Х.Нямбаатар: ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдыг гадаадад тэтгэлгээр сургаж, багшид мөнгөн урамшуулал олгоно

ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төслийг эхлүүллээ.

Сонгинохайрхан дүүргийн төгсөгчид ЭЕШ-ийн оноогоор Нийслэлийн хэмжээнд 6,7 р байруудад жагсдаг байна. Энэ нь нэг талаас сурагчдын сурлагын чанартай холбоотой мэт боловч өргөн утгаар нь авч үзвэл сургалтын орчин, багш нарын чадавх, эцэг эхийн дэмжлэг зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай юм. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж, ерөнхий боловсролын сургуулиа төгсч буй хүүхдүүдэд цаашид чанартай их, дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ элсэхэд нь туслах үүднээс дүүргийн удирдлагууд боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд “UP” төслийг эхлүүлж, өнөөдөр төслийн танилцуулгыг хийжээ.

Цаашид жил бүр тогтмол хэрэгжих уг төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон 1500 орчим сурагч, сургуулиудын захирал, багш нар мөн сурагчдын эцэг эхийн төлөөлөл ирж, төслийн талаарх мэдээлэл, дүүргийн зүгээс төслөөр дамжуулан хүүхдүүдэд ямар боломж олгож байгаа мөн эцэг, эхчүүд юун дээр анхаарах ёстойг хэлэлцсэн байна. Төслийн хүрээнд Сант, Олонлог зэрэг хувийн сургуулиудын багш нартай хамтран ажиллаж, дүүргийн 4 бүсэд сонгоны анги хичээллүүлэхээр болжээ. Мөн түүнчлэн багш нарыг чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр ч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. ЭЕШ-н оноогоор тэргүүлсэн сурагчдыг гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, сурагчийг бэлтгэсэн багшид мөнгөн урамшуулал олгохоор болсон байна. 

Сэтгэгдэл: (7)
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Баярмаа (66.181.161.13) 2018-12-09 10:21:07
Зөвхөн Сонгино хайрхан дүүрэг юм уу.
Зочин (112.72.11.111) 2018-12-05 22:36:35
Их зөв ажил байлээ хүүтэйгээ зөвөлгөөнд оролцсон. Гишүүндээ амжилт хүсье
Багш (124.158.92.2) 2018-12-04 08:48:34
ЭЕШ-ийн амжилт 1-р ангид орж уншиж бичиж сурахаас л эхэлж байгаа юм шүү дээ "Саятан багш" урамшуулал 5-р анги төгсгөх багшид дажгүй мотиваци болж байсан.!!!!!
Erdenejargal (202.126.89.92) 2018-12-03 22:28:25
Ene hodoo oron nutgiih hamaarah uu
Erdenejargal (202.126.89.92) 2018-12-03 22:28:24
Ene hodoo oron nutgiih hamaarah uu
Анужин (202.126.89.5) 2018-12-03 21:39:15
Таалагдлаа
Г.Анужин (202.126.89.5) 2018-12-03 21:38:08
...