Амжилтын 4 орц

Бид бүгд Милтон Хэршиг алдарт “Hershey” компанийг үүсгэн байгуулагч гэдгээр нь л мэднэ. Гэхдээ тэр энэ амжилтад хүрэхээсээ өмнө гурван ч компани дампууруулж байжээ. Ингээд амжилтад хүрэх 4 жортой танилцацгаая.

Милтон Хэршигийн бизнесийн гараа 150 долларын төсөвтэй чихрийн дэлгүүрээ байгуулснаар эхэлж байжээ. Даанч энэ нь нэг их амжилт ололгүй юм. Тэр бууж өгөлгүйгээр Нью-Йорк болон Чикаго хотод дахин хоёр удаа ч бизнес эхлүүлээд дампуурсан юм. Гэхдээ тэр бууж өгөлгүй зүтгэсээр өнөөдрийн “Hershey”-г байгуулжээ. Алдаа гаргасан ч гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэсвэр хатуужил заан, өөртөө итгэсний үр дүнд тэр амжилтад хүрсэн юм. Бид бүгд Милтон Хэршиг зөвхөн алдарт “Hershey” компанийг үүсгэн байгуулагч гэж бодолгүй гурван ч удаа дампууруулаад босож ирсэн хүн гэж санан урам авах хэрэгтэй. 

Зүгээр сууж болохгүй

Хүй нэгдлийн үеэс л хүмүүс амьд гарахын тулд өдөр бүр тэмцдэг байсан. Өлсөж үхэхгүйн тулд анд явж, хөлдөхгүйн тулд галаа хамгаалдаг байсан. Эдгээрийг хийхгүй л бол амь насаа эрсдэлд оруулна. Тиймээс хүн төрөлхтөн зүгээр суух боломжгүй. Бид байгалиасаа өөрсдийн хэрэгцээг хангахаар тэмцдэг. Дөнгөж төрсөн хүүхэд хүртэл өөрийн хэрэгцээн төлөө уйлж аав ээжээрээ хэрэгцээгээ хангуулдаг.

Хүлээх хэрэгтэй

Шаргуу хөдөлмөрлөснөөр хурдан амжилтад хүрнэ гэж бодох нь их буруу ойлголт. Амжилтад хүрэхийн тулд бид тэвчээртэй хөдөлмөрлөсөөр хүлээх хэрэгтэй. Ямар ч зүйлд хугацаа байдгийг ойлгон тэвчээртэй үргэлжлүүлэх ёстой.

Бууж өгч болохгүй

Бүтэлгүйтлээ гээд чи бүтэлгүй амьтан болохгүй. Харин бүтэлгүйтсэн гэдгээсээ болоод бууж өгөх юм бол чи бүтэлгүй амьтан болно. Ийм хүмүүс алдаа руугаа бүхнээ чихдэг. Яг үнэндээ тэд дахиад оролдоод үзэж болох л байсан. Тэд бүтэлгүйтсэн гэдгээсээ болоод амжилтад хүрээгүй биш, тэд бууж өгсөн болохоороо амжилтад хүрээгүй юм.

Амжилтад хүрсэн хүн шиг сэтгэ

Өнгөрсөн алдаагаа бодон шаналалгүйгээр ирээдүйнхээ төлөө эрч хүчтэй урагшлаарай. Хамгийн гол нь бэрхшээлээ даван туулах болохоос өнгөрсөндөө харамсан суух биш. Ингэхийн тулд том зорилго тавьж, шийдвэр гаргаж сурах хэрэгтэй. Том зорилготой хүн алдаа гаргах үедээ сэтгэлээр унадаггүй. Дээр нь зорилгынхоо төлөө зөв шийдвэр гаргаж чаддаг бол та амжилтад хүрэх нь гарцаагүй.

Эх сурвалж: Life Hack

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.