Зөвлөгөө: Өглөө боссон даруйдаа хийдэг дараах 4 зүйлээс татгалзаарай

Хүн өглөөг яаж угтахаас, тухайн өдөр шалтгаалдаг

Өглөөний цайндаа дэссерт идэх

Хэдийгээр "классик" өглөөний цайнд багтдаг ч Өрмөнцөр (Waffle), сereal, кекс зэрэг сахар, нүүрс усны агууламж өндөртэй хүнсийг их хэмжээгээр хэрэглэх нь хүний биед муу. Амттай ч гэсэн, цусан дахь сахарын хэмжээ ихэсвэл та цочромтгой болж, улам их өлсөх магадлалтай юм. 

Үүний оронд амтат жимсний смүүти уух нь танд зөв, эрүүл сонголт байх болно.

Өлсөөгүй үедээ юм идэх

Хүмүүс өглөөний цайг хамгийн чухал зүйл, алгасаж болохгүй гэж ярих нь олонтаа. Зарим бүлэг хүмүүсийн хувьд ч энэ нь үнэн юм. Харин үлдсэн бүлэг хүмүүс нь өглөө юм идэхээс татгалздаг бөгөөд тэднийг заавал ид гэж хүчлэх нь хоол биш хор болох биз. 

Хэрвээ та үлдсэн хүмүүсийн бүлэгт багтах бол, өглөөний цайнд муу гэж өөрийгөө гоочлохын оронд завсарлагатай мацаг бариад үзэх хэрэгтэй. Завсарлагатай мацаг барих олон аргууд дундаас хамгийн амархан нь хугацааны хязгаартай мацаг барилт юм. Өдрийн 16 цаг хоол идэхээс татгалзаж (ихэвчлэн оройн идсэний дараагаас өдрийн хоол хүртэл) үлдсэн 8 цагт нь иднэ.

Өглөөний дасгалаас татгалзах

Унтах цагтаа хэт дөхүүлж фитнессээр хичээллэх нь тийм ч сайн зүйл биш. Өглөө сэрээд л дасгал хөдөлгөөнөөр цусны эргэлтээ сайжруулна гэдэг өдрийн энерги-ээ ихэсгэх сайн арга юм. Мөн таныг илүү тавтай сайхан амрахад тус болно. Нэмж хэлэхэд өглөө фитнессээр хичээллэснээр хоол шингэцээ сайжирч, өдрийн турш илүү их калор шатаж, бүтээлч байдал ихэсдэг. Цаашлаад таныг зөв сонголт гаргахад ч нөлөөлөх юм .

Өглөөг илүү амархан болгохын тулд урд шөнө нь аль болох их зүйл амжуулах хэрэгтэй. Маргаашийн өдрийн цайгаа бэлдэж эсвэл дасгалын хувцсаа цүнхэндээ хийх зэрэг жижиг ажлуудаа зохицуул. 

Бүхэл өдрийн тань хэрэгцээг хангахаар сахар, калортой латте уух 

Овоолоостой элсэн чихэр, крем, сироп зэрэг таны латтенд ордгийг та мэдэх үү ? Бид өөрсдөө анзааралгүй өдрийнхөө авах ёстой калороо хоол ч идэхээсээ өмнө, ууж орхидог. Их хэмжээний сахар таныг хоол идсэн ч өлсгөлөн мэдрүүлсээр байх болно. 

Эх сурвалж: Runtastic

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.231.21.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
О.Эрдэнэбат (139.5.218.122) 2019-08-29 10:19:16
Өглөөний дасгалаас татгалзах гэсэн хэсэг нь ямар сонин зөвлөгөө вэ? Гарчигаас нь өглөөний дасгал муу гэж ойлгогдохоор хэрнээ доторх агуулга нь өглөөний дасгалыг магтаад оройны дасгалыг муу гэж ойлгогдохоор байна. Энэ дээр тайлбар өгнө үү. Баярлалаа