Сурагчдад зам хөдөлгөөний дүрмийн мэдлэг олголоо

Замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зөв тээвэрлэн явж байгаа "сайн" жолоочийг урамшуулж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтэс хамтран хүүхдийг зам тээврийн осол урьдчилан сэргийлэх ажлыг өдөр бүр зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал өчигдөр Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Сүү ХХК хамтран ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн 3,5 дугаар ангийн хүүхдүүдэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, ,тээврийн хэрэгслээр зорчихдоо заавал хамгаалах бүс хэрэглэх талаар хичээл оржээ.

Түүнчлэн Замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зөв тээвэрлэн явж байгаа "сайн" жолоочийг урамшуулж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа.

 Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба