Т.Хонгорзул: Хүүхдээ EQ-гийн чадвартай болгохын тулд дараах 2 хүмүүжлийн аргаас татгалз

Эцэг эхийн хүмүүжлийн арга хүүхдийн EQ-д хэрхэн нөлөөлдөг вэ сэдвээр  “Focus on the family Mongolia” төвийн тэргүүн, клиник сэтгэл зүйч Т.Хонгорзултай ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хүүхдийн EQ хөгжилд эцэг эхчүүд ямар нөлөө үзүүлдэг талаар ярилцлагаа эхлүүлж болох уу?

-Өөртөө болон бусдад төрж буй мэдрэмжийг таньж, ойлгох түүнийг зохицуулах чадварыг EQ хөгжил гэдэг. Мэдээж эцэг, эхийн харилцаа хүүхдийн EQ чадварт чухал нөлөөтэй. Хүүхэд хүмүүжлийн олон хэв маяг байдаг. Үүнээс дараах хоёр хүмүүжлийн арга нь хүүдийн EQ-д сөрөг нөлөөтэй. Нэгдүгээрт, хүүхдээ эрхлүүлж, дураар нь өсгөдөг, хүүхдийнхээ хүссэн бүхнийг зөвшөөрдөг эцэг эхчүүдийн талаар ярилцъя. Хүүхдэдээ болно, болохгүй гэдэг шаардлага тавьдаггүй эцэг эхчүүд хүүхдийнхээ EQ чадвар сул болгодог. Гэр бүлийнхээ орчинд уйлах зэрэг тавгүй мэдрэмжийг авч байгаагүй, хариуцлага хүлээж сураагүй хүүхэд нийгмийн харилцаанд орохоороо зөрчилддөг. Цэцэрлэг, сургуульд орохоороо болохгүй, үгүй гэдэг үгийг сонсохоороо уурлаж, уцаарладаг. Ингээд өөрт төрж буй мэдрэмжээ зөвөөр илэрхийлж чаддаггүйгээсээ болж ямар нэгэн үйлдэл хийдэг. Багшийнхаа үгэнд орохгүй байх, найзуудтайгаа муудалцах гэх мэт.

Хоёрдугаарт, хүүхдээ хатуу гараар өсгөдөг буюу өндөр шаардлага тавьдаг эцэг эхчүүдийн хүмүүжлийн арга EQ-д хэрхэн нөлөөлдөг вэ. Эдгээр эцэг эхчүүд дээр дурдсан сул тавьж өсгөдөг эцэг эхчүүдийн эсрэг хэв шинж нь гэсэн үг. Ийм төрлийн эцэг эхчүүд хүүхдэдээ миний хэлснийг л хий гэсэн байдлаар харьцдаг. Энэ хүмүүжлийн арга нь хүүхдийг аймхай, өөртөө итгэлгүй болгож төлөвшүүлдэг. Хүүхдэдээ хэтэрхий их шаардлага тавьбал хүүхэд бүтээлч сэтгэлгээ багатай, өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлэх чадваргүй болдог. Мөн хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж нь маш доогуур болдог. Хүүхдээ айлгаж харилцах нь хүүхдийг ээж аав надад хайргүй юм биш биз гэсэн мэдрэмжтэй болгодог. Ийм төрлийн хүүхэд өөрийн хүссэнээр зарим зүйлийг хийж чадахгүй байгаагаасаа болж мотивацигүй болдог.

Өөртөө болон бусдад төрж буй мэдрэмжийг таньж, ойлгох түүнийг зохицуулах чадварыг EQ хөгжил гэдэг.

Дээр дурдсан хэт эрхлүүлж, дураар нь өсгөдөг эцэг эхчүүдийн хүүхэд гэр бүлийнхээ дунд таатай мэдрэмжийг авдаг. Гэвч гэр бүлийнхээ хүрээнээс таагүй мэдрэмж авч байгаагүй учир цэцэрлэг, сургууль дээрээ таагүй мэдрэмж авбал хүндээр хүлээж авдаг буюу уйлдаг, гунигладаг. Сурлагын чанарт нь ч энэ нь нөлөөлдөг.

-Тэгвэл хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой вэ?

-Хэт дураар нь тавихгүй, хэт хатуу шаардлага тавихгүй тэнцвэрт байдлаар харилцвал хүүхдийн EQ хөгжинө. Дээр дурдсан хоёр арга барилыг тэнцвэржүүлж хүүхэдтэйгээ харилцах ёстой. Ээж аав гэдэг яг ч хүүхдийн найз биш. Тиймээс тодорхой хэмжээнд эрх мэдэлтэй байж, түүнийгээ ч хүүхдэд мэдрүүлж байх хэрэгтэй. Хүүхдээсээ ямар нэгэн зүйлийг хүсэн хүлээж, шаардлага тавьж, түүнийг биелүүлэхгүй бол үр дагавар бий гэдгийг ойлгуулах хэмжээнд эрх мэдэлтэй байснаар хүүхэд хариуцлагатай болж төлөвшдөг. Энэ нь хүүхдэдээ насны онцлогт нь  тохируулж шаардлага тавьж, шаардлагыг биелүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг гэдгийг ухамсарлуулах юм.  Цэцэрлэгийн насны хүүхэд хоолоо идээд аягаа хураах, орой эрт орондоо орж унтах, сургуулийн насны хүүхэд хичээлээ хийх, аягаа угаах зэрэг гэрийн ажил хийх хэрэгтэй. Дураараа өсчихсөн, гэртээ юу ч хийдэггүй хүүхэд сургуульд суралцаж эхлэхээрээ бас л дураараа, ямар нэгэн шаардлага биелүүлэхгүй болдог. Гэхдээ дээр дурдсан хэт их хариуцлагыг үүрүүлж бас болохгүй. Тодорхой хэмжээнд эрх чөлөөтэй байлгаж, алдах боломжийг олгож, алдаанаасаа суралцах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Мөн хүүхдийн IQ 3 наснаас EQ 0-3 насанд хөгждөг. 0-3 насны хүүхдийн EQ хөгжлийн асуудал их өргөн хүрээтэй. 0-1 насны хүүхдийг уйлахад нь ээж, аав нь заавал тайвшруулж, заавал хариу үйлдэл үзүүлж, стресстэх үед нь тайвшруулах ёстой. Харин 2-оос дээш насны хүүхэд өөрөө өөрийгөө тайвшруулж сурах ёстой.

-EQ чадварыг зөв хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Жишээлбэл тухайн хүүхэд гэртээ байнгын сайхан харилцаатай байвал нийгэмд гараад хүмүүстэй харилцах чадваргүй болчихно. Эцэг эх нь хүүхдэдээ байнга хариуцлага үүрүүлж, хэт эрхшээлдээ байлгадаг бол хүүхэд өөртөө итгэлгүй болно.  Хүүхдийн харилцааны чадвар, сэтгэл зүйн хөгжил нь эцэг эхийн хүмүүжлийн аргатай шууд холбоотой. Энэ нь эргээд найзууд, ажлын хамт олонтойгоо харилцах харилцааны үндэс болдог.

-Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг түгээмэл алдаа нь юу вэ?

-Нэгд, Эцэг эх нь өөрсдөө сэтгэл зүйгээ таньж мэдэж, хянаж сурах нь маш чухал. Харилцаанд гардаг асуудлууд дийлэнхдээ уурласан үедээ тайвшраагүйгээр бие биетэйгээ харилцсанаас үүдэлтэй байдаг. Олон эцэг эх өөрсдөө сэтгэл зүйн асуудлаа таньж мэдэж, түүнийгээ зохицуулж чаддаггүй. Хүүхдээ уурласан үед нь өөрөө тайван хандаж тайвшруулж чаддаггүй. Зөрөөд шууд л уурладаг.  EQ  хөгжил бол өөрөө өөрийнхөө сэтгэл зүйг ямар байгааг таньж мэдэх шүү дээ. Мөн хүүхдэдээ уурласан уураа нөхөртөө гаргах тохиолдол ч бий. Ингэж юунд уурласан гэдгээ мэдэхгүй үсчих нь мэдээж буруу. Тиймээс уурлаж байгаа үедээ юунаас болж уурлаж байгаадаа хяналт тавьж, тайван байх нь зүйтэй.

Харилцаанд гардаг асуудлууд дийлэнхдээ уурласан үедээ тайвшраагүйгээр бие биетэйгээ харилцсанаас үүдэлтэй байдаг.

Хоёрт, Хүмүүс өөрт төрсөн мэдрэмжээ бусдад нялзааж харилцдаг. Жишээлбэл би энэ хүний дэргэдүүр зөрөхдөө мэндэлсэн. Гэтэл энэ хүн надтай мэндэлсэнгүй. Энэ мэт хүмүүсийн гаргасан үл ялиг алдаа, анзаараагүй үйлдлийг нь хүчтэйгээр хүлээж авч, төрсөн сөрөг мэдрэмжээ нялзаадаг. Зарим хүмүүс бүр өөрөө шалтгаан хайж, энэ хүн тийм учир надтай мэндлээгүй юм болов уу гэсэн таамаглал дэвшүүлдэг. Үүний оронд чиний хийсэн тийм үйлдэл надад ийм мэдрэмж төрүүлж байна гэж өөрт нь шууд хэлчихвэл учир нь олдоно. Ерөөсөө л чи надтай яагаад мэндэлсэнгүй вэ гэхэд асуудал шийдэгдэнэ. Үнэхээр мэндлээгүй бол шалтгаанаа хэлнэ. Энэ мэт бид өөрт төрж буй мэдрэмжээ үгээр илэрхийлэхдээ маш муу. Жишээлбэл, багш нь хичээлээ хоцорсон хүүхдэд шууд “чи эрт босч чаддаггүй юм уу. Хоцорчихлоо” гэж загнахын оронд яагаад гэдгийг нь асуух хэрэгтэй. Мөн хичээл дээр хүүхэд утсаа оролдоод байвал багш нар шууд өөртөө нялзааж “миний хичээлийг анзаарахгүй. Үл хүндэтгэлээ” гэж хэлэх тохиолдол цөөнгүй. Гэтэл “чиний энэ хийж буй үйлдэл надад үл тоож буй юм шиг мэдрэмж төрүүлж байна” гэж хэлэх юм бол харилцааны зөв хандлага юм. Энэ нь асар ялгаатай хоёр ойлголт. Өөрт төрсөн мэдрэмжийг хуваалцаж, үгээр илэрхийлэх нь маш чухал.

Гуравт, Хэрвээ таны хүүхэд айлын хүүхэдтэй муудалцаад таагүй мэдрэмжтэй байгаа бол дотор нь хадгалагдаж байгаа гэсэн үг. Ингээд нөгөө хүнийхээ талаар сөргөөр бодох, сөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд давамгайлж эхэлдэг. Үгээр илэрхийлэхгүй бол таагүй мэдрэмж нь хуримтлагдсаар байдаг. Харин таагүй мэдрэмжээ үгээр илэрхийлж гадагшлуулсан тохиолдолд илүү тайван болно. Тиймээс эцэг эхчүүд  өнөөдөр ямар дүн авсан бэ гэхээсээ илүү чамд юу тохиолдож ямар мэдрэмж төрсөн бэ гэж хүүхдээсээ асуух нь зүйтэй.

-Хүн бүрт сэтгэл зүйн ямар нэгэн асуудал байдаг байх. Өөрийнхөө сэтгэл зүйг тавгүй байгааг мэдэрвэл хүн ямар арга хэмжээ авч үүнийг шийдвэрлэх вэ?

-Таны сэтгэл зүй таагүй байвал яагаад гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Тэгээд өөрт төрж буй мэдрэмжээ үгээр илэрхийлж, гадагшуулах хэрэгтэй. Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах, эсвэл өөрийн дотны найзтайгаа ярилцаж болно. Эсвэл өөрт төрж буй бүх мэдрэмжээ үгээр илэрхийлж цаасан дээр бичиж болно. Жишээлбэл, Хэрвээ хүмүүстэй харилцах харилцаанаас өөрийгөө голсон, гологдсон гэдэг мэдрэмжийг авч байгаа бол энэ мэдрэмжийг би урд нь өөр хэн нэгнээс авч байсан билэв үү гэж бодох хэрэгтэй. Үүнийг дотроо удаан хадгалж явж болохгүй.  Эцэг, эхтэйгээ харилцах харилцаанаас өөрийгөө дүүгээсээ арай дутуу хайрлагдсан, эсвэл гологдсон мэдрэмж авч байгаа бол үүнийгээ үгээр илэрхийлж цаасан дээр бичиж болно. Үүнээс тухайн хүнд тайвшрал ирнэ. Ингээд шинэ зүйл мэдрэх боломжтой болно.

-EQ өөрөө хэрхэн хөгжүүлэх вэ?

-Хүн өдөрт өөртөө эргэцүүлэх цагийг заавал гаргаж байх ёстой. Орой унтахаасаа өмнө 10 минут тухайн өдөр болсон бүх зүйлийг тунгаагаад надад ямар бодлууд орж ирж байна, өнөөдөр юу болов, надад ямар мэдрэмж төрж байна гэж тунгаах хэрэгтэй. Өнөөдөр ийм асуудал болсон учир би гунигтай байна, жаргалтай байна гэдгээ бодож эргэцүүлснээр сэтгэл зүйн хувьд илүү эрүүл байна. Танд сэтгэл түгшээсэн, тавгүйтүүлсэн асуудал байгаа бол энэ бүхэн тухайн өдрөө шийдэгдэж байх ёстой. Хэрвээ өдөр болгон нэг асуудал  толгойноос нь салахгүй, нойрыг нь хагасалж байгаа бол тухайн хүний дотор ямар нэгэн таагүй мэдрэмж байна гэсэн үг. Тэр мэдрэмжийг гадагшлуулах хэрэгтэй. Гадагшлуулах гэж хэн нэгэнд ярих, цаасан дээр бичих, мэргэжлийн сэтгэл зүйчид хандах, өөрөө өөртэйгөө ярилцах зэрэг ямар ч хэлбэртэй байж болно. Гадагшлуулах яагаад чухал вэ гэвэл хүн тухайн мэдрэмжээсээ болж маш их шаналдаг. Ганцаардаж байгаа мэдрэмжээ хуваалцахгүй байх нь хүнийг тухгүй болгодог. Илүү нарийн ярих юм бол сэтгэл зүйн зөвлөгөө нь тухайн хүнээ чиглэдэггүй.  Тухайн хүний ямар нэгэн үйл явдлаас яг ямар мэдрэмж төрсөн бэ гэдгийг илэрхийлүүлдэг. Тэр мэдрэмжийг авах үед чамд хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг өөрөө бодож тунгаах боломжийг олгож байдаг.

Ганцаардаж байгаа мэдрэмжээ хуваалцахгүй байх нь хүнийг тухгүй болгодог.

Дотроо хуримтлагдсан мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд тайвширдаг. Тухайн хүний мэдрэмж нь тархины дунд хэсэгт явагдаж байдаг явц. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ чи үүнийг хий, тэрийг тэгж ойлго гэж хэлэхээсээ илүү аав ээж нь үүнийг ингэж бодож байна. Харин чамд ямар мэдрэмж төрсөн бэ гэж харилцах зөв. Энэ харилцаа нь тухайн хүүхдийг мэдрэмжээ үгээр хэлэх боломжийг олгож байна. Мэдрэмжээ үгээр илэрхийлж байгаа хүүхэд тайвширдаг. Тайван байна гэдэг өөдрөг, итгэл найдвартай болно. Энэ нь хүүхдийн харилцааг хэвийн, эрүүл байлгаж байна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (36)
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Agiimaa (202.126.88.142) 2019-08-20 08:23:49
Үргэлж сайхан зөвлөгөө өгдөг танай хамт олонд талархая.Бас Хонгорзул сэтгэл зүйчид ажлын амжилт хүсье.Өчигдөрхөн л хүүхэдтэйгээ буруу харьцсанаа мэдлээ.Уг нь би миний зөв л гэж бодож байсан юм .Нээрээ л хүүхдийг хүндлээд ирэхээр нүд нь гэрэлтээд л санаа бодлоо урсгаж өгдөг дөө хөөрхөн .
Бук (182.160.32.31) 2019-06-11 18:38:29
Нэг л зүйлээ тойруулаад давтан ярих юм оновчтой мэдээлэл өгөхгүй
багш (122.201.24.125) 2019-05-31 21:17:37
схан зүйлийг улам илүү мэдлээ би EQ хөгжлийг ажилдаа хэрэглэж бгаа их үр дүнтэй бна
Ээжийн сэтгэлд (202.9.42.97) 2019-05-24 19:47:42
Зөв ярилаа хүнд стрёс өөрөө бий болохгүй харин мэдрэмж л стрёссийг бий болгосноор ямарч үёд өөрийгөө мэдрэх ёстой тэгээд ачаалалгүй амьдрах ёстой байгаагаар нь хүлээн ав өөрчлөх тийм амар биш зүйл олон байдаг шүү дээ
2 хүүхдийн ээж . (66.181.185.76) 2019-05-23 14:47:39
Мэдүүштэй ярилцлага болжээ.Бид заримдаа хүүхдээ яах ч учраа олдоггүй шд.аав ээжийн мэдлэгээ алхам тутамдаа дээшлүүж баймаар юм байна аа.Сэтгэгдэлүүдийг нь уншлаа хүмүүс бие биеэ их шүүмжлэх болж.Өөрт хэрэгтэй мэдээлэлээ аваад тэгээд л бусдыг шүүмжлэхгүй л байя л даа.
Соко (202.9.44.120) 2019-05-22 22:52:39
Сайхан мэдээлэл байна баярлалаа.
Бота (203.91.115.46) 2019-05-22 15:30:13
Сайна байна уу миний охин ичимхий бага байхдаа эрх мэдэлтэй 4нас хүртэл одоо нэг юм буруу хийвэл дугарахгүй сууна одоо дүүтэй болсон 1настай дүүтэй одоо 6настай
Ард (150.129.141.213) 2019-03-30 08:59:45
Эцэг эхчүүдийн мунхагийн харанхуйг яаж гийгүүлэх вэ? Өөрсдөө Нэгч юм уншихгүй тэгээд хүүхдээ сайн хүн болгох биш мэдлэгтэй мөнгө их олдог ажилтай хүн болгохыг мөрөөдөх болжээ. Өөрт нь боломж байхгүй байхад өндөр үнэтэй сургуульд оруулчихвал бүх юм болчих юм шиг сэтгээд байх юм. Хүнийг зөв хүн болгохыг уг нь эцэг эхчүүд ямарч мөнгө төгрөг зарахгүйгээр өөрсдөө үлгэрлээд хийчих юмыг хийхгүй байгаад л их учир байна гэж өвгөн би бодоод байхым. Хүүхдийнхээ хажууд аавтайн хэрэггүй юм өдөж хэрүүл хийдэг ээжүүд олшроод байхымаа. Энэ ч сайн үлгэр дуурайлал биш гэдгийг тэр ээж мэдмээр л юм. Гэтэл давтагдсаар л....
L (66.181.179.17) 2019-02-09 19:55:32
Hun bur uur uur shuu dee neg zagvar neg argaar gej zuil baihgui Bas tuhain huuhdiin baidald tohiruulah ontslog gej bii Heterhii Belen zuil huuhdiig doroituulana Busadaas umuuruh hatuu ug sonsoh chadvar sul baih mash muu
Ерка (69.181.219.236) 2019-02-08 20:57:07
Амьдрах ухаан гэсэн утгатай юм байна гэж ойлгодог оо.
(202.9.42.8) 2019-02-07 23:25:40
Товч бѳгѳѳд тодорхой ярьвал бусдын цагийг хүндэлнэ дэндүү нуршуу бна шүү
1 1 Хариулах
(202.126.89.55) 2019-02-07 23:25:40
Унших аргаа сайжруул. Гүйлгэж уншаад голыг нь ойлгож бас болдгийм шдээ
3 huuhdiin eej (66.181.185.80) 2019-01-20 08:27:06
Uneheer chuhal medeelel bn. 1 heseg heregjuulj bgaad bolichihsonoo unshaad oilgoloo. Dahiad heregjuulj ehelnee. Huuhdiin humuujil etseg eh, ter tusmaa eej gedeg hunees ih shaltgaaldag gj boddog.
(122.201.21.173) 2019-01-18 22:46:17
Bayrllaa yg zuv zuil bna !!
(202.179.31.102) 2019-01-17 23:00:58
Bayrlalaa ih chuhal medeelel bainaa bid IQ l ged bsnaas EQ g hugjuuleh gesen chuhal zviliig martjee
Уншигч 2 хүүхдийн ээж (66.181.191.166) 2019-01-16 22:45:03
Маш хэрэгтэй мэдээлэл байна. Монголд маань сэтгэл зүйгээр мэргэшсэн сайн сэтгэлзүйчид гарч байгаад баяртай байна шүү. Зарим нэг хүмүүс аргагүйдээ, ийм сэтгэгдэл бичих нь ...Ихэнх маань EQ султай болж хүмүүжсэншдэ... Үр хүүхдээ л өөрсдөөсөө арай дээр хүмүүс болгох юмсан
Нараа (182.160.39.92) 2018-12-26 09:06:31
Маш чухал сэдэв хөнджээ. EQ -ийн чадвар, зөв төлөвшил нь бидний харилцаанд маш чухал бөгөөд хүчтэй нөлөө үзүүлдэг гэж боддог. Баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл, зөвөлгөө өгсөнд.
Tng (66.181.190.237) 2018-12-19 20:54:12
Unen2.
Ээж (202.126.89.9) 2018-12-13 23:03:42
За юун олон юм хуцадгийн нэг л юм яриач тэгээд
3 2 Хариулах
(223.54.174.153) 2018-12-13 23:03:42
Мэддэгүй байж болно, мэдэхийг хүсэхгүй бол яах аргагүй эрээн цоохор харагдахаас яахав
(202.126.89.55) 2018-12-13 23:03:42
Юм их унш! Хөгж,хүмүүж,төлөвш, дараа нь хүүхэд гаргаарай.
aav (66.181.178.220) 2018-12-12 23:50:02
uuruu uurtuugee yrih gdg n buur uuriig n dotgshoo bolgono shu t1 yum yaridag huuhen be
2 1 Хариулах
(223.54.174.153) 2018-12-12 23:50:02
Хүн ер нь эхлээд өөртэйгөө яриад сурчих хэрэгтэй ш дээ. Тэгж байж үгээ бусдад бас яаж хэлж ойлгуулахаа мэдрэнэ байх
(203.91.115.41) 2018-12-12 17:05:53
medejiin bodoojiin ym bnooo medhguinuud ni unshaarai
2 1 Хариулах
eej (103.26.195.207) 2018-12-12 17:05:53
medehgui bolohooroo unshaad uurtuu uurlaad bgaa yumu daa
(99.249.48.159) 2018-12-08 23:44:01
Saihan medeelel baina bayarlalaa. Meddeg hernee zarimdaa heregjuuldeggui zuiluud baina.
ix medegch (80.110.106.128) 2018-12-07 16:26:26
neg l ix medegch naraar mongol ulc duurlee elbegdopj battylga enxbold xurelcyx bas neg xongopzul zailaad ogoochee
3 1 Хариулах
(202.9.43.98) 2018-12-07 16:26:26
Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэдэг дээ. Мэдээжийн энгийн зүйлсийг бид тоолгүй орхисноос маш чухал, хамгийнаа алддаг. Тийм болохоор сонсоод, уншаад эргээд нэг бод. Бодолтой чинь нийцэхгүй бвал хая. Бүү өөрийгөө бухимдуул. Чи л хохирно. Хамар доорх хагархайгаа хамаагүй бүү ажиллуул.
(202.21.106.105) 2018-12-06 22:42:37
Uy hachin medeejiin um yaridiin be dee
12 3 Хариулах
! (202.126.88.40) 2018-12-06 22:42:37
Bayarlalaa
! (202.126.88.40) 2018-12-06 22:42:37
Ter tusmaa chi bol bur yu ch meddeggui nuhur baina. Dahiad sain unsh. Chi bol tseejeed avahad ch gemgui.
юун хачинд (202.9.44.233) 2018-12-06 22:42:37
мэдээжийн биш хүмүүст нь их хэрэгтэй байх
Дарима (64.119.23.223) 2018-12-06 12:23:41
EQ буюу өөрийн болон бусдын мэдрэмжийг мэдэрдэг болно гэдэг нь бусдыг гомдоохгүй зөв харьцаж сурна гэсэн үг байна тийм үү? Бусдын оронд өөрийгөө тавьж үзээд хэрэв энэ хүн надтай ингэж харьцвал надад ийм мэдрэмж төрөх байхдаа гэж ойлгосны үндсэн дээр бусадтай зөв харьцаж сурна гэсэн үг мөн үү?
3 2 Хариулах
Soyolmaa (66.181.160.99) 2018-12-06 12:23:41
Ih saihn sanagdlaa meddeg hirnee hiidggui uildel bnaa bn dahin sn bodoj bmaar yum bn bayrlala
(202.131.254.166) 2018-12-06 12:23:41
EQ n mongoloor setgel hudluliin uhaalag baidal gej orchuulagdaj baigaa. Suuliin yed IQ gees iluu EQ undur humuus amidrah chadvar saitai gej uzdeg bolson.
Дарима (64.119.23.223) 2018-12-06 12:17:05
Үнэхээрийн сонсууштай мэдүүштэй зүйлийн тухай бичсэн бна баярлалаа. Би эмээ хүн л дээ. Миний ач хүү гадаадад бдаг тэгээд тэнд сургуульд нь амралтын өдрөөр юу хийсэн тухай бичүүлэхдээ төгсгөлд нь чамд ямар мэдрэмж төрсөн чухам юу нь чамд таалагдсан тухай бичүүлдэг юм бил ээ!