Сайн дурын нийгмийн үйлчилгээг дэмжих сургалт эхэллээ

Сургалтад нийслэлийн есөн дүүргийн “Залуучуудын хөгжлийн төв”-ийн 35 мэргэжилтэн оролцож байна.

Өнөөдөр Нийслэлийн гэр бүл, залуучуудын төвд “Сайн дурын нийгмийн үйлчилгээг дэмжин өрнүүлье” сургалт эхэллээ.

Тус сургалт нь хоёр хоногийн турш үргэлжлэх бөгөөд сайн дурын нийгмийн үйлчилгээний үндсэн суурь ойлголтыг нэмэгдүүлэх, өсвөр үеийн сайн дурын ажиллах зорилготой юм. Түүнчлэн сайн дурын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хөтөлбөр, төлөвлөлтийн үндсэн мэдээлэлтэй болж, хөгжингүй орны туршлага, мэдээлэл солилцох гэнэ.

Сургалтад нийслэлийн есөн дүүргийн “Залуучуудын хөгжлийн төв”-ийн 35 мэргэжилтэн оролцож байна.