Нурангин доор өвлийн хүйтэнд хоёр хоногийг өнгөрөөсөн нярай амьд олджээ

Орос улсын Магнитогорск хотын орон сууцанд газ дэлбэрч, орон сууц нуржээ. Аврагчид нуралт үүссэнээс 30 цагийн дараа 11 сартай хүүг гарган авсан байна. Магнитогорск хот нь өдөртөө -17 хэмийн хүйтэнтэй байдаг юм.

Нуралт үүссэн орон сууц, Магнитогорск хот

Оросын Магнитогорск хотод арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн 6 цагт 120 хүн амьдардаг 48 айлын орон сууцанд газ дэлбэрч, орон сууж нурангинд өртжээ. Дэлбэрэлтээс болж 9 хүн амь үрэгдэж 32 хүн сураггүй болсон байна. Хотын түргэн тусламжийн багийнхан 11 сартай хүүг нурангин дундаас аварч чадсан байна. Хүү өвлийн хахир хүйтэнд 30 цагийг өнгөрүүлсэн юм. Магнитогорск хот нь өдөртөө -17 хэмийн хүйтэн ба шөнөдөө -30 хэмийг ч давдаг байна.  Аврагчид хүүгийн уйлах дууг сонссон бөгөөд гаргаж авах үед хүү өлгийндөө байжээ.

Хүүд хөлдөлт явагдаж, толгой гэмтэж мөн хөл нь цуурсан байна. Түүнийг Москва хотын эмнэлэг рүү шилжүүлж эмчилгээ хийлгэж байгаа юм. Аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа ч дахиж нуралт үүсэх магадлалтай учир ажиллагаа удаашрилтай явагдаж байгааг аврагчид мэдээлжээ. Гэсэн ч хүүг аварч чадсан явдал аврагчдад итгэл найдвар өгсөн талаар тэд хэлжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (18.206.194.83)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.