НАСА-гийн робот ангараг гараг дээрх анхны селфигээ явууллаа

InSight робот станц ажиллагаагаа эхлэхийн өмнө селфи авахаа мартсангүй

Өнгөрсөн долоон хоногт Америкийн үндэсний сансар судлалын хүрээлэнгийн InSight нэртэй робот станц дэлхий дахинд хамгийн анхны удаа, улаан нүдэн гаригийн салхины чимээг сонсгосон. InSight урьд нь уг гаригийн гайхалтай зургуудыг илгээж байсан ч энэ удаа ангараг дээр байгаа өөрийнхөө зургийг илгээсэн байна. Робот өөрийнхөө Twitter дээр уг зургийг тавьж  "Эхний селфи!" Эрүүл, эрч хүчтэй, бүрэн бүтэн мэдрэгдэж байна!" гэж жиргэсэн байна. Ангараг болон өөрийгөө зурагт багтаахын тулд 11 зураг нийлүүлжээ. 

Тун удахгүй уг станц өрөмдлөг хийж, бидэнд ангараг гаригийн хөрсний тухай мэдээллийг анх удаа өгөх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.