Ухаалаг эхнэртэй эрчүүд урт насалдаг нь тогтоогджээ

Ухаалаг эмэгтэй таны амьдралыг баялаг болгож алзхеймер болон сэтгэцийн олдмол өвчин тусах магадлалыг багасгадаг байна.

Хэрвээ та урт насалмаар байвал, ухаалаг эмэгтэйтэй суухыг эрдэмтэд зөвлөж байна.

Ухаалаг эхнэртэй байвал та урт наслаад зогсохгүй, элдэв сэтгэцийн өвчин болон алзхеймерийн өвчин тусах магадлалыг багасгадаг байна. Танд тохирсон хань таны амьдралыг баялаг болгоно. Гэвч эрүүл хайрын харилцаа зөвхөн ухаалаг байдлаар бүрдэхгүй юм. Хосуудын хоорондоо тохирох эсэх нь тун чухал. Залуу хүмүүс зөвхөн гаднах төрхөд дурлан, хувь хүнийх нь гүнд юу байгааг олж  харахгүй байх тохиолдол элбэг. Үүнээс болоод олон жилийн дараа харилцаа нь муу гэрлэлт болж хувирах нь бий. Ухаантай эхнэр бүх зүйлийг амар болгох болно. Шинэ газартай танилцаж, шинэ хүмүүстэй уулз. Энэ үед ухаалаг бүсгүй таны амьдралыг илүү амттай болгож, ухааныг чинь саруул байлгана. Бодлого бодох, унших таны оюунд сайн нөлөөтэй ч гэсэн таныг илүү сорьсон зүйл тархийг тань удаан эрүүл байхад тусална. Шинэ хэл, эсвэл хөгжмийн зэмсэг тоглож сурахыг санал болгоё.

Дараах хүчин зүйлс алзхеймер, сэтгэцийн олдмол өвчинд өртөхгүй байхад чухал үүрэгтэй

  • Баталгаатай банкны данс
  • Жирэмсний үеийн зөв хооллолт
  • Тархийг ажиллуулах шинэ сорилтууд 

Ухаалаг эхнэртэй байх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайн ч гэсэн уг өвчнүүд олон шалтгаанаас болж үүсдэг. Ген ч чухал үүрэг гүйцэтгэж болно. Таны ойр дотныхон дунд ийм өвчтэй хүмүүс байдаг бол тархиа цаг үргэлж хөгжүүлсээр байхыг зөвлөе.

Эх сурвалж: Big Perspectives 

Сэтгэгдэл:
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.