Бали арал Дэлхий нийтийн анхаарлыг дахин татаж байна

Аялал жуулчлалын улиралд хамгийн тогтвортой байдаг улс орнуудын нэг бол Индонез.

Дэлхий өвлийн улирал руу хэдхэн сарын дараа шилжих гэж байхад аялал жуулчлалын салбарынхан ажлаа хийгээд эхэлчижээ. Индонезийн Бали арлын талаар дэлхийн аялал жуулчлал анхаарлаа дахин хандуулж байна. Энэ талаар ихэнхи орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолж эхэлсэн нь учиртай. Бали арлын зочид буудал, үйлчилгээ, хүлээн авалт, захиалга, хоолыг урлаг мэт хийж үйлчлэх гэх мэт олон зүйлийн талаар дурьдаж болохоор байна. Диваажин гэдэг үгийг тодорхойлоход хамгийн ойр үг бол "Бали" гэж ойлгож болохүйц мэдээ, мэдээлэл цацагдсаар байгаа нь худал зүйл биш. Жилийн дөрвөн улиралд Бали арал яг л хэвээрээ байдаг нь аялал жуулчлалын хамгийн гол давуу тал. Энэхүү мэдээллийг яагаад онцолж байна гэж гайхаж магад. Гэвч аялал жуулчлал, угтан авах соёл, үдэн гаргах соёл, сэтгэл ханамж гэдгийг орчин үед эндээс эхэлж байна. Ийм дүгнэлтийг дэлхийн аялал жуулчлалын "Магнат"-ууд гаргаж байна. Мэдээж та үнийн хувьд ямар байгаа талаар сонирхож байгаа бол нэг өдрийн 811 мянган ам.доллар. Манайхаар 2 тэрбум гаран төгрөгөөр Балид нэг хоног диваажинд байгаа мэт мэдрэмж авж болох юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.