Хойд Солонгосын эсрэг АНУ шинэ хориг арга хэмжээ авлаа

АНУ-ын зүгээс Хойд Солонгосын эсрэг шинэ хориг хэмжээ авсан талаар CNN агентлаг мэдээллээ.

Жил болгон АНУ Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авдаг боллоо. Эдийн засгийн, худалдааны, бүсийн гэх мэт. Харин энэ удаад БНХАУ болон ОХУ-д үйлдвэрлэсэн техникийн бүхий л төрлийн зүйлийг хориглож буйгаа зарлалаа. Өөрөөр хэлбэл манай хоёр хөршийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн техникийн төрлийн машин, зэвсэг, өргөн хэрэглээний цахилгаан бараа гэх мэт техникийн бүхий л зүйлд хориг арга хэмжээ авсан талаар цагаан ордноос мэдээллээ. Хориг арга хэмжээнд БНХАУ-ыг тодорхой хэдэн техникийн компаниуд, ОХУ-ын зарим нэг охин компаниудын бүтээгдэхүүнийг Хойд Солонгос руу оруулахыг хориглож буйгаа АНУ зарлав. Шинэ хориг зарлаж байгаатай холбогдуулан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны цөмийн хөтөрлбөрийг мөн шүүмжилсэн. Харин үүний хариу болгож одоогийн байдлаар Хойд Солонгосын зүгээс ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар "Хойд Солонгосын зүгээс өгөх тайлбар тодорхой. Тэд АНУ-д гурван улсын хамтын ажиллагаанд бүү саад бол гэсэн хариу өгөх болов уу" гэсэн юм. Энэхүү шинэ хориг арга хэмжээтэй холбоотой асуудалд бас нэг зүйл байгаа юм. Хойд Солонгосын Хөдөлмөрийн намынхан ОХУ болон БНХАУ-ын дээрх холбоотой гэх компаниудаас цөмийн хөтөлбөртэй холбоотой техник, технологийн хангамж авч байгаа гэсэн хардлага байгаа талаар АНУ өгүүлэв. 

Эх сурвалж: CNN

Д.Трамп
Д.Трамп "барьцгүй" нэгэн гэдгийг хэвлэл онцолж байна.
Их гүрнүүдэд бодсон зүйл бий бололтой.
Их гүрнүүдэд бодсон зүйл бий бололтой.
АНУ: Эдгээр гурван улсын хамтын ажиллагааг хянах ямар ч боломжгүй болж байна.
АНУ: Эдгээр гурван улсын хамтын ажиллагааг хянах ямар ч боломжгүй болж байна.
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин (112.72.11.104) 2018-09-16 13:01:04
gyyh