Японд гурван инженер, мэргэжлийн катана урлагчтай хамтарч солирын чулуунаас дээж авах аянд гарах хөлөг хийж байгаа юм. Уг хөлгийг сэлэм хийхэд ашигладаг, бат бөх гангаар хийж, солирон дээр турших зорилготой байна.
"Хаябүса" төсөл нь дэлхий, ангараг гарагийн голоор, нарыг тойрон эргэдэг нэг километрийн өргөнтэй "Рюгү" нэртэй солирлуу, сансарын хөлөг, хэсүүчлэгч болон дээж авах багажуудыг илгээсэн билээ. Сансрын "хэсүүчлэгч" гэдэг нь хиймэл дагуултай төстэй боловч, дэлхийг тойрон эргэлддэггүй, "хэсүүчилж" дээж, зураг цуглуулдгаараа онцлог юм. "Хаябүса2" хөлгийн хэсүүчлэгчид солироос дэлхий руу гайхалтай зургуудыг илгээж чадсан. Гэхдээ "Рюгү" солироос дээж авчирна гэдэг нь маш том сорил болоод байна.

Төслийн багийн 70 настай сэлэмний дархан Гэнрокүро Мацүнага болон Канагавагийн Технологийн институтийн багш Такео Ватанабе нар хэд хэдэн металлын орцтой хэд хэдэн чулуу зүсэгч хийжээ. Энэ дундаас дөрвөн зүсэгчид "тамахагане" гэх катана хийхэд ашигладаг уламжлалт элементээр хийгдсэн байна.
Төмрийн элсийг хайлуулж, хөргөөж, давтана. Энэ процессийг хэд хэдэн удаа давтаж энэ материалыг гаргаж авдаг байна. "Хаябүса" төслөөр солирын дээжийг урьд цуглуулах гэж явуулж байсан ч маш бага сансрын тоосонцор л авчиржээ. Дээж авчирчхад зориулж тамахаге-р хийгдсэн чулуу зүсэгч их өртгөөр бүтсэн учир туршилт хийгээгүй байгаа билээ. Хэрвээ энэ туршилт амжилттай болбол нарны аймгийн үүслийг ч мэдэж болох юм.
Эх сурвалж:BBC
Сэтгүүлч: А.Эрдэнэбаатар