Нойрны дутагдал хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг

Нойрны дутагдал ямар сөрөг нөлөөтэй талаар судалгаа хийжээ.

Нойрны дутагдал гэдэг харьцангуй ойлголт юм. Хоногт унтаж амрах хугацаа хүн болгонд адилгүй байдаг. Тухайлбал зарим хүн 3-5 цаг унтаж амрах нь хангалттай гэдэг бол зарим нэг нь хэвийн ажиллах чадвартай байхад нь 8 цаг унтах шаардлагатай байдаг гэж үздэг. Иймд нойр дутагдах гэдэг нь нойрондоо сэтгэл хангалуун бус байх болон ажил үүрэг даалгавар биелүүлэх чадвар бууралтаар тодорхойлогдоно. 
Нойр багатай байхад жишээ нь: хэд хоногийн турш хоногт 1 цаг унтахад танин мэдэхүйн бууралт үл анзаарагдам байдаг бол энэ байдал 7 хоногийн турш үргэлжилбэл илэрхий өөрчлөлт үүсдэг байна. Нойр дутмаг байхад тархины духны өмнөд хэсэг болон чамархайн дэлбэнгийн бодисийн солилцоо буурдаг бөгөөд тархины энэ хэсгүүд нь шийдвэр гаргах, ямар нэгэн үйл хийх сэдэл тэмүүлэлийг хянаж байх, анхаарал төвлөрүүлэлт болон харааны үйл ажиллагаанд оролцдог байна. Хэрвээ та өдрийн турш нойрмог байх, маш богино хугацаатай түр зуур дугхийх, хэвтэх болгонд унтаад байх нь танд нойр дутагдсаныг илтгэнэ.
Олон судалгаагаар нойр дутагдах нь аюултай гэдгийг тогтоосон байдаг. Тухайлбал нойрны дутагдал ба танин мэдэхүйн сорилын гүйцэтгэлийн бууралт хоёр нь шууд хамааралтай байдаг байна. Нойр дутагдалтай хүний анхаарал баримжааг шалгах сорилын гүйцэтгэл хордлогонд орсон хүнтэй ижил дүн үзүүлдэг байна. 

Хулганы нойрны загварт судалгаа хийснээр архаг нойрны дутагдал нь хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Энэ судалгаагаар хулганы биологийн цагийг зохицуулж байдаг генийг мутацид оруулснаар хөхний хорт хавдарт илүү өртөмхий болгож байгаа гэж үзсэн байна.

Энэ нь онгоцны үйлчлэгч, шөнийн ээлжийн ажил хийдэг эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын эрсдлийг өсгөх генетик хүчин зүйл болжээ. Шөнө хиймэл гэрлийн тусламжтай ажил хийснээр мелатонины нийлэгжил дарангуйлагдаж, байгалийн хоногийн хэмнэл алдагдаж мөн нарны гэрэл дутагдснаар Д амин дэмийн дутагдал болдог. Ингэснээр хөхний хорт хавдрын эрсдлийг өсгөх хүчин зүйл болдог байна.

Эх сурвалж: breast center

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.