Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянга боллоо

УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалт хүчингүй болж, Засгийн газрын 370 дугаар тогтоолын дагуу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянга, 2020 онд 420 байхаар журамласан.

УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалт хүчингүй болж, Засгийн газрын 370 дугаар тогтоолын дагуу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320 мянга, 2020 онд 420 байхаар журмалсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн. Тус шийдвэрийг энэ сарын нэгнээс эхлэн  мөрдөнө.

Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгохоор хэлэлцэн баталсан. 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн юм.  

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөгийг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн юм.  Манай улсын нийт ажиллах хүчний 8 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Ажиллах хүчний тоо 1.4 сая тул 112 мянган хүн 240 мянган төгрөгийн цалин авч байв. 

 

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (54.91.121.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.9.45.171) 2019-01-03 19:30:28
Цалин хөлс нэмж бгаа нэртэй бараа бүтээгдэхүүн нь дагаад өсчихнө ямарч нэмэр бхгүй. Тэр хэмжээгээр татвар татаас нь нэмэгдэнэ. Үхэж бсан малнууд өөрсдөө цуслахаас өөр ид шидгүй малнууд толгой дээр гарчихаад олигтой шийдвэр гаргуулахгүйнээ.
Зочин (202.126.89.35) 2019-01-02 16:17:06
Чааваасаа, 3 хан сая хүнийг арай л доромжмлцон цалин хөлс, тэгээд нэг их том том жийп, унаж, хаусанд амьдарч гүзээгээ чирсэн гахай болёон дарга ухаантай эргүүнүүд.