгэхээр манай улс хөгжингүй орныхоо хувьд хамгийн сайн дэд бүтэцтэй улс.  Дээрээс нь 3G сайтай, дата хэрэглээтэй, иргэд нь сурах эрмэлзэлтэй байдаг нь илүү том давуу тал болж чадна. Өөрөөр хэлбэл бид дижитал эриныг илүү сайжруулах бүрэн боломжтой” гэсэн юм.

Нэг систем нэг стандарт нь хүмүүст хурдан шуурхай үйлчилгээг авахад туслах ч нөгөө талаараа нууцын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, нэг удирдлагад орох вий гэх хардлага дэлхийн нийтэд байдаг. Хэрвээ иргэний нууцын аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах юм бол иргэд бүх талдаа хожино гэсэн үг.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.204.48.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.