Д.Алтанцэцэг: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2023 онд хүлээлгэн өгнө

Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ямар шатандаа яваа, ямар үйлдвэр баригдах талаар "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.

Монгол Улс 2022 он гэхэд шатахууныхаа хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой болно гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн жил мэдэгдсэн билээ. Монголын төр сүүлийн 20 гаруй жил газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар тасралтгүй ярьж, шав тавьж, үе үеийн Засгийн газар шийдвэр гаргасан ч өнөөг хүртэл хэрэгжүүлж чадаагүй. Тодруулбал, 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар жилд нэг сая тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Дархан хотод барихаар болж байв. 2016 оны хавар Ч.Сайханбилэгийн Засгийн газар Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг аж үйлдвэрийн цогцолбор болгон хөгжүүлж зэс, газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг гаргасан байдаг бол УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар өмнөх байршлыг дахин өөрчилж, Дорноговь аймгийн Сайншанд суманд үйлдвэр барих нь оновчтой хувилбар гэсэн шийдвэр гаргаж байжээ. 

-Өмнөх шийдвэрүүдээс ялгаатай нь хөрөнгө оруулалт баталгаажсан, хариуцах эзэн тодорхой төдийгүй Нарийвчилсан ТЭЗҮ-гээ хүлээн авч, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь олон нийтэд найдвар төрүүлж, хүлээлт үүсгэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр хамгийн гол нь үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ, ажил ямар шатандаа яваа вэ гэдэг асуултаар ярилцлагаа эхлүүлж болох уу?

-Олон нийт, ард иргэд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх, газар дээр хийгдсэн бодит зүйлийг харж байж “за үнэхээр л бариад байна” эсвэл “энэ баригдахгүй байна даа” гэж дүгнэдэг.  Гэтэл томоохон аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлын маш их хугацаа төлөвлөлтөд зарцуулагддаг. Тиймээс үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил одоо ч эрчимтэй явагдаж байгаа гэдгийг онцолмоор байна. Аливаа төсөлд эхлээд урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулдаг. Үүний дараа нарийвчилсан ТЭЗҮ (НТЭЗҮ) боловсруулна. Тэгээд суурь инженерчлэлийн зураг төслийн ажил хийж гүйцэтгэдэг. Энэ мэтчилэн олны нүдэнд үл үзэгдэх томоохон ажлууд маш их бий. Бидний хувьд НТЭЗҮ-г хийж дуусгасан. “Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн НТЭЗҮ-г арваннэгдүгээр сарын 15-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, хүлээн авсан. Ингээд бид судалгааны суурь материалтай болсон гэсэн үг.

Газрын тосны бүтээгдэхүүн 100 хувь гаднаас хамааралтай манай улсын хувьд тус үйлдвэрийг барьж байгуулах нь зайлшгүй шаардлагатай бөгөөд амин чухал асуудал

Техникийн болон эдийн засгийн хувьд энэ үйлдвэрийг үнэхээр барих нь зөв үү гэдгийг НТЭЗҮ-ээр тодорхойлдог. Энэ төслийг хэрэгжүүлэх нь нийгэм-эдийн засаг, стратегийн хувьд Монгол улсад аль ч талаасаа ашигтай байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүнээр 100 хувь гаднаас хамааралтай манай улсын хувьд тус үйлдвэрийг барьж байгуулах нь зайлшгүй шаардлагатай бөгөөд амин чухал асуудал болоод байгаа. Сүүлийн үед олон нийт нийгэм, эдийн засагт болж буй үйл явдлуудыг ажиглаж, анализ хийх чадвартай болсон гэж би боддог. Тэгэхээр энэ үйлдвэрийг Монгол улсад яаралтай барих зайлшгүй шаардлага тулгараад байгааг хүн бүр сайтар ойлгож байгаа байх.

Шатахууны үнэ 200 төгрөгөөр өсөхөд талхны үнэ 50 төгрөгөөр өсдөг харьцангуй жишиг Монголд тогтсон.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хэлбэлзэхэд үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ордог. Газрын тосны үнэд өөрчлөлт орсоноос хойш хоёр сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл зургаадугаар сард 80 ам.доллар болж өөрчлөгдлөө гэхэд бараа бүтээгдэхүүний үнэд наймдугаар сард өөрчлөлт ажиглагддаг. Үүний жишгээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өөрчлөгдөхөд Монголд бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг. Шатахууны үнэ 200 төгрөгөөр өсөхөд талхны үнэ 50 төгрөгөөр өсдөг харьцангуй жишиг тогтсон. Өнөөдөр шатахууны үнэ инфляцийн хөөрөгдөл, худалдан авах чадварт нөлөөлдөг гол хүчин зүйл болоод байна. Гэтэл дэлхийн зах зээл дээрх 80 ам.долларын үнэ 60 ам.доллар болж буурахад манайд бараа бүтээгдэхүүний үнэ буурдаггүй. Хөгжингүй улс орон бүр эрчим хүчнийхээ салбарыг өөрийн хяналтад байлгадаг зарчимтай. Үүнийгээ дагаад зохицуулах эрх мэдэл нь хадгалагдаж байдаг гэж хэлж болно. Тиймээс Монгол улс өөрийн гэсэн газрын тосны үйлдвэртэй болох юм бол эдийн засгийн олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж ойлгож болно.

Монголдоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болцгооё гэвэл дургүйцэх Монгол хүн байхгүй болов уу гэж би бодож байна.

5 жилийн өмнө 20 мянган төгрөгтэй дэлгүүрт ороход ямар их зүйл авч болдог байсан билээ. Харин өнөөдөр 20 мянган төгрөгөөр хэр их зүйл авч чадах вэ. Мөнгөний ханшны уналт, худалдан авах чадвар зэрэг нь нэг талаараа шатахуунтай шууд холбоотой. Тиймээс л бид шатахуунаа дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Монголдоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болцгооё, түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэе  гэхэд дургүйцэх Монгол хүн байхгүй болов уу гэж би бодож байна. Төр засаг одоо байгаа шигээ цаашдаа төслийг дэмжиж ажиллавал 2023 онд үйлдвэрийг ашиглалтад оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Бүтээн байгуулалт эрчимтэй, тууштай үргэлжлэхэд төр засгийн тогтвортой байдал маш чухал. Би үүнийг мэргэжлийн хүнийхээ зүгээс онцолж хэлмээр байна. Би намын харьяалалгүй. Аль нэг талыг дэмжиж суртал ухуулга хийхгүй. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа мэргэжлийн хүнийхээ хувьд ажлынхаа үр дүнгээ үзэхийг хүснэ. Одоогоор Засгийн газар болон салбарын сайдын зүгээс манай төслийг маш их дэмжиж ажиллаж байна. Энэ хэвээрээ цаашид ч дэмжиж ажиллана гэж бодож байна.

-НТЭЗҮ-ийг хүлээн авсан гэсэн. НТЭЗҮ дээр газрын тосны үйлдвэрийн үр ашиг нь хэрхэн тусгагдсан бэ? Олон нийтэд яг ямар өгөөжтэй байх вэ? Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид хэд хэдэн үндсэн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Нэгд, шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэнэ. Хоёрт, авто бензин үйлдвэрлэнэ. Үүнд бид 95 октантай бензин үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Одоо Монголд явж буй ихэнх машин 92 октантай бензин ашиглаж байна. Харин 2023 оноос хойш ямар байх вэ гэдгийг судалгаа хийж тооцоолж үзсэн. Бүтээгдэхүүний чанарын шаардлага жилээс жилд нэмэгдэж байдаг. Октаны тоо бол чанарын үзүүлэлт. 2023 оноос хойш 95 октантай бензин түлхүү хэрэглэнэ гэсэн төсөөлөл судалгаа бий. Энэ төсөөллийг зах зээлийн нарийн тооцоо судалгаанд үндэслэж гаргасан. Гуравт, дизель үйлдвэрлэнэ. Дизель манай зах зээлийн хэрэгцээний 60-70 хувийг эзэлдэг. Монгол улсын эдийн засгийн суурь нь уул уурхайн салбар. Цаашид манай улс хөдөө аж ахуй, газар тариалангаа түлхүү хөгжүүлэх зорилт тавьсан байгаа. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд дизель хэрэглэдэг. Манай үйлдвэр жилд 800-850 мянган тонн дизель бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Дизель шатахуун нь авто бензинийг бодвол зэх зээлийн эрэлт хэрэгцээний өөрчлөлтөд тэр бүр өртөөд байдаггүй бүтээгдэхүүн юм. Авто бензиний хэрэглээний өсөлт нь дизель шиг өсдөггүй гэдэг нь статистик үзүүлэлт, тооцооноос харагдаж байгаа. Авто бензинд нөлөөлөх хүчин зүйл их олон. Хий болон цахилгаанаар ажилладаг машинууд олноор орж ирж байна. Дөрөвт, жилд 40 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ. Монгол улс өнөөдрийн байдлаар 23-33 мянган тонн онгоцны түлш хэрэглэж байна. Мөн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Ази-Хойд Америк, Европ чиглэлийн олон нислэг манай газар нутгаар дамжин өнгөрнө. Эдгээр онгоцнуудыг түлшээр хангах боломж гарч эрэлт хэрэгцээ улам өсөх болно. Бид дараагийн төлөвлөлтийн шатандаа онгоцны түлшний үйлдвэрлэлийг 50 хувиар нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судална.

Бид газрын тос боловсруулах үйлдвэр барих гэж байгаа болохоос сансрын хөлөг бүтээж Ангараг гариг руу аялах гээгүй.

-Бидний хувьд шатахууны үнэ толгойн өвчин болсон байгаа нь үнэн. Нэгдүгээр сард шатахууны үнэ огцом нэмэгдэж Засгийн газраас татварыг тэглэх хүртэл арга хэмжээ авсан. Харин өнгөрсөн сард бас л нэмэгдэж дахин арга хэмжээ авлаа. Үйлдвэр баригдвал тогтвортой байна гэж та хэлж чадах уу?

-Шатахууны үнэ бол олон хүний толгойн өвчин болсон асуудал мөн үү гэвэл мөн. Тэгэхээр бид үйлдвэрээ барьж л байж энэ асуудлаа шийдвэрлэх боломжтой. Энэ үйлдвэрийг барих боломж, бололцоо бүрэн бий. Бид газрын тос боловсруулах үйлдвэр барих гэж байгаа болохоос сансрын хөлөг бүтээж Ангараг гариг руу аялах гээгүй. 200 жилийн өмнө анхны газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байсан. Өнөөдөр энэ дэлхий ертөнцөд оршин тогтнож буй улс бүрт байх ёстой л үйлдвэр. Нэн ялангуяа газрын тосны нөөцтэй манай улсад үйлдвэр барих бүрэн бололцоо бий. Гэтэл маш том зах зээлтэй Солонгос, Япон зэрэг улсуудад ямар ч газрын тосны нөөцгүй мөртлөө түүхий тосоо гаднаас аваад нэрж байна. 600 километрийн цаанаас хоолой татна гэж шоолох хүн ч байна. Бид хоолойгоо барихгүй гээд өөр яах юм. Төмөр замаар түүхий тосоо татъя гэвэл төмөр зам нь хаана байна. Тамсагаас Сайншанд хүртэл төмөр зам барих бол үйлдвэр барих хэмжээний мөнгө шаардлагатай болно.

-Газрын тосны үйлдвэрээс нэг литр бензин 900 төгрөгийн үнэтэй гарна гэж УУХҮЯ-ны хэлтсийн дарга Б.Анхбаяр хэлсэн л дээ. Зарим хүмүүс үүнд бага зэрэг эргэлзээтэй хандаж байх шиг санагдсан. НТЭЗҮ-д бүтээгдэхүүний үнэ үнэхээр ингэж тусгагдсан юм уу?

-Үүнд эргэлзэх шаардлагагүй. Манай үйлдвэр эдийн засгийн үр өгөөжгүй үйлдвэр биш шүү дээ. Олон улсад нэр хүндтэй компанийн мэргэжлийн хүмүүс манай НТЭЗҮ-ийг их хугацаа зарцуулж, нарийн судалгаа, шинжилгээ хийж байж боловсруулж дуусгасан. НТЭЗҮ-д зардлаа хамгийн ихээр, орлогоо хамгийн багаар төсөөлж эдийн засгийн тооцоог гаргасан. Бид үйлдвэрээ илүү ашигтай ажиллуулна гэвэл зардлаа багасгаж, үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай.  Нэгж бүтээгдэхүүний үнэ 900 төгрөг гэдэг нь үнэн төдийгүй төрийн зүгээс зарим дэмжлэг, туслалцаа үзүүлбэл 800 төгрөг ч байх боломжтой. Үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараа хэн, хэрхэн авч явах вэ гэдгээс энэ бүхэн хамаарна. Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулаад 1.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж тооцоолдог. Бид үйлдвэрийн хүчин чадлаа 2 сая болгож нэмэгдүүлбэл нэгж бүтээгдэхүүн 800 төгрөгөөс ч бага үнээр гарах боломжтой.

Аливаа газрын тосны үйлдвэрт эдийн засгийн хоёр том үзүүлэлт бий. Нийт зардлын 80 хувь нь, Монголын хувьд бол 85 хувь нь түүхий тосны зардалдаа явчихдаг. Үлдсэн нь үйл ажиллагааны зардал. Тэгэхээр шаардлагатай хүн хүч, нэмэлт химийн бодис зэрэг бусад зардлууд ердөө 15 хувийг л эзэлж байгаа хэрэг. Түүхий тосны зардал нь үйлдвэрийн эдийн засагт маш их нөлөөтэй гэдэг нь харагдаж байгаа биз. Монгол улсад бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олборлогдож байгаа бүх тосны 25-30 хувь  нь манай Засгийн газарт ноогдож байгаа. Ингэхээр түүхий тосоо зах зээлийн үнээр нь авах уу, олборлогдож буй өртгөөр нь авах уу гэдэг асуудал бий. Засгийн газар өөрт ноогдсон түүхий тосоо олборлосон өртгөөр нь худалдаж авах боломжоо бүрдүүлж чадвал үйлдвэрийн эдийн засагт том дэмжлэг болно. Тэгэхээр үйлдвэрийн эдийн засаг манай төр засгийн шийдвэрээс ихээхэн хамаарна.

-Бүтээгдэхүүн худалдаалах жижиглэнгийн үнийг хэрхэн бодож үзсэн бэ?

-2016, 2017 оны үнэ болон 2018 оны эхний хоёр улирлын импортын хилийн үнийг авч дунджаар тооцсон. Тэгэхээр бид ирээдүйг харж, үнийг төсөөлж байгаа юм. Бид заавал үүгээр борлуулах албагүй л дээ. Бүтээгдэхүүн бүрд 100 төгрөг нэмээд зарахад ч эцсийн дүндээ хэрэглэгчид хожно. Жижиглэнгийн үнэ буюу хэрэглэгчийн гар дээр очих үнэ маш бага байх хэрэгтэй. Дээр хэлсэнчилэн үүнийг төр зохицуулах боломжтой.

-Ерөнхий сайдын зүгээс нефть импортлогч компаниуд үйлдвэрийн бүтээн байгуулалтад сөргөөр хандаж байна, нөлөөлөх гэж оролдож байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Нефть импортлогчдод үнэхээр ашиггүй зүйл мөн үү?

-Миний хувьд нефть импортлогчдод сайхан боломж бүрдэж байна гэж харж байгаа. Тиймээс эсэргүүцэх, үйлдвэрийн бүтээн байгуулалтад саад болох шаардлага , ашиг сонирхол ч байхгүй гэж бодож байна. ОХУ-ын экспортын татвар, тээвэрлэлтийн зардал, гэрээ хэлэлцээр хийхтэй холбоотой олон асуудлаас ангижрах боломжтой болно. Тэдэнд одоо баригдаж буй Монгол үйлдвэрээсээ шатахуунаа аваад худалдаалах боломж нь бүрэн бий. Тэгэхээр импортлогчийн хувьд нэг боломж гэж харж болно.

-Ерөнхий сайд үйлдвэрийн ашиглалтад орох хугацааг 2022 он гэж хэлж байсан. Мэргэжлийн хүний зүгээс 2023 онд ашиглалтад орно гэж харж байгаа юм байна, тийм үү?

-Миний хувьд 2023 гэсэн тоог л хэлж байгаа. Маш хурдацтай, түргэн шуурхай ажиллавал энэ хугацаандаа ашиглалтад оруулах боломжтой. Бид өнөөдөр Монгол улсынхаа нөхцөл боломжийг сайн ойлгох ёстой. Өндөр хөгжилтэй орнуудын жишээ татъя. АНУ болон боомттой ойрхон улсуудтай харьцуулахад бид нов ногоон зүлгэн тал, шав шар элсэн дээр цоо шинээр маш том бүтээн байгуулалт хийж байна. Өндөр хөгжилтэй орнууд улс даяараа цахилгаанд холбогдсон, зам тавьсан, дэд бүтэц бүрэн хөгжсөн давуу талтай байдаг бол бидний хувьд үгүй. Бүх зүйлийг шинээр хийж байна. Монголд өнөөдөр дэд бүтцийн хөгжил ямар байгаа билээ. Бид одоо л Сайншандаас үйлдвэр хүртэлх төмөр зам, авто замаа тавьж байна. Бид адаглаад ажилтнуудынхаа байрлах байрыг хүртэл шинээр төлөвлөж байна.

АНУ болон боомттой ойрхон улсуудтай харьцуулахад бид нов ногоон зүлгэн тал, шав шар элсэн дээр цоо шинээр маш том бүтээн байгуулалт хийж байна.

Боловсруулах үйлдвэр маш олон том тоног төхөөрөмж, хэсгүүдээс бүрддэг. Жишээ нь үйлдвэрийн лицензгүй болон лицензтэй технологи, тоног төхөөрөмжүүд, мөн үйлдвэрийн бус дагалдах байгууламжууд байдаг. Усны цөөрөм байгуулах, үйлдвэрийн цахилгаан станц гэх мэтчилэн дагалдах байгууламжууд бий. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын зардал өндөр үйлдвэрийн түүхий эд, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах савны асуудал бий. Энэ нь үйлдвэрийн нийт талбайн гуравны хоёрыг эзэлдэг. Ингээд дараа нь түүхий тос дамжуулах хоолой гэж нүсэр том тусдаа ажил байна.

-Энэтхэгийн талаас олгож буй 1 тэрбум ам.доллароор үйлдвэр барина гэж ойлгосон. Гэтэл үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын зардлын тооцоо 1 тэрбум ам.доллароос давсан гэж ойлгож байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэ үйлдвэрийн гол зорилго бол газрын тосны нөөцөө ашиглан дотооддоо боловсруулалт хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Тэгэхээр түүхий тос дамжуулах хоолой тавьж таарна. Энэтхэгийн зүгээс санал болгосон дамжуулах хоолойн технологи нь цахилгаанаар халаах системтэй найдвартай хувилбар хэдий ч үнэ өртгийн хувьд бидний боломжоос хэт давсан. Маш өндөр өртөгтэй. Тиймээс бид хөрөнгө оруулалтын зардлаа бууруулахаар хоёр хөршийнхөө ашигладаг уламжлалт халаалт, хөргөлтийн системтэй үнийн хувьд хамгийн боломжтой технологийн хувилбаруудыг судалж байна.

НТЭЗҮ-д үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг 1,236 тэрбум ам.доллароор тооцсон байгаа. Бид энэ дүнг бууруулах тал дээр сүүлийн хэдэн сар маш их хүчин чармайлт гаргаж ажилласан.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтад 1 тэрбум ам.доллар хүрэлцэхгүй гэдгийг би энд онцлон хэлмээр байна. Энэтхэгээс олгож буй хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж олон нийтэд мэдээлсэн. Энэ нь үнэн. Хөрөнгө оруулалтын дийлэнх хувь энэ зээлээр шийдэгдэж байгаа. Мэргэжлийн хүнийхээ зүгээс тухайн үед 1 тэрбумаар үйлдвэрийг бүх дагалдах байгууламжуудын хамт барих боломжгүй гэдгийг би мэдэж байсан. НТЭЗҮ-д үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг 1,236 тэрбум ам.доллароор тооцсон байгаа. Бид энэ дүнг бууруулах тал дээр сүүлийн хэдэн сар маш их хүчин чармайлт гаргаж ажилласан. НТЭЗҮ боловсруулах ажилд олон сар зарцуулсан шалтгаануудын нэг нь энэ. Газрын тос боловсруулах үйлдвэр бол зүгээр нэг хиам, нарийн боовны цех биш. Маш нарийн төлөвлөлт, технологитой. Мөн монголын нөхцөл байдлыг харгалзан үзвэл хөрөнгө оруулалтын зардал энэ хэмжээнд гарах нь тодорхой байгаа юм.  Нөгөө талаар бид жил бүр 1 тэрбум орчим ам.долларыг газрын тосны бүтээгдэхүүний импортод зарцуулж, энэ хэмжээний вальютийг гадагшаа урсгаж байна. Тэгэхээр энэ 1 тэрбум гаруй ам.доллар анхны хөрөнгө оруулалт гэж үзвэл жил бүр өгөх үр ашгийг тооцоод үзэх хэрэгтэй. Үйлдвэр доод тал нь 30 ба түүнээс дээш жилээр ажиллана. Тиймээс үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлын тооцоо төлөвлөж байснаас өндөр гарсан ч үйлдвэрийн нийгэм-эдийн засгийн эерэг нөлөө маш өргөн гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Түүхий тос дамжуулах хоолойг ямар өртгөөр барих вэ?

-Түүхий тос дамжуулах хоолой барихад доод тал нь 300 сая ам.долларын санхүүжилт шаардагдана. Бид 350 сая ам.долларт багтаахыг хичээнэ. Хөгжингүй орнуудтай мөр зэрэгцэж, аж үйлдвэрээ хөгжүүлье гэж бодож байгаа л бол энэ үйлдвэрийг барих л ёстой. Монгол шиг газрын тосны нөөцтэй мөртлөө боловсруулах үйлдвэргүй улс орон хаана ч байхгүй.

Түүхий тосны орд дээр нь барьчихгүй яасан юм гэж хэлэх хүн байгаа. Гэтэл үйлдвэрийн байршлыг зүгээр нэг сонгоогүй юм. Бид олон судалгаан дээр үндэслэж, дэд бүтцийн боломжоо судалж байж үйлдвэрийг байршлыг эцэслэн шийдвэрлэсэн. Барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө тээвэрлэхэд бүтэн жил болно. Тээвэрлэлтэд хүнд даацын авто зам, төмөр зам шаардлагатай болно. Дорнод аймгийн Матад сум, 19-р талбайн ойролцоо үйлдвэр барина гэж үзье. Тийшээ үйлдвэрийн нүсэр тоног төхөөрөмжөө хэрхэн зөөх вэ. Хөдөөний замаар зөөж болохгүй шүү дээ. Тийм боломж ч байхгүй.

Дараа нь үйлдвэрээс олон төрлийн бүтээгдэхүүн гарна. Үйлдвэрээс шатдаг, тэсэрдэг химийн бодис, бараа материал тээвэрлэнэ. Бүтээгдэхүүнийг тусгай саванд хийж, тусгай тээврийн хэрэгслээр зөөнө. Замгүй газраар бид юугаараа зөөх вэ. Үйлдвэрийн гол зах зээл бол төвийн болон говийн бүс нутаг. Хэрэв үйлдвэрээ түүхий тосны орд дээр барих юм бол олон төрлийн бүтээгдэхүүнийг янз бүрийн тээврийн хэрэгслээр зөөх, тээвэрлэх олон асуудал гарна. Тиймээс энэ нөхцөлд түүхий тос дамжуулах хоолой барьж, түүхий тосоо зөөх нь хамгийн оновчтой сонголт юм. Дамжуулах хоолой нь өөрөө дамжуулах зам, хадгалах сав, тээвэрлэх хэрэгсэл нь болж байгаа юм. Түүхий тосыг автомашин болон вагоноор зөөж болох ч бидэнд авто зам болон төмөр зам байхгүй учир энэ хувилбарыг хассан.

Тээврийн хэрэгслийн тээвэр даах чадамж гэж бий. Автомашинаар зуун километр, төмөр замаар 400 километр тээвэрлэвэл утгагүй болдог. Манай нөхцөлд хэрвээ төмөр зам байсан бол, “Шинэ төмөр зам” хэрэгжсэн бол бид төмөр замаараа тээвэрлэж болох байсан. Төр засаг төмөр замаа барьсан байсан бол дамжуулах хоолой барилгүй шийдвэрлэж болох байсан. Гэхдээ төмөр зам бол өндөр зардалтай. Дамжуулах хоолой нь түүхий тос тээвэрлэх хамгийн үр ашигтай арга зам мөн. Далайд гарцтай хөгжингүй улс байсан бол үйлдвэрээ боомт дээрээ барьж болох байлаа. Дамжуулах хоолойтой өрсөлдөх чадвартай нэг арга зам бол том танкерууд. Хамгийн шилдэг нь 500 мянган тонн түүхий тос ачиж тээвэрлэх чадвартай. Энэ танкераар бол манай боловсруулах үйлдвэрийн түүний тосны нэг жилийн хэрэгцээг ердөө гурван удаа зөөгөөд дуусах нь ээ дээ. Нэгэнт энэ хувилбар боломжгүй тул газрынхаа асуудлыг л яръя. Авто зам, төмөр зам, дамжуулах хоолой гэсэн гурван сонголт байгаагаас хамгийн оновчтой, үр ашигтай нь дамжуулах хоолой болж байна.

-Мэдээж үйлдвэр ашиглалтад орвол олон хүнд ашигтай тусна гэж харж байна. Олон нийтийн зүгээс ч найдвар тавьж байгаа гэж бодож байна. Төр засаг болон олон нийтийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Ард түмний зүгээс итгэл хүлээлгээсэй гэж хүсч байна. УУХҮЯ-ны хэлтсийн дарга Б.Анхбаярын хэлсэн 900 төгрөг гэдэг бол үндэслэлтэй үнэ. Шоглох асуудал биш. Би үйлдвэрийн бүтээн байгуулалт амжилттай явагдана гэж хаана ч итгэлтэй хэлнэ. Ашиглалтад орсон хойно нь хэн ажлуулах вэ гэдгээс үнэ тодорхой хэмжээнд ч хамаарна. Төр засаг нь одоо байгаа шиг үйлдвэрийн төслийг дэмжээд яваасай гэж хүсч байна. Бид салбарын сайд Д.Сумъяабазар болон ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй гар нийлэн ажиллаж чадаж байна. Үнэхээр одоогийнх шиг засаг төртэй бол ажил ахицтай явна. Би бол инженер хүн. Бүтээн байгуулалтад оролцож байгаа мэргэжлийн хүнийхээ зүгээс хэлэхэд энэ үйлдвэр бид бүгдийн бүтээл. Харин үйлдвэр эхний жилүүддээ яг л дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг эмзэг байх болно. Тиймээс төр засгийн зүгээс газрын тосоо олборлолтын өртгөөр нийлүүлэх арга хэмжээг авч чадвал жижиглэнгийн үнэ бага гарахад  маш том дэмжлэг болно. 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (74)
Таны IP: (3.236.52.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сурагч (202.126.88.163) 2020-04-18 01:22:02
Газрын тосны инженерийн цалин хэд байдаг юм бол?
(64.119.22.141) 2020-03-22 00:32:12
Tamsagiin tuuhii ediin noots heden jildee hurene gej tootsson ym bol. Damjuulah hooloi maani suuldee uhmel horongo bolohgui baigaa
Зочин (64.119.18.193) 2020-01-17 13:10:11
Ийм дайчин, итгэлтэй хүмүүс л бодитой юм бүтээнэ! Гагцхүү төр засагт гарсан дуракууд популизм хийж баллаад хаячих вий дээ!! Мөн ч найдваргүй хүмүүс шүү! Энэ хүүхнийг цаашид нь ч үргэлжлүүлэн ажиллуулбал бүх ажлаа эхнээс мэддэгийн хувьд хэрэгтэй хүн юмсанж! Бэлэн болсон хойно нь улс төрийн шахааны нэг дурак ирээд захирал нь болж алаад хаях вий дээ!!! Проблем их бий шүү! Амжилт хүсье!
Зочин (192.82.72.115) 2019-11-18 22:48:38
Юун мэргэжлийн хүн бэ эдийн засагч хүн хэзээ нефт нэрэх технологи мэддэг хүн болов оо. Энэ үйлдвэр хэзээч ажиллахгүй бэлэн туршлага Ховдод барьсан энэтхэгийн цементний үйлдвэр байна. Одоо хажууд дахиад шинийг барьж байна.Үлгэр ярьж боловсролгүй ард түмнээ хуурах хэрэггүй ээ.
(66.181.188.99) 2019-11-18 15:42:00
Түүхий нефтийн асуудлаа шийдээгүй байж битгий худлаа цэцэрх худалч авгай
0 3 Хариулах
иргэн (103.229.123.33) 2019-11-18 15:42:00
2020 онд засаг солигдвол Хүүк баларвал энэ хар авгай алтан загасны эмгэн ш дээ
demjiv (103.229.123.33) 2019-11-18 15:42:00
2020 онд засаг солигдвол Хүүк баларвал энэ хар авгай алтан загасны эмгэн ш дээ
demjiv (103.229.123.33) 2019-11-18 15:42:00
... Энэ хар авгай яахав эдийн засгаар доктор хамгаалсан, мэргэжлийн хүн биш, юу ярьж байгаа, юу хийж байгаагаа мэдэхгүй, Тос байгаа газраа үйлдвэрийг дизелийн түлшээр дагнасан чиглэлээр барих нь хамгийн оновчтой... 2020 онд засаг солигдвол, Хүрэлсүх үлдэхгүй бол энэ алтан загасны эмгэн ш дээ
иргэн (202.70.34.70) 2019-11-18 14:28:12
За, сайн үйлс бүтээх юм байна. Амжилт. Бүү шантраарай.
Монгол (64.119.26.24) 2019-11-18 04:42:18
Энэ зүгээр л шоу. 2020 онд засаг солигдоход энэ унтарна. Энэ авгай бол яахав жаахан хэлтэй, Германд эдийн засгаар доктор хамгаалсан, мэргэжлийн хүн биш, юу ярьж байгаа, тэр дутмаа юу хийж байгаагаа мэдэхгүй, төсөөлөхгүй байна. Тос байгаа газраа үйлдвэрээ дизелийн түлшээр дагнасан чиглэлээр барих нь хамгийн оновчтой...
Munkhtur Damdinsuren (66.181.161.118) 2019-11-17 23:25:58
Seismiin xaiguuliin mongol companiaraa xiilgex heregtei. Gol ni niiluuleh tuuhii Ed shuudee
(64.119.17.229) 2019-11-17 23:07:29
Мундаг, амжилт хүсье
цэвэр монгол хүн (103.80.210.3) 2019-10-11 10:51:56
сайн үйлс бүтээх хүнд саад мундахгүй гэж үнэн үг юм даа монголчууд ийм бодолтой байвал яаж хөгжих юм бэ. өөрийн газар нутагт байгаа баялагаа ашиглах талаар ажил хэрэг болгох гэж зүтгэж байхад тэрнийг дэмжих хэрэгтэй
Dr. louis (129.205.113.221) 2019-07-14 15:14:07
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690 имэйл: dr.louisclinic@gmail.com whatsapp: 1- (725) 2017759 Үнэ: $450,000usd
Бас (66.181.191.113) 2019-05-16 18:20:52
Мэдээлэл нэмж гарах болгондоо хугацаа нь хойшилчихсон л явж байх юм даа одоо 23 20 оны сонгуульд ялвал 25 бол таархын байна л даа
арай л (66.181.191.113) 2019-05-16 18:19:48
Ийм жижгэвтэр үйлдвэрийг бас арай л удаан барьж байна шүү
Привет (139.5.219.44) 2019-05-16 00:09:32
хоолойн 400 уйлдвэрт дутагдах 236 нийт 636 сая $ ыг халтарууд нэмж огохгуй тэгэхээр хаанаас олох вэ оорсдоо гаргаж дийлэх уу
Эх (64.119.24.196) 2019-05-05 22:05:49
1 тэрбум долларт хангалттай гэчихээд одоо дутуу гэх юм. Идэхээ л бодох юм
Зочин (182.160.38.174) 2019-02-09 11:11:20
Шал бутэхгуй шал эргуу балай авгай чаддаг залууст нь байраа тавиад зайлаа
Hutsdag avgai (182.160.33.211) 2019-02-07 14:46:09
Hudalch hulgaich avgai ve ulger yriad
Зочин (202.55.188.35) 2019-01-09 19:02:17
Хуцдаг хулгайч авгай вэ нэг жилийн дотор бариад дуусгаач ёр нэг их мөнгө улсаас гаргаж баридаг нь улсын мөнгийг идэх гэсэн мөн хэсэг улс төрчдийн хувьдаа улсаар мөнгийг нь гаргуулаж монопол үйлдвэр бариулдаг нь хамгийн буруу шатхуун нэрэх үйлдвэр нэг их зардал мөнгө тёхник тёхнолог орохгүй тул хув кампани хувь хүмүүсийг ямарч шалгуур тусгай зөвшөөрөлгүй зөвшөөрөх хэрэгтэй тэгээд зах зээлинхээ жамаар өрсөлдөөд 1 литрээ 100 төгрөгөөр зарнуу 1000 зарнуу дураараа өрсөлдөх хэрэгтэй байсан юм энэ бол луйвар төрийн мөнгө хулгайлах арга шдээ үнэнээ хэлээ
(64.119.23.218) 2018-12-25 11:13:10
ингэж худал ярьдаг хмсийг шоронд хатаах хэрэгтэйн биш үү, юун 800 төгрөг вэ, түүхий неытээ бид нар одоо түүнээс үнэтэйгээр хятадад зарж бгаа шүү дээ
иргэн (202.21.109.143) 2018-12-24 09:22:52
"... хөрөнгө оруулалтын зардлын тооцоо төлөвлөж байснаас өндөр гарсан ч " гэх шиг. Үүнийг мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдоггүй юм гэхэд наймааны хар ухаантай захын хүн хэлж бсан сануулга. Буух газраа харалгүй сэтгэлийн хөөрлөөр харайчихаад, үсрэлт дундаа хагас сэхээ орж, юун дээр буухаа хагас төсөөлмөгц, эвтэйхэн залруулга хийж, бх шив дээ. Философич Молор-Эрдэнэ гээд л Сүүлийн үед Германд төгссөн мэргэжилтнүүд ийм л болчихоод бгаа юм даа.
Irgen (202.21.106.132) 2018-12-20 11:03:29
Yagaad ezgui gazar l uu de butets tataj bgaagaa tailbarlaj chadsangui shdee. Hajuud n zuun bayan gej ded butetstei gazar bhad zugeer zam barij mungu ugaaj bgaag chini medej bn
1 1 Хариулах
Haha (66.181.185.140) 2018-12-20 11:03:29
Чи зайлоо. Новш минь
(103.229.121.140) 2018-12-19 10:44:23
Хайрт ах орос юу гэж байгаа бол
1 1 Хариулах
(202.9.42.225) 2018-12-19 10:44:23
oros yu gex xend xamaatain bitgi ingej gonshignoj bai
зориг (64.119.16.36) 2018-12-18 14:26:37
Ямар ч байсан үйлдвэрийг барих нь зөв. Арай л оройтож барилаадаа. 20 оноос хойш бүх автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машин үйлдвэрлэнэ. Бид 10 аас дээш жилийн настай машин унадаг учир 30 он хүртэл 10 аад жил бензин машин унана. Цаашдаа бол химийн үйлдвэр чиглэлээр ажиллана гэсэн тооцоотойгоор үйлдвэрээ барьсан нь дээр шүү. Түүнээс биш ганц бензин үйлдвэрлэх бол хувиараа бензин нэрээд зарж байгаа хүмүүс ч байгаа шүү
(66.181.161.95) 2018-12-18 12:43:10
Za 1. Altaa egchee tuuhii tos ni haana bna aa? Hyataduud oordiinhoo tosiig ogohgui. Petrochinagiin gargaj baigaa tos buteegdehuun huvaah gereegeer tal ni l oldvol ih yum. Orosuud bas ondor tatvartai bolchihson. 2. Bolovson huchin chine haana bna aa. Himiin uildver ajiluulchih hun bna uu? 3. Zah zeeleesee hol barichihsan bolohoor lojistc
0 1 Хариулах
(153.224.1.100) 2018-12-18 12:43:10
Байхгүй бүтэхгүй гэж та л ганцаараа бодоод байх шиг байна даа , болж л таарна бүтжил таарна .
Оотор (66.181.161.104) 2018-12-18 12:15:54
сайхан л байна хурдхан л босоосой доо
Augi (64.119.24.70) 2018-12-18 11:38:51
Amjilt khuse.Olborloltiin ortogoor gedeg ni unegui ug gesen ug uu.
Menen tal (209.141.45.212) 2018-12-18 11:03:12
Nuguu uildver ni barigdsan chine hujaa nar aas tuuhii neft ee hudaldaj avna daa
Зочин (202.9.43.80) 2018-12-18 10:37:13
Тамсагын ордын нөөц хэр баталгаатай вэ.Тэр ордын нөөц барагдвал хоолойг яах вэ.Өөр тийш нь татах уу.Эсвэл хаях уу.
зочин (202.21.118.38) 2018-12-18 09:50:20
сайхан мэдээ байна. Амжилт хүсье
Төрөө (202.9.45.169) 2018-12-17 23:38:12
Энэ хүнтэй яаж холбогдох вэ
(150.129.140.158) 2018-12-17 22:39:46
Tyyxii neptee zax zeeliin yneer X yataduudaas xudaldaj avaxaa bodoj yzsen yy xudlaa yarixaa boli
0 2 Хариулах
чамд (202.179.31.112) 2018-12-17 22:39:46
чи өөрөө хужаагаас аваад хашаандаа нэрээд тэрийгээ уугаад үх
чамд (202.179.31.112) 2018-12-17 22:39:46
чи хужаагаас аваад хашаандаа нэрээд өөрөө уугаад үх
(66.181.161.109) 2018-12-17 22:26:39
Сайхан мэдээ үнэндээ манайх шиг сая гаран тонн нефть гадагшаа гаргадаг гаднаас авдаг тэнэг улс дэлхийд байхгүй дээр нь ийм дүнхүү Засаг төртэй байх гэж
юу ч гэсэн ... (66.181.161.13) 2018-12-17 21:41:48
сайхан л зохиол байна.орос ах нар нь бариулах болов уу харж л байя
Зочин (49.143.77.128) 2018-12-17 21:14:50
Маш зөв зөвхөн Монголоосоо олборлож байгаа тосоор дотоодынхоо хэрэгцээг хангалттай хангана
Zochin (103.57.93.156) 2018-12-17 20:57:10
Mash saihan medee bna. Zarim neg iim daichin busguichuud bnaa. Yamar ch hogiin er dargantsaraas tum deer iim daichin emegteichuudiig demjih heregtei suu
иргэд олон түмэн (103.57.94.38) 2018-12-17 20:53:48
Алтанцэцэгээ монголчууд,монголын ард түмэн та нарын хийж байгаа ажлыг үнэлэж,ойлгож дэмжиж байгаа,буруу ишилсэн сүх шиг яриатай ганцхан хүн л та нарын ажлыг ойлгохгүй,ойлгохыг хүсэхгүй,бас олон нийтэд буруугаар тайлбарлаж гай болж байна,тэр хүн бол АН-ын дарга гэх сэтэртэй С.Эрдэнэ гэгч болой,түүнд л наад үгээ сайн хэлж ойлгуулах,ойлгох чадваргүй бол чалчихгүй амаа хамхих талаар арга аваарай
Mongol khuu (66.181.182.55) 2018-12-17 19:58:56
Үнэхээр сүүлийн үед ийм гэгээтэй мэдээ мэдээлэл сонсоогүй байсан чинь ямар Сайхан зүйл сонсогдоодох воо!!! Энэ бүсгүй, инженер, гүйцэтгэх захирал маань үнэхээр ажлаа мэддэг, өөртөө бүрэн итгэлтэй, урам зориг дүүрэн ярьж хэлж байгаа нь улс төрчдийн популизмаас шал өөрөөр мэдрэгдлээ! Монголын ард иргэдийн төлөө зорьж, төлөвлөн хийх гэж байгаа бүх ажилд нь амжилт ерөөж, байгаа бүх боломжоороо Бүх Монгол Хүн бүр дэмжицгээе гэж уриалмаар байна! байнагаа
bataa (202.126.89.185) 2018-12-17 18:25:53
900 tugruguur garaad kolonk 1600 r zarah uym yy
Djv (181.73.152.10) 2018-12-17 16:44:55
Алтай! Бууж өгч болохгүй! Битгий шанкар!
za (59.153.112.76) 2018-12-17 15:45:37
za boljdee bid hiij chadnaa .gantshan yumand sanaa zovood bn. daraagiin zasgiin gazar demjeed yvah boluu .manaihan hetsuu shuu dee. zasagiin gazar bolgon oor oor gazar barina gesen bh yum.
saihan (59.153.112.76) 2018-12-17 15:43:02
saihan medee bn .200 zuun jiliin omno gadnii uls uildvertei bolson bhad bid odoo boloh heregtei demjij bn
hi (59.153.112.76) 2018-12-17 15:41:05
hi. sain buhen delgereh boltugai. uildver heregtei .benzinii une mynga bsan ch yahuu.
Зочин (213.55.211.40) 2018-12-17 15:36:56
Үлгэр яриад. Нефтийн үйлдвэр тэгээд зөвхөн монголын газрын тос хэрэглжх юм уу? Холойгоор явуулах хэжээхий газрын тос байна уу? Ингэж хувиа бодож ард түмнээ өрөнд оруулдаг новшнуудыг шоронд хийвэл тааран
4 1 Хариулах
Дкк (66.181.161.66) 2018-12-17 15:36:56
Монгол өөраө нефттэй тэрийгээ нэрэх үйлдвэр барих талаар ярьж байна чам шиг эсэргүү нарийг 37 онд буудчихсан юмсан одоо бас үлдчихээ юу
Зочин (213.55.211.40) 2018-12-17 15:30:11
Түүхий нефть ээ хаанаас авах гэж байгаа юм бэ? Оросууд зарахгүй дээ. Тэгээд наөд үйлдвэр чинь татвар төлөгчдийн нуруун дээр өр болж үйлдвэр нь төмрийн хог болох вий дээ! ОХУ түүхий нефть өгнө гсэн юм уу. Гэрээ хэлэлцээр байгуулсан юм уу?
2 2 Хариулах
(37.47.190.198) 2018-12-17 15:30:11
Тэнэг юм уу??? Монголоосоо хангана гээд байхад Орос өгөх юм уу ??? гэж асуугаад ТЭНЭГТЭЭД байх юм даа? ??!!!
(14.33.222.118) 2018-12-17 15:30:11
МОНГОЛДОО ОЛБОРЛОСОН ТОС ОДоо ч
болдоо (202.126.89.52) 2018-12-17 14:14:45
үнэхээр сайн мэдэж чадаж байгаа нь харагдаж байна, баярлалаа ... бид чаднаа.... оросууд монгол нефтийн үйлдвэртэй болохын гэнээ гээд шоолж байна гэнэ ээ.... үнэхээр адгийн хүмүүс юм аа ....
БАТ (66.181.160.27) 2018-12-17 12:10:20
АЖЛАА МЭДДЭГ ЗѲВ УХААЛАГ ЯРИАТАЙ МУНДАГ БҮСГҮЙ БАЙНА !!! ТЕЛЕВИЗҮҮД ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ РЕКЛАМ ШОУ ЦЭНГЭЭНД ЦАГАА ҮРЖ БАЙХЫН ОРОНД ЭНЭ МЭТ АЖИЛ ХЭРЭГЧ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ АЖИЛ , ХҮН ХОЁРЫГ ОЛЖ АРД ТҮМЭНТЭЙ УУЛЗУУЛАЖ БАЙВАЛ ИХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ !!! АНХААРАЛДАА АВНА УУ ???
0 1 Хариулах
Ммм (66.181.161.87) 2018-12-17 12:10:20
Хоолой барьхад 300сая$ ороно бид 350 д багтаахыг бодно гэж ...ухаан тай байна уу
иргэн (203.91.119.66) 2018-12-17 11:56:58
1 литр түүхий тосны олон улсын зах зээлийн үнэ (тээвэр ороогүй) 1000 төгрөг байна. Хятадууд яалаа гэж бидэнд олборлосон тосоо олборлолтын үнээр зардаг юм? ЗГ-аас татаас авч зөрүүг нь үүрүүлнэ гэсэн үг үү? Тэр чинь бидний татварын л мөнгө. Тэгээд анхны хөрөнгө оруулалт 1,5 тэрбумаа нөхөх, хүү төлөх гэж байна. Бодитой тооцоо хийгээд, бодитой тоо ярьвал бид ойлгоно шд. Төслөө олон улсын жишгээр хийгээд, амьдралтай юм ярихгүй улс төрчид шиг популист үнэ яриад байхаар хэн итгэх вэ?
5 3 Хариулах
До-д (66.181.160.45) 2018-12-17 11:56:58
Манай бүтээгдэхүүн хуваах гэрээ 25% байдаг. Тэгэхээр Тамсаг ордоос олборлож буй түүхий эдийн үлдсэн хэсгийг Петро Чайна гэх Хятадын төрийн өмчийн компани бидэнд нийлүүлэх баталгаа нь яг юу болох вэ? Ер нь Тамсагаас олборлодог түүхий эд үйлдвэрийг тасралтгүй ажиллуулахад хангалттай хүрэлцээтэй юу? Энийг л албан ёсны бичиг баримтуудаас харчихмаар байна
До (66.181.177.9) 2018-12-17 11:56:58
БНХАУ-тай бид Дорнодын Тамсагаас олборлож байгаа газрын тосноос бүтээгдэхүүн хуваах гэрээтэй!
(14.33.222.118) 2018-12-17 11:56:58
Газрын тосоо бид хятадаас биш монголын хөрснөөс гаргаж авна. Мэдээгээ сайн уншиж ойлгоод бурж бай~~
Нямаа (202.9.42.80) 2018-12-17 11:10:53
Сайхан мэдээ бна амжилт зөвхөн урагшаа тэмүүл
Худалдаанд (182.160.1.147) 2018-12-17 09:58:32
Гар дээр хэдэн төгрөгөөр очих вэ?
0 2 Хариулах
(103.87.255.78) 2018-12-17 09:58:32
900 gd bh shg bna
инженер хүн ш дээ (202.179.27.3) 2018-12-17 09:58:32
тухайн үеийнх нь төр засаг, бодлого л тодорхойлох байлгүй дээ
Ирээдүй (139.5.217.22) 2018-12-17 09:47:45
2020 гэсэн удалгүй 21, 22, одоо 23 наадах чинь хэзээ ч бүтэхгүй, үйлдвэрээ дизель түлшээр дагнасан технологитойгоор Дорнодын Булган суманд барь за юу....Юун октан-95, өндөр чанарын шатахуунаа гаднаас л ав л даа...
6 4 Хариулах
(203.91.118.254) 2018-12-17 09:47:45
иймэрхүү бусдын хийсэнийг муулдаг шүүмжилэхээс өөрийг мэдэхгүй хүмүүсээс болоод хөгжихгүй байгаа юм шд
(202.9.45.100) 2018-12-17 09:47:45
95uu 92 uu adilhan nereed l boloo biz dee. medehgui yumandaa duugui bas uudrug bai.
Боломж (37.47.190.198) 2018-12-17 09:47:45
Ирээдүй МАНГАР ТЭНЭГ ПАЦААН ДУУГҮЙ Л БАЙ !!!
Чеч (182.160.1.147) 2018-12-17 09:47:45
Зүгээр нэрээд л болоо шүү дээ. Чеченчүүд хашаандаа нэрдэг юмыг бид улс нийтээрээ хийж чадахгүй байх хэрэг үү?
woow (202.179.27.3) 2018-12-17 09:31:03
yarij bgaagaa meddeg, meddegee hiideg mundag busgui shig sanagdlaa. daichin emegtei bna. amjilt
1 2 Хариулах
Жавхлан (5.136.4.186) 2018-12-17 09:31:03
Ийм л шийдэмгий байвал Монгод улсын маань олон асуудал зохицуулагдана даа.Миний мэдэхийн нефть химийн уйлдвэрийн сургууль тегсеед доктор хамгаалсан хун байдаг л юм билээ.
Дулам (139.5.217.22) 2018-12-17 09:31:03
Энд энэ эмэгтэйн буруу ч гэж юу байхав