Бие бие рүүгээ буу шагайлцдаг байсан хоёр Солонгосын цэргүүд гар барьжээ

Өнгөрсөн 11 дүгээр сард хойд солонгосын цэрэг хил давж, цэрэгжилтгүй бүсэд буун дуу сонсдож байсан. Одоо харин хоёр талын цэргүүд эв найрамдалтайгаар гар барьж, тамхи солилцож байна.

Солонгос улсын хуваагдлаас хойш хоёр улсын цэргүүд эв найрамдалтайгаар анх удаа уулзалдлаа. Цэргүүд татан буугдаж байсан харуулын постуудад шалгалт хийж байхад энэ үйл явдал болсон байна. Хил давахын өмнө хоёр тал гар барьж байгаа нь бичлэгт үлджээ.

1950-иад онд болсон дайнаас болж Солонгосын хойг хуваагдаж, албан ёсны энхийн гэрээ хийгдээгүй байна. 

Хоёр Солонгосын түүхэн уулзалт энэ жилийн 4 сард болсон. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жаэ Ин болон Хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жонг Ун нар уулзалдаж, өндөр хамгаалалттай бүсийн хэд хэдэн харуулын постыг буулгах болсон юм. 

11 сараас хойш хоёр тал 10 ширхэг хилийн постоо татан буулгажээ. Өмнөд Солонгосын Батлан Хамгаалахын яамнаас "Энэ бол өмнөд болон хойд талын цэргүүд эв найрамдалтайгаар цэргийн тэмдэглэгээтэй бүсийг давсан явдал боллоо" " гэсэн юм

 

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.