Сонгуулийн санал тоолох 8000 машинаа шатааж устгажээ

Конго улсын ерөнхийлөгчийн сонгууль болоход 10 өдөр үлдээд байна.

 Утаа савсаж буй сонгуулийн хорооны агуулахын хажуугаар өнгөрч буй машинтай ухуулагчид

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын ерөнхийлөгчийн сонгууль болохоос 10 хоногийн өмнө, санал тоолох 8000 машин агуулахад шатаж устсан байна. Сонгууль энэ сарын 23-ны өдөр болох бөгөөд 10,000 машинаас ихэнх нь шатаж устсан байгаа гэж Конгогийн сонгуулийн хорооны дарга хэлжээ. Санал авах машин ашиглахыг уриалсан сөрөг хүчний эвслээс, машинуудыг хадгалж байсан байранд мөрдлөг явуулахыг хүссэн байна. Нэр дэвшигч Мартин Фаяулу санал хураалтын машинтай байх нь шударга бус санал хураалтыг зогсооно гэж үзсэн юм. Цагдаа нар хэргийн учрыг олохоор ажиллаж байна.

 Эх сурвалж: CNN
 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.