Японд ресторан дэлбэрч, олон хүн гэмтлээ

Гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

Японд Саппоро хотын ресторанд дэлбэрэлт болж 42 хүн бэртэж гэмтсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Одоогоор нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Тоёхира хороололд болсон энэ дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхоогүй байгаа бөгөөд зарим эх сурвалж газ алдагдсанаас гэж үзэж байна. Дахиж дэлбэрэлт болох аюулаас урьдчилан сэргийлж, цагдаа нар ойр хавийг битүүмжилжээ. Рестораны барилга бүрэн нурсан байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.