Баярын дуу сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Хотын хаа сайгүй баярын уур амьсгал оруулах гэж шинэ жилийн дуунууд эгшиглүүлсээр байна. Гэвч энэ дуунууд сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аж.

“Баярыг дууг сонсоход эхэндээ гайхалтай мэдрэмж авч догдолдог. Харин олон давтаж сонсоод байвал бухимдаж, залхаж, бүр гуниглаж эхэлдэг” гэж судлаачид үздэг. Яагаад гэвэл нэг дууг олон сонсоход тархи саатаж, сөрөг хариу үйлдэл хийдэг. Хэрэв та энэ дуунуудыг сонсох үедээ мөнгө, ажил, эсвэл гэр бүлийнхээ талаар санаа зовниж байдаг бол баярын дууны хөгжилтэй аялгуу стрессийг чинь багасгахын оронд улам дордуулах болно. 

Энэ нь баярын дууг байнга давтаж тавьдаг газруудын ажилчдын бүтээмж буурч, хэрэглэгчид нь цөөрдөг байна. 2011 онд "Consumer Reports" гаргасан судалгаагаар америкчуудын 23 хувь нь баярын хөгжмийг үзэн яддаг гэх үр дүн гарчээ.

Клиник сэтгэл судлаач Линда Блейр: “Баярын хөгжим хүний сэтгэцийг цэврүүтүүлдэг. Ялангуяа дэлгүүрт ажилладаг хүмүүст илүү сөргөөр нөлөөлдөг. Энэ дуунууд ажилчдын анхаарлыг сулруулах гээд байдаг учир тэд их хүч гарган ажиллах болдог. Чи бүх энергиэ сонсож байгаа зүйлээ сонсохгүйн төлөө зарцуулна гээд төсөөлөөд үз л дээ.” гэжээ.

“Spotify” сүүлийн хоёр сард үзэгчдийн хамгийн их сонссон дуунуудаар Michael Bublé-ийн "Have Yourself a Merry Little Christmas", Bing Crosby-гийн "White Christmas" гэх баярын дуунууд шалгарчээ.

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.