Индонезид галт уул дэлбэрч, гэнэтийн цунами болсноор олон зуун хүн амиа алдлаа

Индонез улсад аймшигт цунами нүүрлэж олон хүн хайртай хүмүүс, гэр орон, эд хөрөнгөө алдаад байна.

Жава, Суматра, Индонезийн баруун далайн эргүүд цунамид автжээ. Цунамигаас болж олон зуун хүн сураггүй алга болж 222 хүн амь үрэгдээд байгаа юм.

Энэ талаар Индонезийн гамшгаас хамгаалах төвийн тэргүүн Нугрохо "Цунами болохоос өмнө ихэвчлэн газар хөдлөлт болдог. Гэхдээ ямар ч чичиргээ мэдрэгдэж, дохио ирээгүй. Хэдийгээр 2004 онд болсон цунамид Индонез улс олон мянган хүнээ алдсан ч дараагийн болох гамшгаас урьдчилан сэргийлэхэд хангалттай арга хэмжээ аваагүй" гэжээ. Далайн гүн дэх хөрсний гулгалт болон Кракатао галт уулын дэлбэрэлтээс болж цунами болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цунамийн давлагаа эхлэх үед ойрхон байсан амралтын газар тэр чигээрээ усанд автжээ. Энэ үед Индонезийн поп хамтлаг "Seventeen" тайзан дээр тоглож байсан байна. Давлагаа түрэн орж тайзыг нураах үед хамтлагийн нэг гишүүн, менежер амиа алджээ. Бусад гишүүд одоо хүртэл сураггүй байгаа бөгөөд эрлийн ажил үргэлжилсээр байна. 

Индонезийн "Seventeen" хамтлагийг тоглож байх үеэр цунами орж ирж байгаа нь

Гамшгийн хохирол одоо ч нэмэгдсээр байгаа аж. Нийтдээ 558 байшин, 9 зочид буудал, 60 ресторан, 350 завь усанд автаад байгаа юм. 

 

Эх сурвалж: CNN

Нурамны дэргэдүүр өнгөрч яваа тосгоны иргэн. Карита, Индонез
Нурамны дэргэдүүр өнгөрч яваа тосгоны иргэн. Карита, Индонез
Амь үрэгдэгсийн дундаас ойр дотны хүнээ олоод гашуудаж буй эр. Карита, Индонез
Амь үрэгдэгсийн дундаас ойр дотны хүнээ олоод гашуудаж буй эр. Карита, Индонез
Түр орогнох байранд буй цунамигаас аврагдсан хүмүүс. Индонез
Түр орогнох байранд буй цунамигаас аврагдсан хүмүүс. Индонез
Аврах багийнхан амь үрэгдэгсдийн цогцсыг зөөж байгаа нь. Бантен, Индонез
Аврах багийнхан амь үрэгдэгсдийн цогцсыг зөөж байгаа нь. Бантен, Индонез
Дэлбэрсэн Кракатау галт уулын агаараас авсан зураг.
Дэлбэрсэн Кракатау галт уулын агаараас авсан зураг.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.