Bhiisma: Үүргэвчээ үүрээд дэлхийгээр зургаан сар мөнгөгүй аялахдаа өөрийгөө хэн ч биш гэдгийг мэдлээ

Цоо шинэ хэв маягаар сонсогчдын анхаарлыг татаж байгаа реппер Bhiisma-тай уулзаж ярилцлаа. Дуугаараа хүмүүсд амар тайван, хайрыг түгээхийг хүсдэг залуу энэ жил 2 дахь цомгоо дан англи хэл дээр гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Bhiisma гэдэг. Би энэ оны нэгдүгээр сард өөрийн анхны цомог болох "Hangard Gang 777, Chapter 1" цомгоо гаргасан. Одоо өөрийн 2 дахь цомгийн ажил дээр явж байгаа уран бүтээлч байна.

-Bhiisma гэж ямар утгатай нэр вэ? 

-Миний жинхэнэ нэрийг Туяабаатар гэдэг. Миний реп карьер олон өөр нэртэй байсан. Шинэ цомогтоо би шинэ мэдрэмж,  шинэ бүх юмаа 100 хувь зориулж гаргасан. Хэдийгээр 32 настай ч гэсэн зүгээр л нэрээ солиод бүгдийг шинээр эхэлье гэж бодсон. Яагаад гэвэл миний характер урьднийхаасаа шал өөр болчихсон. Bhiisma гэдэг нь Хөлгөн судар дээр гардаг баатрын нэр. Миний хүндэлж явдаг хүн надад энэ нэрийг өгсөн. Бодлын хүчийг эрхшээгч гэсэн утгатай гэж тайлбарладаг.

-Одоо ямар ажил дээр илүү төвлөрч ажиллаж байна вэ?

-Өөрийнхөө 2 дох цомог дээрээ төвлөрч ажиллаж байна. "Breaking bad" цомог маань дэлхийн зах зээлд гарч байгаа миний анхны цомог. Бүх дуунууд англи хэл дээр хийгдэж байгаа. Одоо дуунуудаа бичиж байна.

-Яагаад "Breaking bad" гэж нэрлэсэн юм бэ?

-Миний цомог дээр би хэн бэ? Хаанаас гарсан бэ? Яагаад энэ цомгийг хийж байгаа вэ? гэх мэт түүхүүд минь орж байгаа. Миний хэн бэ, хаанаас гарсан бэ гэдэг бүгд л шууд Улаанбаатар хоттой холбоотой. Бидний Улаанбаатар их сонирхолтой хот. "Breaking bad" гэдэг нь өөрийнхөө муу зүйлийг номхотгож байгаа гэсэн утгатай. Өмнөх цомог маань илүү Trap талдаа байсан. Шинэ цомог цэвэр "futuristic" цомог болж байгаа. Дугаралтан дээр нь манай Hangard gang-ын D Gang ажиллаж байна.

-Бага насныхаа талаар яриач?

-Миний бага нас Өмнөговьд эмээ өвөө дээрээ хурга хариулж өссөн. Бага нас гэхээр хөдөөний хүүхдийн л дүр зураг харагдаад байдаг юм. Бага насандаа их олон сургууль шилжсэн. Одоогийн боловсрол, сургуулийн системд би дургүй. Монгол Улсаар явч үзсэн хүний хувьд хэлэхэд, Монгол улс үнэхээр коммунист байна. Яагаад вэ гэвэл коммунист сургалттай. Сургуулиас сурч авсан зүйлээ эргээд харахад хамгийн хэрэггүй зүйлсийг сурсан байдаг. Жишээ нь би сургуулиас өрсөлдөхийг сурч авсан. Арван жил өрсөлдөхийг сурчихаад өрсөлдөөнч байдлаасаа салах гэж их цагийг зарцуулсан.

Арван жил өрсөлдөхийг сурчихаад өрсөлдөөнч байдлаасаа салах гэж их цагийг зарцуулсан.

Арван жил ч бай их сургууль ч бай хүмүүсийг хүн биш болгож байгаа гэдгийг ойлгосон гэж боддог. Аав маань уул уурхайн хүн байсан болохоор хөдөө орон нутгаар их нүүсэн. Их олон газраар аялж, байгальтай ойрхон их сонирхолтой өнгөрсөн шүү. Би жоохон байхдаа маш дуулгавартай хүүхэд байсан. Ээж аавынхаа үгнээс гардаггүй, зөөлхөн хүүхэд байсан гэж боддог. Шилжилтийн насанд бүх зүйл минь өөрчлөгдсөн.

-Репээс өөр ямар урлагийн зүйл хийх дуртай вэ?

-Би зурах их дуртай. Дандаа зураг зурдаг. Өмнө би дандаа харь гарагийн хүн зураад байдаг байсан. Одоо илүү чөлөөтэй сэтгэж байгаа. Мөн хэл хуур тоглодог. Сурахыг хүссэн юм их бий шүү.

Би хайрыг түгээмээр байна.

-Урьд нь ярилцлагыг чинь уншиж байхад талархал, хайр, хүндлэл зэрэг дүрмүүдийг дагадаг гэж байсан. Энэ зүйлсийг тодорхойлооч?

-Би удаан бодсоны эцэст бидэнд хайр дутагдаад байна гэдгийг ойлгосон. Монгол хүмүүс багаасаа буруу зүйл сонсож өсдөг. Жишээ нь "Хайр нь дотроо, хал нь гаднаа" гэдэг үгийг хүмүүс өөрсдийнхөө сайн тал юм шиг ярьцгаадаг. Хайраа гаргаж илэрхийлэхгүй бол тэр чинь хайр биш шүү дээ. Одоо дэлхийд амжилттай, мөнгөтэй хүн биш, хайрладаг, талархдаг эерэг сэтгэл л хэрэгтэй байна. Материаллаг капиталист энэ чиглэлээр бид яваад хаана хүрэх вэ гэдэг нь ойлгомжтой болчихсон шүү дээ. Барууны орнууд бол том жишээ. Би хайрыг түгээмээр байна. Хүмүүс нэг нэгнээ хайрлах хэрэгтэй, хайраа илэрхийлэх хэрэгтэй. Талархал ч гэсэн чухал. Би ч гэсэн урьд нь бусад репперүүд шиг байсан. Одоо бол миний зорилго хайрыг түгээх. Хайр гэдэг зүгээр  эрэгтэй эмэгтэй хүний хоорондох асуудал биш. Манай нийгмийн стресс, бухимдлын ихэнх нь талархаж чадахгүй байгаатай холбоотой. Эхнэр нөхөр хоёр бие биентэйгээ, хамт байгаадаа талархаж чадахгүй байна. Ингээд л муудалцдаг.

-Танд уншигчдад санал болгох ном байна уу?

-Өдөр болгон дор хаяж нэг цаг ном уншихыг хүсдэг. Би "Алхимич" гэдэг номыг санал болгомоор байна. Энэ ном нь Сантиаго гэдэг жаал хүүгийн холын аяллын тухай гардаг. Хүн төрөлхтөн гэдэг яг юу юм бэ гэдгийг тайлбарласан ном. Нэг алдартай эрдэмтэн хэлсэн байдаг. Хэрвээ харь гарагийнхан ирээд хүн төрөлхтний талаар асуувал энэ номыг уншуулахад хангалттай гэж. Адал явдалтай ч гэсэн маш их зүйлийг ойлгуулсан ном. Би ахин унших болгондоо шинэ зүйлийг мэдэж, сурч авдаг. Мөн "Бяцхан охин момо" гэдэг номыг санал болгож байна.

-Таны хийж байсан хамгийн зоригтой, галзуу үйлдэл юу вэ?

-Хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд уйгагүй зоригтой, галзуу алхмуудыг хийх хэрэгтэй байдаг. Хамгийн сүүлд би найзуудтайгаа хамт аялалд гарсан. Үнэхээр харанхуйн дундуур алхаж байсан даа. Таних хүнгүй, мөнгөгүй аялсан. Шинэ газар очоод, шинэ найзуудтай болдог. Хятад, Лаос, Тайланд, Бангкок зэрэг газруудаар явсан. Энэ аялал 6 сар явахад надад маш их зүйлийг зааж сургасан. Надад юу ч байгаагүй. Нэг шорт, футболк, үүргэвч минь л байсан. Аялал гэдэг мөнгө төгрөгөөс шалтгаалдаггүй. Энэ бол цүнхээ үүрээд гарахаас л шалтгаална. Эргээд ирэх үедээ би шал өөр хүн болсон. Өөрийн минь хэн ч биш гэдгийг мэдрүүлсэн аялал. Би өөрийгөө хэн ч бишээр мэдэрч, эгэл байхыг хүсдэг.

-Bhiisma юунд итгэдэг вэ?

-Би амьдралд итгэдэг. Амьдрал гэдэг яг одоо байгаа энэ цаг хугацаа. Яг одоо бид энд ярилцаад байж байгаадаа талархах хэрэгтэй. Амьдрал гэдэг өөрөө аз жаргал шүү дээ. Бид аз жаргалтай байх эсэхээ өөрсдөө сонгодог. Улаанбаатар хотын хүмүүс бүгд аз жаргалгүй байхыг сонгоод байдаг. Өнөөдөр хаа нэгтээ том үйл явдал боллоо гэж бодъё. Тэрийг сонсоод би уурлаж, бухимдах уу эсвэл зүгээр л өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд жаргалтай байх уу. Яагаад бидэнд сонголт байсаар байхад заавал аз жаргалгүй байхыг сонгоод байна вэ. Томчууд хүүхдүүддээ “Бид ингэж зовсон, та нар ч гэсэн ингэж зовж үзэх ёстой” гэдэг. Хар багаас нь л зовлон гэж юу байдгийг тайлбарлаж ойлгуулаад байдаг. Гэхдээ хүүхэд зовлонг ойлгох ёсгүй. Хүүхдэд зовлонг ойлгуулж байна гэдэг тэр хүүхдийн оюун санаанд зовлонгийн мэдээлэл хийж байна гэсэн үг шүү дээ. Олон зовлонгийн мэдээлэлтэй хүн зовчихдог. Ийм ч болохоор элбэг дэлбэг, зовлонгийн мэдээллийг тархиндаа суулгуулаагүй өссөн хүүхдүүд цаашдаа зовлонгүй жаргалтай амьдардаг. Тийм болохоор бид өнгөрсөн мэдээллээ үл тоон сонголтоо зөв хийх хэрэгтэй.

-Одоо байгаа Bhiisma-г бүтээхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Сониуч зан. Би туйлын сониуч хүн. Би юмны эцсийг харахыг хүсдэг.

-Өөрийгөө олсон гэж боддог уу. Дахиад шинэ Bhiisma-г олж нээх боломжтой юу?

-Би өөрийгөө олсон гэж боддог. Хүний хөгжил нэг зүйл дээр ирээд зогсчихдоггүй. Сурч, мэдэх зүйл зөндөө байна. Би хөгжсөөр л байх болно.

-Өдрийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Би өглөө 4 цагаас босдог. Хувийнхаа хийх ёстой ажлуудыг 9 цаг гэхэд дуусгачихна. 10 цагаас хойш жаргалтай байхыг хүсдэг. Hangard gang бол миний гэр бүл. Би гэрийнхээ тогооч нь болохоор дандаа хоол хийдэг шүү.

-Аз жаргалын талаар их ярьж байна. Хүн их жаргасан бол дараа нь төлөөсийг нь зовлонгоороо төлнө гэдэг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Энэ чинь л нийгмийг итгүүлээд зовлонд унагаах гээд байдаг зүйлсийн нэг шүү дээ. Жишээ нь хүүхдээ эрхлүүлээд, дураар нь байлгаж байхад хөндлөнгөөс хүмүүс хэлдэг. “Наадахаа жаахан явж зовлон үзүүл” гээд л. Энэ үнэхээр утгагүй хэрэг. Хүүхэд байтугай том хүн ч зовлон үзэх ёсгүй. Зовж байж жаргалд хүрнэ гэдэг ч худлаа. Зовж байгаа хүн яаж жаргах юм бэ?

-Дуунуудын чинь талаар бичдэг сөрөг сэтгэгдлүүдийг юу гэж боддог вэ?

-Манайхан үнэхээр дэндүү бүдүүлэг, харанхуй байна. Гэхдээ Монгол даяараа биш зөвхөн Улаанбаатарт л хүмүүс нь ийм байдаг. Харилцаа гэдэг зүйл хүндлэл дээр тогтдог. Энэ бол хүн төрөлхтний хамгийн энгийн, наад захын ойлголт. Даана ч манайд хамгийн наад захын зүйл нь ч биеллээ олохгүй байна. Хүн болгон өөр ч гэсэн хамтдаа нэг цул юм байна гэдгийг ойлгодоггүй. Яагаад вэ гэвэл багаас минь өрсөлд гээд заагаад өгчихдөг. Өөрийгөө хөгжүүлье ч гэсэн өрсөлд л гэдэг. Хүнтэй өрсөлдөөд хөгжихгүй ээ. Харин хийх юмаа хийгээд жаргалтай л байвал тэр хүн хөгжинө. Хүмүүс зовлон үз гэдэг. Зовлон үзээд байдаг хүмүүс сайхан юм харсан ч жаргаж чаддаггүй. Хүн өөртэй чинь яаж харьцана эргүүлээд яг ижил харьцана гэж залуус ярьдаг. Гэхдээ энэ бол өөрийгөө л үл хүндэтгэж байгаа явдал. Хүн надтай яаж харьцаасай гэж бодсоноороо хариуг нь барих хэрэгтэй. Бас манайхан үнэхээр шооч хүмүүс. Шоолж, гоочлоно гэдэг тархин дотроо муухай хар зүйлийг тэжээж байгаагаас ялгаагүй. Сөрөг зүйлс надад дандаа л ирдэг. Би тэдэнд баярлалаа л гэж хэлнэ. Харин зарим хүмүүст миний дуунууд таалагддаг ч гаргаж хэлхээсээ айдаг. Яагаад гэвэл олонхтойгоо ижил санаа бодолтой байх гээд. Энэ чинь коммунист үйлдэл шүү дээ.

-Юуны талаар дуулах дуртай вэ?

-Хамгийн ойрхон зүйлсийнхээ талаар дуулахыг хүсдэг. Өөрөөсөө би холдохыг хүсдэггүй. Харин дууны минь зорилго гэвэл хүмүүсд амар тайван, мотиваци өгөх. Би дуунуудаа хайрцагнаас хэрхэн гарах газрын зураг, кодны тайлал байгаасай гэж хүсдэг.

-Мотиваци өгөх дуу хийдэг юм байна. Өөрөө хэнээс мотиваци авдаг вэ?

-Миний мотивацийн үүсгэвэр талархал. Өмсөж байгаа хувцас, идэж байгаа хоол, амьсгалж байгаа агаар бүх зүйлдээ талархдаг.

-Хамгийн том алдаад ухаарсан зүйл юу вэ?

-Өөрийн эго-г маш өндөр төвшинд хөгжүүлсэн минь миний алдаа байсан. Ертөнцийн надад олгосон боломжийг ашиглаад ертөнцийн дагуу яваагүй. Би өөрийнхөө төлөө л явж байсан нь миний алдаа. Алдаагаа ухаарах цаг хугацаа надад гарсан. Тэр алдаа маань тухайн мөчид биш дээр үед байсан. Одоо ч гэсэн засаад л явж байна.

 Bhiisma, Cash Wave, D Gang. Hangard Gang

-Хэцүү үеэ яаж давж, туулдаг вэ?

-Дуртай зүйлээ хийгээд, эртхэн унтахыг боддог. Бас гадил идчихээр хөгжилтэй болчихдог болохоор гуниглахдаа амттай юм идэх дуртай. Хөгжим сонсож, хоол ч хийдэг заримдаа. Өдрийг эртхэн дуусгаад унтвал маргааш нь бүх зүйл дээрддэг шүү дээ. Гунигтай байгаад гутраад л байвал гунигийг хөгжүүлээд байна гэсэн үг.

-Залуу үеийнхэнд зөвлөх юм юу байна?

-Юунд ч битгий яар. Эргэн тойронд чинь байгаа хүн болгон яаруулна. Яарвал даарна гэдэг үг байдаг шүү дээ. Эцэг эх, ах эгч нар бүгд л яаруулахыг хичээнэ. Тэр үед битгий яараарай. Бас битгий сатаар гэж хэлмээр байна. Яаруулахтай адил хүн болгон л сатааруулах гэж оролдоно. Бүгд л өөрсдийнхөө асуудлыг ярина. Хүн болгоны мэдээллийг өөртэй цуглуулаад байвал хүн сатаараад байдаг. Яарахгүй, сатаарахгүй байхад чи өөрийнхөө юу хийхийг ойлгож урагшлах боломж гарч ирнэ. Залуусаа бие биенээ битгий яаруул. Дуртай юмаа бодоод, дуртай юмаа хий.

-Залуу хүнийхээ зүгээс нийгэмд 3 зүйлийг өөрчилнө гэвэл юуг өөрчлөх вэ?

-Хүмүүсийн итгэл, бодол өөрчлөгдөөсэй. Одоо хүмүүс амжилт, мөнгө-рүү л чиглэж байна. Бүгд аз жаргалтай байхын тулд байгаасай. Тэр л өөрчлөгдчихвөл бүх асуудал шийдэгдчихнэ дээ.

-Монгол улсын ирээдүйг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Бүгд аз жаргалтай байвал болох нь тэр. Гэхдээ энэ бүх сөрөг зүйлс монгол улс даяар биш зөвхөн Улаанбаатар хотод л болоод байгааг залуус минь ойлгох хэрэгтэй болов уу. Улаанбаатарт асар их худал хуурмагаар дүүрчихсэн. Хөдөө хүмүүс нь ямар сайхан гээч. Үнэхээр шулуухан зантай хүмүүс байдаг. Монгол хүмүүс дотроосоо гэрэл цацруулсан, аз жаргалтай л байгаасай. Материаллаг биш сэтгэлээрээ баян байгаасай л гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (58)
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
llr (150.129.142.252) 2019-03-13 07:24:18
hench bish l erguu bnashde
Улаанбаатарын унага (64.119.18.62) 2019-02-21 20:20:54
Та нар бүгд буцаад аймагтай очоод амьдарчихвал улс хөгжөөд нэг нэгнээ санаад хайрлах байхдаа писда нар минь
bo (49.97.101.168) 2019-02-20 21:56:37
Nogoo togs gegeerch tvmenteigee oir bdag hiphop baachka yu dux2
Зочин (64.119.22.238) 2019-01-27 20:19:32
Амьдралыг таньцан мундаг залуу байна ярьж байгаа зүйл нь маш их таалагдлаа.Эгогоо дарж хайр энэрэл нигүүсэлээ хөгжүүлж зөв сайн хүн байх маань энэ оны өөртөө тавьсан хамгийн том зорилт минь юм байгаан. Иймэрхүү хүмүүс бол миний замдаа таарч буй багш нар минь гэж бодон талархаж чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсч байна даа.
Энхтуул (66.181.184.192) 2019-01-27 13:08:00
Ийм залуус манай монгол эх оронд минь олон байгаасай.олон залуусыг арааса дагуулаарай.
zochin (150.129.141.5) 2019-01-18 19:21:34
Shizotoi nuhur baina uzel bodol zuv geed . Mungugui uls oronluu aylaad uzeerei gej shaaj ugjiin . Naad zah hil nevtreh,bilet,irgenii uneml;eh paswordd, gaali deer shalguulah, idej uuh geed zuilsees avhuulaad mungu maash heregtei naad zah hil nevtrehed shuu dee. 90 onoosh hoish huduunii amidral hetsuu bolood hotiig baraadsan humuus ih baigaa shuu . Bas ehnii hesegtee zovlongiin talaar yariad ehelsen dund hesegt ni uuriin aldsan tuuhee geed ene chin zovlon geed baigaa yum chin shuu dee. shizotoi nuhur bna
Zochin (202.126.89.80) 2019-01-16 10:18:52
Neeeh sonin zaluu ve ni uls ornoo avj yavah estoi hvmvvs iim bj bolkuu ntr ene niigem dund chn eyreg setgelegeee tugeey geh neg hvn bj bolkuyu ! Ta nar ch gsen erni ireedui bhdaa yu hiij bvteesiin yu ch hiigeeguigeese bolj draaginhaa veiig l ta nar ta nar avj yvah estoi iim bh estoi tiim bai gehgvi shvvv !
Ariuka (162.251.166.204) 2019-01-08 21:00:15
Зөв үзэл бодолтой, Амьдралд Талархаж, Юмсыг Байгаагаар нь хүлээж авч чаддаг эерэг сайхан хүн байна. Уран бүтээлийн Амжилт Хүсье. :)
Boi (202.55.188.45) 2019-01-08 11:35:05
Couch Surfing gedeg application baidag shuu humuusee. Teruugeer mungugui ch gesen aylsan mash olon tuuhuud baidag. Ene hun ch gesen ter applicationiig ashiglasan
Boi (202.55.188.45) 2019-01-08 11:34:16
Goy baina
Би л бн. (122.201.21.177) 2019-01-07 21:43:54
Мөнгөгүй аялана гэхээр замын зардал, хоол хүнсээ яаж зохицуулдаг юм. Мөнгөгүй аялаж сурмаар бнаа. Надад яаж мөнгөгүй аялахыг хэлээд өгөөч.
Tuul (1.126.111.249) 2019-01-07 21:20:16
Uneheer zuv bdltoi zaluu bna Amjilt husiii
(192.82.65.180) 2019-01-07 15:03:53
Taalagdlaa
Н. Баярлах (202.72.240.5) 2019-01-07 14:59:15
Юм бүр харагдаж байгаа шигээ байдаггүй гэдэг.
sodoo (64.119.19.80) 2019-01-07 12:44:59
duu ni ineedtei sanagddagch xvn ni bol unexeer xvndelmeer vzel bodoltoi xvn yuma. BIG LIKE
google (66.181.161.28) 2019-01-07 12:18:17
nice gj heleh ih durtai l zaluudaa. ulam l shn bolj bndaa amjilt
Gantulga (122.201.24.170) 2019-01-07 12:12:55
Шаадаг пизда бэ...Ямарч мөнгөгүй аялана гэж юу байсын ухаантай болох гээд бүлт бүлт үсэрэх юмаа...Нийгэм өөрчилөгдөөд ирэхээр иймэрхүү гаж донтой тэнэгүүд улам олон болно...Миний дүү жоохон амьдралтай худлаа ярь...Тэр ямөрч мөнгөгүй аяладаг аргаасаэ зааж өгөөч..Бүр ямарч мөнгөгүй гэсэн биздээ...хахахаха
1 1 Хариулах
Irgen (64.119.19.53) 2019-01-07 12:12:55
National geography geed suvagdeer yag ene hun shg mungugui ayldag humuusiin talaar buur nevtruuleg baidagshde. Yaj gedegiig nmedehgui bol backpacking ntr geed googles hai. Hel ustai hun bol yaaj iigeed ayalj baih hugatsaandaa ajilj mungu olood ter munguruu ayalj boldiin. Chi uruu uuriguu hugjuul
Bi (202.131.230.114) 2019-01-07 11:09:58
(Y)
зочин (202.21.106.152) 2019-01-07 11:06:45
юунд ч битгий яар гэдэг нь буруу юм шиг эээ. үеийнхэнтэйгээ зэрэгцэж явахгүй бол хоцорно. хоцорсноо мэдэх үед амаа барьна. нийгэмтэйгээ үеийн залуустайгаа зэрэгцэж явах нь чухал. юунаас болсын бүү мэд. томрох тусам хүмүүсийн зүрх жижгэрсээр өөрөөсөө өөр хүнийг бодохгүй хайрлахгүй хүйтэн болох юм.
0 1 Хариулах
Батаа (115.93.92.242) 2019-01-07 11:06:45
Тэгээд л хүндэтгэл хайр зөв байхыг яриад хэлээд байна штээ
Аnna (66.181.161.121) 2019-01-07 09:46:05
unheer zow bodoltoi zaluu bn amjilt
Zochin (24.187.153.219) 2019-01-07 08:33:33
Jargaliin amtiig zovlon uzsen hun l mederdeg gedeg, ooriigoo tanisan ene hunii sanaa ni zov ch gelee uls ornoo avch yavah zaluus maani iimerhuu mayagaar byasalgaad l jargaltaii bainaa geed suutal uls oron ni busdad iduuleed ezlegdeed duusahaar yahav, bas l bishee, buddiin shashin yag l ingej orj irsen buh hun zalbiraad l amgalan suuj baital manjuud ezleed avsan
(66.181.160.45) 2019-01-07 07:42:30
Нээрээ тийм ч юм уу,,?!
(78.182.135.239) 2019-01-07 03:54:08
Ухаантай хүн баян чинээлэг тансаг амьдралыг эрхэмлэдэг юм. Хүний аз жаргал гэдэг мөнгөнд байдаг юм шүү дээ
. (103.229.120.48) 2019-01-07 00:26:18
Сайхан зөь бодолтой залуу юмаа амжилт
(66.181.178.171) 2019-01-07 00:05:38
Myngugui yu idej, haana honoh ve? Naad zah ni uls oronruu nevtrehdee yasan bhuu?
0 1 Хариулах
(202.126.89.88) 2019-01-07 00:05:38
Heregleenii mungu olood l bolno sh dee Teriig yaj Heregleenii mungu oloh talaar naad bondgoroo ajilluulaachee
бибид (139.5.219.239) 2019-01-06 22:03:41
их ѳвѳрмѳц үзэлтэй залуу бна.Уншихад их сонирхолтой бн.Амжилт хүсье
Bolor (66.181.161.127) 2019-01-06 21:53:26
Таалагдаж байна шүү
Odonzul (66.181.161.94) 2019-01-03 12:46:35
Hvn jargah heregtei. Ghde door gj bgagvisen bol hen ch deer gj yu we gedgiig medehgvi. Zowlon gh bgagvisen bol hen ch jargal grj yu bolohiig medehgvi. Amidraliin vnen shv de ene chin. Gol n balance bh heregtei. Uran bvteeliin ondor amjilt hvsie. Duuniih n utga sanaanaas ehleed mash ih taalagdaj bnaa
E GANG (202.126.89.242) 2019-01-02 10:28:00
Nice
Ninjin (202.21.106.141) 2018-12-30 12:55:45
Huduu yvah
Irgen (66.181.176.254) 2018-12-29 19:28:23
Yu ve hotod huduuniihnuur dvvrsen shvvde?!!! Yuch vzej haraagvi huduuniihun hotod suurishaad hugjij chadahgvi hotiin soel medehgvi tegeed l iim hot bologchihood bn shvvde?!!!
Мөнхбаяр (103.57.93.225) 2018-12-29 17:20:00
Дуу нь бүр тасархай.
C (64.119.19.51) 2018-12-29 17:15:39
Uvurmuts setgelgeetei eyereg zaluu bna. Amjilt
Энхгэрэл (66.181.161.54) 2018-12-29 14:15:01
ТВ ахдаа улам их амжилт хүсий амжилт Энэ бүх зүйлийг уншаад нэг том чухал зүйлийг ухаарлаа
(139.5.216.31) 2018-12-29 10:48:15
Шизо туссан нөхөр байна доо, нийгэм хямраад ирэхийн алдад иймэрхүү хүн ихэсдэг шд ээ
4 2 Хариулах
(78.182.135.239) 2018-12-29 10:48:15
Яг зөв хэллээ
(202.9.43.99) 2018-12-29 10:48:15
cham shig sda bagsaj bval hamaa alga
амка (64.119.26.138) 2018-12-29 10:35:47
таалагдлаа .
zochin (202.126.89.157) 2018-12-29 09:50:20
ta nar mungugui aylaad uzeerei unen ug helsen bn bhiisma uran buteeliin undur amijilt husiy
Saraa (94.234.38.157) 2018-12-29 09:28:43
Хэл хуур гэж ямар хөгжим бэ?
Chinguun (45.117.35.4) 2018-12-29 09:16:55
Гадна төрөхөөсөө шаал өөр хүн байжээ. Respect.
eenee (66.181.165.227) 2018-12-29 08:18:35
мөнгөгүй яаж авдийн шаадийн
0 1 Хариулах
ishsh chhaavaas (103.57.93.233) 2018-12-29 08:18:35
chm shg umnud l chdhgui busad ni chadna ;)
deegii (64.119.21.234) 2018-12-29 07:29:48
hairiig tvgeetsgeey
Qt (64.119.24.219) 2018-12-29 01:37:52
Bhiismaagiin yariltslagiig uzeh unshih durtai. Asuult bolgond yu gej hariulah bol gj boddog bolson. ooriin gesen uzel bodol owormots ertonts setgelgee geed mash taalagddg bolsn shuu. Minii heleh geed ilerhiilj chaddaggui zuilsiig yag heldeg amjilt husie
Od (150.129.142.87) 2018-12-29 01:11:06
Vneheer tiim shvv.hair hvmvvst dutaj b.na.eyreg setgelgeetei zaluu b.na amjilt
Зочин (64.119.22.59) 2018-12-29 00:55:44
Үнэхээр гоё ярилцлага , зөв үзэл бодол байна
euegene (66.181.179.70) 2018-12-28 21:31:20
zuv bodoltoi bn amjilt
Tse (117.111.25.143) 2018-12-28 20:27:22
Zow bodoltoi zow zviliig yarij baina demjij baina ooriihooroo baigaa ni mundag shvv
Zoloo (122.201.24.44) 2018-12-28 20:04:42
Tasarhai I'm Hun olon baigaadai
(66.181.185.223) 2018-12-28 19:48:26
Хүмүүс уншаад юм2 ойлгоосой.
su (182.160.36.135) 2018-12-28 18:49:49
taalagdlaa
(66.181.161.18) 2018-12-28 18:07:34
Respect
Nn (64.119.17.180) 2018-12-28 17:50:08
Yereg zaluu bn iim humuus olon bolooosoi
Bolorhuyg (103.11.193.202) 2018-12-28 16:21:52
Зөв үзэл бодол төрж байна баярллаа