Үхэлд хүргэдэг өвчнүүдийн нэг шалтгаан нь хурхиралт учир дараах гурван аргаар эмчлүүлээрэй

Анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулган эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

Шинэ оныг бид сайн сайхан бүхнийг бэлгэдэж бүх зүйл сайхан болох мэтээр төсөөлөн баяр хөөртэй угтдаг. Гэхдээ аз жаргалтай байхын хамгийн гол үндэс нь эрүүл саруул байх юм. Олон хүмүүст тохиолддог асуудал боловч бидний хэр барагтаа тоодоггүй зүйл бол хурхиралт. Хажуудах хүнээ байтугай хавь ойрынхоныгоо унтуулахгүй хурхирдаг асуудал надад ч бий. Тиймээс ч  энэ талаар мэргэжилтэнүүдээс асууж тодруулж, уншиж судалж үзлээ.

Олон орны судлаач, эрдэмтэд, эмч нар хурхиралтын талаар өргөн хүрээний судалгааны хийж, олон өгүүлэл хэвлүүлжээ. Энэ дундаас европын орнууд болон АНУ-ын иргэдийн дунд хурхиралт маш элбэг тохиолддог юм байна. Хурхиралт нь маш олон өвчний зангилаа, нас баралтад хүргэдэг өвчнүүдийн шалтгаануудын нэг. Хурхиралттай холбоотойгоор амьсгал дутагддаг.

Хурхирдаг хүмүүс яваандаа нойрсолтын үеийн бөглөрөлт амьсгал дутагдал буюу Obstructive Sleep Apnea (OSA) болдог байна. Хурхиралт олон шалтгаантай ч хамгийн их нөлөөлдөг нь жингийн илүүдэл.

Монголчуудын хоол хүнсний хэрэглээний замбараагүй байдал нь жингийн илүүдэл буюу таргалалтанд хүргэж байгаагаас үүдэлтэй бусад өвчнүүдийн эхлэлийг тавьж байна. Гэхдээ бусад орны судалгаануудыг уншихад хэвлийн таргалалттай хүмүүст хурхиралт маш элбэг байгаа юм. АНУ-д жингийн илүүдэлтэй хүмүүсийн 65.4 хувь нь нойрсолтын үеийн бөглөрөлт амьсгал дутагдалтай байдаг.

Хэрвээ хэн нэгэн өглөө босоход толгой өвдөх, дутуу унтсан мэт санагдах, өглөө босоход маш хэцүү байх, өдөржин нойрмоглох гэх мэт шинж илэрч байвал энэ нь амьсгал дутагдалтай байна гэсэн үг юм. Ийм байдалтай урт удаан хугацааны турш явахад гарах сөрөг үр дүн нь зүрхний шигдээс (инфаркт), тархинд цус харвалт, диабет, стресс, амьсгалын архаг дутагдал, мэдрэлийн архаг өвчнүүд гэх мэт одоо нийгэмд хамгийн их тулгардаг өвчнүүдийн суурь болдог.

Энэ талаарх судалгаа нь зүүн өмнөд азийн орнуудад элбэг биш. Азийн орнуудын иргэдэд жингийн илүүдэл бага хувийг эзэлдэгтэй холбоотой гэж дүгнэж байна. Гэтэл европ, америк гэсэн тив улсуудад давамгай ажиглагдаж байгаа нь “гүзээний илүүдэл”-тэй шууд холбоотойг дахин хэлмээр байна. Дээр нь монголчуудын биеийн ерөнхий бүтэц европ хүмүүсийнхтэй харьцуулахад намхан нуруутай бөгөөд гиперстеник (өргөн богинохон цээж) төрлийн цээжний хэлбэртэй нь жингийн илүүдэлд огцом нөлөөлж буй юм. Ингээд жингийн илүүдэл болох явцад хүзүү хоолой, залгиурын арын булчингууд хүртэл таргалж унтах үед амьсгалын замруу зөөлөн тагнай болон хэлний булчин суларч унжсаны дүнд хурхирах дуу чимээ гарах мөн бөглөрөлт амьсгал дутагдлын шинж тус тус илэрдэг байна.

Тархи болон зүрхэнд хүрэх цусан хангамжын дутагдал нь тухайн эрхтэний үйл ажиллагааг 50 хувь бууруулж байна гэсэн үг. Ингэснээр тархины цус хомсролын харвалт (тархинд цус харвах өвчин нь 2 янз байдаг- тархины судас хагарах, тархинд цус дутагдах гэсэн), зүрхний шигдээс буюу зүрхийг өөрийг нь тэжээгч титэм судасны цусан хангамж дутагдал. Тэгэхээр цусан дахь улаан эсийн гол үүрэг бол биед хэрэгцээтэй хүчилтөрөгчийг тээвэрлэж очих ёстой газарт нь хүргэх юм. Тиймээс гаднаас орж ирэх хүчилтөрөгчийн тал нь байхгүй болхоор ямар байдалд хүрэхийг төсөөлж байгаа байх гэж найдаж байна. Танд өгөх ёстой өдрийн хоолны тань талыг нь өгөхгүй удвал тураалд маш хурдан хүрэхтэй агаар нэгэн буй юм.

Улаанбаатарын утаа, замын түгжрэл гээд нийгмийн стресстүүлэх олон хүчин зүйл байна. Тиймээс ч хүмүүс их стресстэй болсон байна. Гэтэл өглөө босоход нойр дутуу хүмүүсийн ажлын бүтээмж маш муу байхаас гадна ууртай уцаартай мэт болдог нь судлагаагаар нотлогдсон байдаг. Манайхан заримдаа хэн нэгнийгээ ууртай ундуутай байхаар БУРУУ ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОЖ ДЭЭ гэж егөөддөг. Гэтэл мөн чанартаа бол нойр дутагдлаас байх магадлал маш өндөр юм.

Мэдрэлийн зарим архаг өвчнүүдийн суурийг тавьдаг. Жишээлбэл толгой байнга өвдөх нь тархины цусан хангамжын байнгын дутагдлаас үүдэлтэй. Цаашилбал диабет буюу чихрийн шижин, амархан хөгширөх гэх мэт асуудлуудыг дурьдаж болно.

Тиймээс үүнийг шийдвэрлэх эмчилгээий аргыг дэлхий нийтээрээ судласны дүнд хэд хэдэн аргыг нэвтрүүлж байна. Хурхиралтаасаа салахын тулд дараах гурван аргыг хэрэгжүүлээрэй

  1. Хамгийн чухал зүйл бол жингийн илүүдлээс салах, ялангуяа хэвлийн таргалалтыг багасгах нь хурхиралтын шалтгааныг арилгах суурь тогтоно. Ялангуяа согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа хурхиралтын дүвшин эрс нэмэгдэж амьсгал дутагдал гүнзгий илэрдэг. Энэ нь архи уусны дараа булчингийн сулрал уугаагүй үеийнхээс илүү байдагтай холбоотой юм.
  2. Амьсгалын аппарат буюу (ахуйн зориулалттай байдаг) эерэг агаарыг шахагч – Continuous  Positive airway pressure (CPAP) хэрэглэхийг туршлагатай эмч нар зөвлөдөг. Үүний нэг дутагдал нь үнэ өртөгийн хувьд үнэтэй бөгөөд тэр бүр өвч чаддаггүйд байгаа юм. Гэлээ гэхдээ тамхи татдаг хүнээр жишээ авахад өдөрт 5000₮-ний үнэтэй хайрцаг тамхи татдаг бол хагас жил тамхи татахгүй мөнгөө хэмнэхэд СРАР авах боломжтой. СРАР нь маш олон янз байдаг бөгөөд та өөрт тохирсноо сонгоход мэргэжлийн эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй. Би үүнийг хэрэглээд 1 сар орчим болж байна. Үр дүн нь өглөө л гэхэд мэдэгдэж байгааг дуулгахад таатай байна. (ямар нэг бизнес, ашиг сонирхолын үүднээс СРАР-г танилцуулаагүй болно)
  3. Дээрх 2 аргыг хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол мэс заслын аргаар эмчлэх боломжтой юм. Гэхдээ эхлээд дээрх 2 аргыг хэрэглэж үзэх ёстой гэдгийг анхааруулья. Мэс заслын хувьд зөөлөн тагнайг лазераар түэх эсвэл хүүхэн хэлийг тайрах гэх мэт хагалгааг хийдэг.

Бид тайван унтаж байж дархлаагаа нөхөж чадна, биеийн эд эс сэргэж эрүүл байх үндсийг бүрдүүлдэг. Одоо үед дархлаа дэмжих гэдэг ойлголт газар авч элдэв эм бэлдмэлүүд ихээр борлуулагдах болсон байна. Дархлаа сэргээх, дархлаа дэмжих гэдэг нь гаднаас эм тан хэрэглээд ПУУЖИН мэт хүчтэй, бяртай болно гэвэл ташаа ойлголт юм. Бид дархлааг зөвхөн тайван амарч, унтаж байж нөхөж чадна. Хүний амин чухал эд эсүүд шөнийн цагт хамгийн ихээр төлжиж байдаг. Гэтэл гаднаас хэрэглэх дархлааны бэлдмэлүүд бол хэрэглэсний дараа ердөө нийт дархлааны 0.3-0.5%-г дэмжиж өгсөн байдаг. Энэ нь бараг байхгүйтэй адил тоо юм. Эм бэлдмэл гэдэг бол нэг талаар хоол ч нөгөө талаар хор шүү дээ. Тиймээс шаардлагагүй тарилга, шаардлагагүй эм бэлдмэлээс зайсхийх талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зөвлөсөн байдаг. Монгол улсад 1 жилд 8000 гаруй хүн зүрхний шигдээсээр нас барсан байдаг. (хүснэгт 1) Гэтэл энэ их өндөр тоотой нас баралтыг бууруулахад иргэний эрүүл мэндийн боловсрол, өөртөө хандуулах анхаарал цаг-мөнгө зэргийг дурдахгүй байх аргагүй юм.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.226.243.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin (64.119.16.178) 2019-01-03 23:23:58
Bayarlalaa, tulgamdsan asuydlaar bichsend... CPAP aa yaj hereglej bn, PSG r hyanuulah estoi shuu ugn, umnu n PSG hiilgej AHI todorhoiluulsan uu???. Herev PSG hiilgeh bolon CPAP emchilgeenii ur dungee hyanahad tuslamj heregtei bol TTAXNE d hanfaarai
0 1 Хариулах
Asuugch (202.126.89.44) 2019-01-03 23:23:58
Энэ товчилсон нэрүүдээ криллээр тайлбарлаад зөвлөгөө өгвөл маш их баярлах байна
Дашка (202.126.89.39) 2019-01-02 17:36:51
Маш хэрэгтэй мэдээлэл оруусанд баярлаа эмч э амьсгалын аппаратыг хаанаас авах бэ зөвлөгөө өгөөч