Э.Хонгорзул: Сэтгэлээ барьж чадаагүй хүн шоронд эсвэл сэтгэцийн эмнэлэгт очдог

N24 мэдээллийн сайт “Залуусын дуу хоолой” цуврал ярилцлагыг тогтмол хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт "Ногоон цас" ТББ-ын тэргүүн,  сэтгэл судлаач Э.Хонгорзулыг урьж ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу. Мөн “Ногоон цас” ТББ-ын үйл ажиллагааны талаар танилцуулаач?

-Намайг Хонгорзул гэдэг. Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 2017 онд сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн.  Миний хувьд “behaviour” буюу зан үйл судлалаар илүү мэргэшиж судалсан. Одоогийн байдлаар мансууруулах бодис хэрэглэгчдийн сэтгэл зүйн онцлогийг судлахад төвлөрч ажиллаж байна. “Ногоон цаг” ТББ-ын хувьд 2017 оны есдүгээр сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай байгууллага одоогийн байдлаар 200 орчим эвент, сургалтууд зохион байгуулсан.Сүүлийн үед сургалт эвент зохион байгуулахаас илүүтэй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шүүхийн шийдвэрийн харьяа хорих ял эдлүүлэх алба болон СЭМҮТ-ийн “Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасаг”-тай хамтран ажиллаж байгаа. Удахгүй эвентүүдээ илүү идэвхтэй зохион байгуулна. Сэтгэл зүйн анхан шатны мэдлэг олгох тусгай хөтөлбөр, сургалтыг олон нийт болон мэргэжлээрээ суралцаж буй оюутнуудад зориулан хийнэ. Өмнө нь бид кино эвент хийж байсан. Тус эвентээр бид сэтгэл зүйн асуудалтай тулгарч буй хүмүүсийн талаар кино үзэж, энэ асуудал бидэнд тохиолдвол хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцдог байсан. Одоо энэ эвентээ ч үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

-Саяхан танай байгууллага СЭМҮТ-тай хамтран “СЭТ-ХИЛ” үзэсгэлэнг зохион байгуулсан. Тас үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгч болох уу. Ямар зорилготой вэ?

-Өнгөрсөн арван хоёрдугаар сарын 20-26-ны өдрүүдэд “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв”-ийн, "Энэрэл" мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв, "Ногоон цас" ТББ, "Миний урлан" клуб хамтран “СЭТ-ХИЛ” нэртэй уран зураг, фото хөрөг зургийн үзэсгэлэнг гаргасан. “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв”-ийн 12  үйлчлүүлэгчийн 30 гаруй бүтээл тус үзэсгэлэнд дэлгэгдсэн.

Зарим хүмүүс цагаан ханан дунд галзуу солиотой хүмүүсийг тусгаарладаг гэж боддог. Хүлүүлж баглуулж хүчээр эмчилгээ хийлгэдэг гэх мэтээр хүндээр хүлээж авсан байдаг. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд надтай бас чамтай адилхан олон хүн бий. Үйлчлүүлэгчдийн зарим нь бусадтай харилцаж, өөрийгөө илэрхийлж, хөдөлмөр эрхлэх чадвартай. Магадгүй биднээс илүү чадварлаг хүмүүс бий. Энэ үзэсгэлэн нь эдгээр хүмүүсийг нийгэмд зөвөөр ойлгуулж, хүн гэдэг утгаас нь харуулж ялгаварлан гадуурхалтын эсрэг хийгдэж байгаагаараа онцлог юм. Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн гэхэд  олон хүн буруугаар ойлгож сөргөөр хүлээж авдаг.

Бага наснаасаа эмнэлэгт харьяалагдан эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн хувьд ч хөдөлмөр эрхлэх чадвартай. Гэтэл Сэтгэцийн эмнэлэгт харьяалагдаж байгаа болохоор нь ажилд авдаггүй. Нийгэмд “Өө энэ хүн сэтгэцийн өвчинтэй юм байна, мэдрэл муутай юм байна. Галзуу учир авахгүй” гэсэн хандлага байдаг учир хөдөлмөр эрхлэх чадвартай хүн ажилд орч чадахгүй байгаа.

-Таны хувьд бодисын хэрэглээг түлхүү судалж, хорих байгууллагатай хамтран ажилласан гэж байсан. Судалгааныхаа талаар болон бодисын хэрэглээ, түүнд донтох эмгэгийн талаар ярьж болох уу?

-Их сургуулийн дөрөвдүгээр курсээсээ хойш бодисын хэрэглээ, донтолтыг сонгож судалж эхэлсэн. Энэ чиглэлд хийгдсэн судалгаа их цөөхөн учир миний дипломын ажил олон хүний анхаарлыг татсан. Мөн хорих байгууллагын зүгээс хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу хорих байгууллагад хоригдож буй бодисын хэрэглээтэй хоригдогч нар дээр судалгаа хийж эхэлсэн. Үүний хүрээнд хорих байгууллагын сэтгэл зүйч нарт зориулсан бодисын хэрэглээтэй хоригдогч нартай ажиллах хөтөлбөр, гарын авлага бэлтгэсэн.

Бодисын хэрэглээнээс болж хоригдож байгаа хүмүүс хүн амины хэрэг , залилан гэх мэт хэрэг хийгээд хоригдож байгаа хүмүүсээс тэс өөр. Хорих албаныхан хүртэл “Бид энэ хүмүүсийг яахаа мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Аль ч хориход хоригдож байгаа бодисын хэрэглээтэй хүн хүний нөөцийнх нь туслах юм уу, ажилтнуудын компьютерыг засаад явж байдаг. Биеэ авч яваа байдал, бусадтай харилцаж байгаа гээд бүх байдлаараа өөр. Гэтэл тэр хүмүүсийг донтолт, сэтгэл зүйн асуудлаас нь болоод хориод байхаар эргээд гэмт хэргээр хоригдсон хүмүүсээс буруу үлгэр дуурайлал авах эрсдэл маш өндөр. Шоронд байх ёсгүй хүмүүс гэж харахаар хуулийнхаа хүрээнд бол хоригдох ёстой, хувь хүнийх нь зүгээс хараад үзэхээр хөөрхий энэ залуу, энэ бүсгүй энд байгаад эвдэрлээ гэж харагддаг. Уг нь донтох эмгэгтэй хүн гэдэг чинь өвчтэй хүн гэсэн үг. Гэтэл эмчлэхгүйгээр хориод байна гэж хэлж болно. Угаасаа донтох эмгэгтэй хүнийг эмчлэхгүй л бол хоёр жил, гурван жил хориод нэмэргүй. Шоронгоос гараад дахиж хэрэглээд л хоригдоно шүү дээ. Тиймээс эмчилгээнд хамруулах хэрэгтэй.

-Бодисын хэрэглээнээс болж СЭМҮТ болон хорих байгууллагад хоригдож буй хүмүүсийн ялгаа юу вэ?

-Одоогийн нөхцөлд бодисын хэрэглээтэй хүн нэг бол СЭМҮТ-д эмчлэгдэх, нөгөө бол хорих байгууллагад хоригдох гэсэн хоёр сонголттой байна. Энэ төрлийн хэргээр ял авч байгаа хүмүүсийг хохирогчгүй ялтнууд гэж би хардаг. Тэд бол донтох эмгэгээс болж хэрэглээгээ зохицуулж чадахгүй байгаа хүмүүс юм. Яг бодисын хэрэглээнээс болж солиорлын байдалд орсон хүмүүс СЭМҮТ-рүү явж байна.

-Ямар хүн донтолтод илүү өртдөг вэ. Донтолт нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой юу. Донтолтыг хэрхэн эмчлэх вэ?

-Дутуугийн мэдрэмж өндөртэй хүмүүс аливаад амархан донтдог. Тэр тусмаа мансууруулах бодист донтсон хүний сэтгэц хэвийн бус болж эхэлдэг. Бодисын хэрэглээнээс болж хий юм харах, хий юм сонсох зэрэг түгшүүрт байдал тухайн хүнд үүсдэг. Донтох эмгэгтэй хүнд сэтгэл заслын аргууд илүү найдвартай тусална. Донтолтын төвшнөөс хамаарч эмийн эмчилгээ хийдэг. Донтох эмгэгтэй хүн өөрөө өөртөө эмчилгээ хийж чадахгүй тиймээс мэргэжлийн хүнд хандах ёстой.

-СЭМҮТ болон Хорих байгууллагын үйлчлүүлэгчидтэй ажиллаж байсан хүнийхээ зүгээс сэтгэл зүйн талаар өөрт төрсөн бодлоо хуваалцаж болох уу?

-Сэтгэлээ барьж чадаагүй хүн шоронд эсвэл сэтгэцийн эмнэлэгт очдог. Биеэ барьж чадаагүйгээс болж хэн нэгнийг болон өөрийгөө хохироодог, гэмтээдэг, гомдоодог. Тийм учраас хүн өөрийгөө таньж мэдэж, өөрийн сэтгэл зүйдээ анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Мөн эрүүл мэндийн болон хуулийн анхан шатны мэдлэгтэй байх нь чухал. Хуулийн мэдлэгтэй байвал хүн дараа нь гарах эрсдэл, үүсэх нөхцөл байдлыг зөв тодорхойлж юу хийж болох, болохгүй гэдэгтээ хязгаар тогтоож, сэтгэл зүйгээ удирдаж чадна. Эрүүл мэндийн мэдлэг нь ямар нэгэн зүйл таньд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг төсөөллийг өгч өөрийгөө тэр зүйлээс ангид байлгахад тусална гэж би бодож байна. Тиймээс хүмүүс эрүүл мэндийн мэдлэг болон хуулийн мэдлэгтэй байгаасай гэж би хүсдэг.  

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Сэтгэгдэл: (12)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin (104.247.134.235) 2019-01-04 09:41:21
Хорих байгууллагын сэтгэл зүйч нарт зориулж гаргасан гарын авлага чинь гадуур зарагдаж байгуу юу? Хаана байгаа вэ? Бас "аль ч хориход хоригдож байгаа бодисын хэрэглээтэй хүн хүний нөөцийнх нь туслах юм уу, ажилтнуудын компьютерыг засаад явж байдаг. " Энэ нь тэдгээр хүмүүст тавих хяналт хорих байгууллагад сул байдаг гэсэн үг үү?
2 2 Хариулах
Hongorzul (202.9.42.155) 2019-01-04 09:41:21
Sain baina uu. Hutulbur zaragddaggui ajilchdiin hajuud baij baigaagaaraa hynalt aldagdahgui gej oilgoj bolno shuu hediin tiim zuil baidag ch horigdol bol horigdol shuu dee
Chi iim bolhoor (66.181.185.130) 2019-01-04 09:41:21
Ingej yumiig harna gdg buruu shuu minii dvv
zochin (103.212.118.180) 2019-01-04 01:56:05
dutuugiin medremjtei hun dontdoh uvchtei gej unen hamgiin gol ni uvchilsunuu meddeggui bi bas arhind dontson bsan ene maani uvchin yumaa gedgee medeed uvchunuu sedreehguin tuld yah yostoi ve gedeg asuudal garch irsen tegeed aad yvsan oyun sanaanii hutulbur mash chuhal yum bnalee aij ichih zuil bhgui odoo amidral shal uur bolson eruul yvahad amidral ymar sh amttai bayang mederdegde
Bathuyag (103.10.23.78) 2019-01-04 01:36:37
Uneheer gaihaltai, hodolmorch, buteelch busgui shuu. Amjilt
Заяа (66.181.187.34) 2019-01-02 20:22:07
#Дутуугийн мэдрэмж өндөртэй хүмүүс аливаад амархан донтдог гэжжжж
1 4 Хариулах
Mama (202.70.34.38) 2019-01-02 20:22:07
Inferiority complex
N (106.102.1.42) 2019-01-02 20:22:07
Dutuugiin medremj gj zaawal aaw eej ni bhq bish zuer uuriigu busdaar dooguur uneldeg dutuu dulimag medremj ni ih humuus bugd orno
Daria (64.119.26.50) 2019-01-02 20:22:07
Hagas ymu buten onchin, aav esvel eejin hairiig mederch osoogui hun dutuugin medremj ondortei bdag
Daria (64.119.26.50) 2019-01-02 20:22:07
Hagas ymu buten onchin, aav esvel eejiin hairiig mederch osoogui humuus dutuugiin medremj ondortei bdag
(64.119.24.12) 2019-01-02 19:01:19
Setgel zuuchid ene ih zavhairal, hudal yarih zalilalan huchin luivar zergiig yarimaar yum. Zavhairaltai aild zaaval 1s 2 hun setgetsdee umtai boltson bdag. Huchirhiileltei aild zaaval hen negniig ailgaj daramtalj atganadaa bailgah huseltei gaj parasite hun bii boldog. Zalilagch mehlegch hun eruul humuusiin setgel zuig gemteedeg bogood ooriigoo hohirogch bolgood l yavaad bdag. Emegtei humuusiin zavhai baidal end mash ih hamaatai. Abort hiilgesen em hun bol yaj ch chadah shulam boldog. Edgerelt mash udaan bdag.
:) (202.70.40.122) 2019-01-02 16:57:01
:)