Ажилтнаа “халамжилсан” компани амжилтад хурдан хүрдэг

“Ажлын Дүрэм”-ээс хуваалцах сайн туршлагыг танилцуулж байна-

Сайн төлөвлөлт, үр ашигтай хөрөнгө оруулалт компанийн нөөцийг хэмнэж, урсгал зардлыг бууруулах төдийгүй цаг хугацаа алдахаас урьдчилан сэргийлдэг. Бизнесийн байгууллагууд хийсэн ажлаа дүгнэж, тайлан тооцоогоо нэгтгэх шийдвэрлэх мөч ирээд байна. Энэ жилийн үр ашгийн тооцоолол, санхүүгийн баланс нь ирэх жилийн төлөвлөгөөгөө хэр бодитой хийх суурь үндэс болдог. Энэ утгаараа төр, хувийн хэвшил хамгийн завгүй байх үе шинэ оны өмнө тохиодог билээ. 12 дугаар сарын жавар хайрах энэ өдрүүдэд компаниуд ажлаа төлөвлөж, шинэ ондоо юунд хөрөнгө оруулалт хийх, аль зардлаа танах, эсвэл нэмэх эсэхээ шийддэг.

Дэлхий нийтээр энэ сард багтаж тайлант оныхоо санхүүгийн дүн, мэдээнд цэг тавьж, шинэ хуудас эхлүүлдэг. Компанийн удирдлагууд ажлаа сайжруулах, арга барилаа өөрчлөх, шинэ зүйл нэвтрүүлэх, турших гэх мэт ололт, шинэчлэлийн эрэлд гардаг цаг хаяанд ирлээ. Тэгвэл бодит үнэн, үр дүнтэй менежмент, хүний нөөцийн сайн туршлагаас бүтсэн “Ажлын Дүрэм” ном дээрх олон асуудалд цаг алдалгүй хариу өгөх хэмжээний баялаг мэдээллийг өөртөө агуулжээ. Хүний нөөцөө бэхжүүлэх, ажилчдынхаа ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэхэд манай компаниудын дийлэнх нь гар татдаг сул талтай. Ялангуяа, ажилчдынхаа нийгмийн хэрэгцээ, шаардлагыг орхигдуулж, сурч  боловсрох цаг хугацаа гаргаж өгөх бус зөвхөн өөрсдийн эрх ашгаа тулгаж, хүмүүсээ өөрсдөөсөө үргээх нь бий. Энэ алдааг ёс мэт зарим нь давтаж, хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөнт үед хүнд байдалд орсон нь  цөөнгүй.

  • “Компани хөгжиж, илүү өрсөлдөх чадвартай, үнэ цэнэтэй болъё гэвэл хүндээ чиглэсэн хөрөнгө оруулалт үргэлж хийх хэрэгтэй. Энэ бол ирээдүйгээ харсан утга учиртай хөрөнгө оруулалт” гэж “Ажлын Дүрэм”-ийн зохиогч, GOOGLE компанийн  туршлагыг уг бүтээлээрээ илэн далангүй хуваалцсан, тус компанийн Хүний үйл ажиллагаа хариуцсан захирлаар 10 жил ажилласан Ласло Бок онцолжээ. Түүний арвин их туршлага, GOOGLE компанийн зарчим “Ажлын Дүрэм”-ийг захирлуудын ширээний ном болгосон байна. Уламжлалт хандлагыг өөрчилж, өндөр бүтээмжтэй арга барилыг бий болгож чадсан тус компани “ажиллахад хамгийн таатай байгууллагаар” сүүлийн 10 гаруй жил  шалгарсан юм.
Манай улсын 20 орчим жилийн түүхтэй групп компаниуд ч ажилчдадаа тэр болгон суралцах боломж олгоод байдаггүй. Гэтэл тэдний зорьж буй дэлхийн энтэй компаниуд нэн тэргүүнд ажилтнаа цаг үргэлж давтан сургах, нийгмийн асуудлыг нь компани болон ажилтанд дарамтгүй байдлаар шийдэхэд нухацтай гэгч нь хандаж байна.

Компани ажилтнаа тогтвортой ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлж, тууштай байх сэтгэл ханамжийг өгснөөр хүний нөөцийн зардал буурч, компанийн ашиг, өгөөж уруудах бус нэмэгддэг байна. Хэрэв та ирэх жилийн бизнес төлөвлөгөөгөө батлуулахаар зэхэж суугаа бол компани оршин тогтнох үндэс болсон ажилчдынхаа боловсрол, ур чадварт сайнаар нөлөөлөх, ирээдүйд шинэ боломжийг нээх ямар үр дүнтэй, бүтээлч хөрөнгө оруулалтыг тусгасан гэдгээ дахин нягтлаарай.

  • Ажилтандаа одоо байгаагаас илүү эрх чөлөө, эрх мэдэл өг. Тэдний үзэл бодол, дуу хоолойг сонсохоос бүү халга. Дуу хоолой бол “GOOGLE”-ийн амжилтын ээлжит нууц юм. Дуу хоолой гэдэг нь ажилчдыг компанийн бодлогод нөлөөлөх боломжоор хангах нэр аж. Ажилтнаа байгууллагынхаа үнэт зүйл гэж хардаг удирдагч илүү амжилттай явж байна. Үүний тод жишээ “GOOGLE” гэдгийг “Ажлын Дүрэм” батална. Ажилтнаа халамжилсан байгууллага амжилтад хамгийн хурдан хүрч байна. Бизнес төлөвлөгөөгөө боловсруулж суугаа CEO, тэдний төлөвлөгөөг батлах Төлөөлөн удирдах зөвлөл дэлхийн компанийн жишгээр ажилтныхаа төлөө шийдвэр гаргаж чадвал хариу үр дүн нь богино хугацаанд гарч, бүтээмж, өндөр ашиг, нэр хүнд, өчнөөн боломжийг ар араасаа дагуулдаг ажээ.
  • “Ажлын Дүрэм” захирлуудад “Хүмүүстээ итгэ” гэсэн зөвлөгөө өгдөг, үүнийгээ өөрсдийн үйлдлээрээ бас баталж харуулаарай гэж CEO нарт хэлдэг. Нээлттэй байж, хүмүүстэйгээ илэн далангүй харилцаа үүсгэж, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгахаас гадна өгөөмөр байхыг онцгойлон хүсдэг. Мөн ажилчдынхаа илүү цагийг үнэгүйдүүлж, хөдөлмөрийг нь ичгүүр сонжуургүй байх ёстой үзэгдэл мэтээр хүлээн авч “мөлжих” бус эдийн засгийн аргаар мөнгөн дүнд шилжүүлж, цалинжуул гэж  “Ажлын Дүрэм”-д өгүүлжээ. Баг хамт олны амжилтыг тэмдэглэж, ажилдаа хэн илүү сэтгэл гаргаж, чин үнэнчээр зүтгэж байгааг харах нүдтэй байхыг захирлуудад бас дахин дахин анхааруулсан байна.
  • Шинэ санаачилгыг дэмжиж, бусдын санааг хүндэтгэн үзэх зөв хандлагыг компани тогтоох, улмаар илүү үр дүнтэй үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх боломж нээлттэй байгааг дуулгая. Хүн төвтэй компанийн хамгийн амжилттай жишээ бол “GOOGLE”. Тус компани зоримог бүтэлгүйтлийг урамшуулж, цалингийн хэмжээг нийтээр нь жигдлэх бус харилцан адилгүй тогтоодог. Нөгөө талдаа цалин, урамшууллыг бус харин ололт амжилтыг тэмдэглэж, үлэмж хэмжээний хувь нэмэр оруулсан хүмүүстээ өгөөмөр хандаж ирсэн байдаг. Компанийн амжилт ажилтны хувийн амьдралд, ирээдүйд ч сайнаар нөлөөлж, үр өгөөж нь нүдэнд харагдаж, гар баригдах хэмжээнд илүү бодитой байх ёстой гэж “GOOGLE”-чүүд үздэг. Амжилттай яваа эр хүний ард  түшиг, тулгуур болсон сайн эхнэр байдаг гэж ярьдаг. Үүнтэй адилаар мандаж яваа компанийн ард хүчирхэг баг, хамт олон бий. “Ажлын Дүрэм”-ийг өөрсдийн амьдралд ажил хэрэг болгоорой.

Б.Мөнх-Эрдэнэ

Сэтгэгдэл: (7)
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ochirdavaa (202.126.89.26) 2019-02-21 00:52:19
Таалагдлаа үүний нэгэн жишээ бол MORGON STEAK house
Erdenechingel (66.181.179.175) 2018-12-15 08:27:48
Manai bux shatnii udirdlaga unshij uursdiin uil ajillagaand dugnelt xiigeesei.Dandaa menejeriinxee ugeer l xov sonsoj ajillaxaa bolimoor uom.
.. (49.0.212.110) 2018-12-14 21:04:51
Ulig bolson calendaruud belgend naash tsaash shideltssenees iim nom ugchuul heregtei l yum bn
Баяр (122.201.19.66) 2018-12-14 15:15:46
Ажлын дүрэм бол үнэн тасарсан ном байна лээ. Ойрын үед ийм чанартай агуулгатай хүний нөөцийн ном олж харсангүй. Байгууллагууд тэр чихэр печень, набор бэлэглэж байхаар хэдэн хурган даргадаа энэ номыг авч өгвөл таарна. Гэхдээ заавал уншуулах хэрэгтэй.
(202.126.89.1) 2018-12-13 16:04:46
Mongoliin company-uud ihenh ni azaar baijsan yum uzeegui garuudih. Ajiltanuudig halamjildag company tsuuhun baih shuu
(202.131.235.234) 2018-12-13 13:47:26
энэ номыг манай захирлууд нэг хараасай билээ...
Ub irgen (202.126.89.246) 2018-12-13 10:25:23
Mlgd iim kompani olon bh boltugai...