"Бүжиглэж буй Шива" бурхан олджээ

Энэтхэг улсын бурхан шашны нандин шүтээн болох "Бүжиглэж буй Шива" Австрали улсаас олдсон байна.

Эртний түүхийн нэн ховор олдворууд 20-р зууны үед хамгийн их алдагдаж, хулгайн гэмт хэргийн гол бай болж байлаа. Мэдээж үүний ард маш их хэмжээний мөнгө яригдаж байсан нь нууц биш. Тэгвэл Энэтхэг улсын бурхан шашны нандин шүтээнүүдийн нэг болох "Бүжиглэж буй Шива" Австрали улсаас олдож, олны анхаарлыг татаад байна. Энэхүү шүтээн нь ойролцоогоор 500 гаруй жилийн түүхтэй, Энэтхэг улсын түүхэн олдвор, соёлын салшгүй нэг хэсэг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Тэгвэл Автсрали улсын Арт Галлерей дээрх Шива бурханыг Энэтхэг улсад буцааж өгөх болсон тухай мэдэгдэж, тээвэрлэлтийн асуудлыг Австралийн тал хариуцна гэжээ. Ойролцоогоор 16-р зууны үеийн "Сива Натаража" буюу "Бүжиглэж буй Шива" бурханы хөшөө нь яг одоо өмнөд Австралийн Аделэйнд байгаа юм байна. 1958 онд Энэтхэг улсад байсан гэх маш их гэрэл зургууд байдаг юм. Энэтхэгийн Ниллай хотын нэгэн сүмээс 1970 оны үед алга болж байжээ. Нийт дөрвөн удаа хулгайлах гэж оролдсон байдаг. Улмаар цагдаа нар хэргийг тухайн үед нь мөрдөөд хэрэгт холбогдох нотлох баримт, хулгайч нарыг хаана байгаа гэх мэт хэрэгт сэжүүрлэх зүйлгүй алдсан байдаг. Зах зээлийн үнэлгээгээр 330 мянган ам.долларын үнэ бүхий түүхэн ховор бүтээл учраас Энэтхэг улс "Бүжиглэж буй Шива" бурханыг "үнэлж барашгүй эд" хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/style/article/south-australia-shiva-statue-stolen-intl/index.html

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.