“Huawei”-ийн санхүүгийн албаны дарга Мэн Ванзоуг хорьсоор байна

Хятадын “Huawei”-ийн санхүүгийн албаны дарга Мэн Ванзоуг баривчилсан нь АНУ, Хятадын харилцаанд асуудал үүсгэж байна.

БНХАУ-ын томоохон цахилгаан холбооны компани болох “Huawei”-ийн санхүүгийн албаны дарга Мэн Ванзоуг баривчлаад байгаа билээ. Түүнийг АНУ-ын Ираны эсрэг хоригийг зөрчсөн гэж буруутгаад байна. Мэн Ванзоуг өнгөрсөн бямба гаригт Канадад баривчлаж, АНУ-руу шилжүүлжээ. Хятад улс Хатагтай Мэнийг ямар ч хууль зөрчөөгүй гэж суллахыг шаардсаар байна. Зарим шинжээчид санхүүгийн албаны даргийг ийм төрлийн хэрэгт буруутган шүүх хууль эрх байхгүй төдийгүй түүнийг компаны үүсгэн байгуулагчийн охин болохоор “барьцаалсан” гэж үзэж байна.

Энэ баасан гаригт түүний шүүх хурал таван цагийн турш үргэлжилсэн бөгөөд дараагийн хурал Даваа гаригт болно. Шүүх хурал дээр “Huawei”-ийн охин компани болох “Skycom” 2009-2014 оны хооронд Ираны эсрэг хоригийг зөрчиж байсан талаар зарлажээ. Мөн түүнийг “Skycom”-ийг “Huawei”-тэй хамаагүй гэж худал мэдээлэл өгч байсныг ил болгожээ. Шүүх Хатагтай Мэнийг буруутай гэж үзвэл тэрээр АНУ-аас 30 жилийн хорих ял авах болоод байгаа юм. Канадын засгийн газрын өмгөөлөгч Мэнийг олон тооны санхүүгийн институцийг мэхлэх хуйвалдаан хийсэн гэж буруутгаж байна. Түүнийг АНУ-ийн банкирууд “Skycom” “Huawei”-ийн холбоог илрүүлчхээд байхад үгүйсгэсээр байсан гэдгийг онцлон, түүнийг нутаг руугаа зугтаах магадлалтай тул батлан даалтаар гаргаж болохгүй гэжээ.

Баривчлах ажиллагаа АНУ болон Хятадын харилцаанд хүчтэй дарамт болж байна. Түүнийг баривчлагдахаас өмнөх бямба гаригт хоёр улсын худалдааны маргаанаа зогсоон, 90 өдрийн завсарлага авахаар тохиролцоод байсан юм. Канадын Ерөнхий сайдын гэргий Фриланд “Хатагтай Мэнийг баривчлах нь улс төрийн оролцоогүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд мөрдөн байцаалтыг үргэлжлүүлсээр байна.

Зарим барууны орны Засгийн газрууд “Huawei”-ийг ашиглан Хятадыг 5G хөдөлгөөнт болон бусад харилцаа холбооны сүлжээнүүд рүү нэвтрэн орж тагнуулын үйл ажиллагаа явуулах боломжтой болохоос сэрэмжилдэг. Япон улс кибер аюулгүй байдлынхаа төлөө Huawei болон ZTE-ээс гаргасан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох гэж байна. Мөн ардаасаа Шинэ Зеланд, Австрали улсыг дагуулах төлөвтэй ажээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (35.171.146.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.