Фройт Вандерхарст: Би Монголд ирээд 12 жил гэр хороололд амьдарч байна

Фройт бол Монгол улсад 12 дахь жилдээ амьдарч буй Нидерланд улсын иргэн. Тэрээр гэр хороололд амьдардаг бөгөөд энэ жилээс утаатай "тэмцэн" байшингаа нүүрсээр биш дан цахилгаанаар халдаг болгосон байна. Ингэхдээ "Passiv Haus" буюу өөрийгөө халаах технологи ашиглажээ.

-Манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Фройт Вандерхарст гэдэг. Би Монголд ирээд 12 жил амьдарч байгаа Нидерланд улсын иргэн.  Байшингаа 2007 онд авсан. Ирснээсээ хойш гэр хороололд амьдарлаа. Олон жил бусдын адил нүүр, мод түлсээр ирсэн. Харин энэ өвөл би нэг ч ширхэг нүүрс шатаагаагүй. Хоёр давхар байшин минь дан цахилгаанаар халж байна.

Манай байшин урьд нь нэг удаа шатсан. Тэгээд дахин барихдаа өөрийгөө халаадаг байшин болгон барихаар шийдсэн юм. Сурч төгссөн мэргэжил минь программист. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй удаж байгаа. Европт байхдаа майхан, гэр хийдэг байсан. Монголд ирэхээсээ өмнө 10 жил гэрт амьдарсан. Европт байхдаа гэртэйгээ 45 удаа нүүж байсан. Гэрээ зарж эсвэл түрээслүүлдэг байсан юм. Олон ч хүмүүс биднээс гэр худалдаж авахыг хүсдэг байсан. Яагаад гэвэл бид тэнд байхдаа усанд тэсвэртэй гэр хийдэг байсан. Дотор нь амьдардаг байсан болохоор ямар асуудалтай гэдгийг нь сайн ойлгодог байсан. Европын фестивалиудаар явж гэрээ зардаг байхад галд тэсвэртэй гэр хийх хэрэгтэй болсон. Галд тэсвэргүй гэр эсвэл майхныг  фестиваль дээр барихыг хориглодог байлаа. Ингээд бидний гэрийн үнэ өссөн. Хямд өртгөөр бидний гэрийг үйлдвэрлэх газар хайж Монголд ирсэн. Гэвч тийм газар олдоогүй. Тэрнээс хойш бид энд гэрээ өөрсдөө хийж эхэлсэн. Бидний хийдэг гэр Монгол гэрээс өөр. Гаднаасаа яг ижил харагдах ч гал болон усанд тэсвэртэй юм. Бид гэрээ зөвхөн экспортлодог. Магадгүй ирээдүйд бид галд тэсвэртэй гэрийн хөшгийг  хийх байх. Олон тохиолдлоос харахад ихэвчлэн хөшигнөөсөө болж шатсан байдаг.

Фройтын Passiv Haus буюу өөрийгөө халаадаг байшин

-Өөрийгөө халаадаг байшин нь юугаараа онцлог вэ?

-Юуны түрүүнд дараах гурван зүйл хамгийн чухал. Хамгийн түрүүнд дулаалга. Бид байшингаа целлюлоза-р дулаалсан. Дулаалгад Basaltwool эсвэл Styrofoam ашиглаж болно. Гэхдээ Улаанбаатар бол их хүйтэн хот. Уг материалуудаар ихэвчлэн 5-10 см метр дулаалга хийнэ. Хэт хүйтэнд хангалтгүй. Целлюлозагаар харин өөр. Хүссэн хэмжээгээрээ байшингаа дулаалж, зузаатгаж болно. Дулаан хадгалалтын хувьд энэ гурван материал ялгаа тийм ч их биш. Харин зузаан дулаалга тавих бол целлюлоза эдийн засгийн хувьд хямдхан. Жирийн байшингуудыг барихдаа агаар алдах тал дээр огт анхаардаггүй. Гадаа тийм ч хүйтэн биш байх үед энэ тийм том асуудал биш. Улаанбаатар шиг "галзуу" цаг агаартай газар бол өөр. Дотор болон гаднах температур бараг 40 хэмийн зөрүүтэй байдаг шүү дээ. Сайн дулаалгаар дулаан удаан дамжина. Өдрийн байсан дулаан маргааш өглөө гэхэд л гадагшилна гэсэн үг юм.  Дараагийн чухал зүйл нь агаар нэвчихгүй байх ёстой . Дотор байгаа агаар гадагшилна гэдэг бол дулаан алдаж байна гэсэн үг. Жирийн байшингууд агаар алддаг жижиг цоорхойгоор дүүрэн байдаг. Бид агаар гадагшлуулдаггүй орос хальсаар байшингаа бүрсэн. Байшинд байгаа бүх цоорхойг заавал битүүмжлэх хэрэгтэй. Тэгснээрээ дотор байгаа дулаанаа алдахгүй. Хамгийн сүүлд нь дотор байгаа агаарын эргэлтийг удирдах хэрэгтэй. Энэ их чухал хэсэг. Манай байшингийн дотор байгаа дулаан агаарын урсгал, орж ирж байгаа хүйтэн агаарыг халаадаг. Энийг боломжийн өртгөөр хийж болно. Бас үр дүн нь гайхалтай. Нийт энергийнхээ 90 хувийг нөхөж болно. Үүнийг бид хоолойн системээр зохицуулдаг. Гэхдээ энэ төхөөрөмжийг сайн, үр дүнтэй ашиглахын тулд агаарын хамгаалалт сайн хийгдсэн байх нь чухал. Ийм төрлийн систем худалдаж авч болно. Гэхдээ би өөрөө хийсэн. 

Дулаалга хийсэн материал. Целлюлоза /cellulose/

-Байшинг халааж байгаа гол зүйл нь юу вэ?

Юу ч биш. Энэ байшинг халааж байгаа тодорхой төхөөрөмж гэж байхгүй. Учир нь байшин доторх дулаанаа алдахгүй байгаа. Дотор байгаа агаар дотроо л байна гэсэн үг. Хүн өөрөө 100 ват байдаг. Өөрөөр хэлбэл хүн өөрөө  37 хэмийн халуунтай жижиг халаагч юм. Чи бид ч гэсэн энэ байшингийн халаагч болж байгаа. Хөргөгч, гэрэл гээд бүгд л жижиг халаагчид. Жишээ нь хүйтэнд олон давхар хувцас өмслөө гэж бодъё. Дулаалга нэмчихсэн болохоор дулаанаа алдахгүй, даарахгүй шүү дээ. Мөн өөрийн биеийн дулаанаараа халаасаар л байна. Хөл даарлаа гэж бодоход, дулаан гутал өмсдөг. Яг л тэрэн шиг бид шалаа ч гэсэн дулаална. Хуучин байшинг шинэчилж болох ч шинээр барьж байгаа байшиндаа анхнаас нь дулаалга хийх нь илүү үр дүнтэй. Мөн тооцоолол нь ч гэсэн амар байна. Бас доторх агаарын эргэлт тун чухал. Дулаалга сайн байлаа ч агаараа хянаж чадахгүй эсвэл агаараа алдаад байвал ямар ч үр дүнгүй. Энэ хоёр зүйл зөв хосолж байж л үр дүн нь гарна.

Гадна дотор байгаа температурын ялгаа

-Агаарын эргэлтийг яаж удирдах вэ?

-Диагональ хэлбэрээр байрласан агаарын шугамуудаар хүйтэн, халуун агаар дамжина. Энэ агаарын урсгалуудыг тун амархнаар удирдах боломжтой. Тэгэхээр гаднаас орж байгаа агаар -20 хэм байна. Яаж ийм хүйтэн агаар шугамаар дамжихдаа дулаан болоод гарч байна вэ гэдэг сонирхолтой байх. Байшин доор агаар орох шугам байгаа. Энэ шугамаар орох үедээ бага зэрэг халдаг. Мөн гарч байгаа дулаан агаартай огтлолцдог. Энэ арга барил тийм ч шинэ зүйл биш. Улаанбаатард байгаа том барилга бүхэнд байгаа. Миний хувьд энэ хэсгийг  барилгын хогоос олсон. Өөрийнхөө хийснийг дээд давхартаа байршуулсан. Өөрийн хийсэн маань хамаагүй сайн ажиллаж байгаа. Мэдээж бүх дулаанаа нөхөх боломжгүй. Энэ процессийн үед 5-6 хэмийн дулаан алдагддаг. . Тийм болохоор жижиг агаар халаагчийг орж ирэх агаарын хоолойн дээр суурилуулж өгсөн. Хоолойн систем 4 цагийн дотор гэхэд байшин доторх агаарыг бүрэн сольж чадна. Дулаан агаар чийгшил сайтай байдаг. Харин хүйтэн агаар эсэргээрээ. Одоо дотор байгаа агаарын чанарын индекс 50 байна. Энэ бол дэлхийд зөвшөөрөгдсөн хэмжээ. Ихэвчлэн өглөө сэрэх үед 30 дотор байдаг.

Зүүн талын хоолойгоор хүйтэн агаар дотогш орно. Ингэх үед гарч байгаа халуун агаарын урсгал болон хоолойн дээр байрласан халаагч хүйтэн агаарыг халаана. Баруун талын хоолой дотор байгаа халуун агаарыг гадагшлуулж, 4 цагийн дотор доторх агаарыг бүтэн сэлгэнэ
Хайрцаг дотор хүйтэн, халуун агаар диагональ замаар огтлолцож явна. 

 

Онгойлгож харвал
Агаарын урсгалуудыг удирдах хэсэг

-Тэгвэл дотор байгаа чийгшлээ яаж хадгалах вэ?

-Цэцэг тарьж эсвэл чийгшүүлэгч ашиглаж болно.

Агааржуулагч болон агаар халаагч систем нарны энергээр ажиллана

-Бид утааны асуудлыг шийдэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Улаанбаатарын хүмүүс бүгд уншиж, бичиж чадна. Бүгд л боловсролтой, хоорондоо нэг л хэлээр ярьдаг хүмүүс. Дэлхийн хэмжээнд харахад монгол дах асуудал тийм ч том биш. Гадны тусламжтайгаар бид энэ асуудлыг 5 жилийн дотор шийдэх боломжтой. Энэ асуудлыг шийдэх гэж хариуцаж авсан хүмүүс нь гэр хороололд амьдардаггүй. Бүгд л орон сууц, хаусанд амьдардаг. Усны нөөцийн асуудал, агаарын бохирдол, жорлонгийн асуудал гээд алийг нь ч мэддэггүй. Мэдээж хэн нэгэн шийдвэр гаргах ёстой, Гэхдээ гэр хороололд байдаггүй, энд ямар асуудал байдгийг мэдэхгүй хүмүүс асуудлыг шийдэх нь юу л бол. Бид хүмүүсийг байшингаа сайжруулахад эсвэл чанартай байшин барихад тусалж мөнгөө дахин хувиарлавал зохистой.

-Та Монгол улсын юунд хамгийн их дуртай вэ? 

-Би Монголын хөх тэнгэрт хайртай. Бас тун сонирхолтой орон шүү. Гурван сая хүн, нэг хот, нэг хэл мөн эрс тэс цаг агаар. Энэ хотод юу ч туршиж болно. Монголд болж байвал дэлхийн хаана ч болно гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье 

 

Сэтгэгдэл: (66)
Таны IP: (54.92.148.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
DOOGI (124.158.94.52) 2019-02-28 13:57:30
Ene sysmenig baishindaa hiimeer bna yaj holboo barij holbogdoh be
Содон (174.214.14.247) 2019-02-26 08:37:42
Монгол гэрийг өөр түвшинд аваачиж, чанаржуулж байгаа хүн дээ. Манайхан тэр дэвшлийг нь нэвтрүүлэх хэрэгтэй
(66.181.178.152) 2019-02-24 22:30:35
Зөв шүү гэр хороололын асуудлыг байранд амьдардаг хүн мэдэхгүй шийдэх эрхгүй
Miigaa (64.119.27.12) 2019-02-24 22:06:42
Gadna agaar yaj tsewershvvldeg yum bol
Замок (66.181.160.125) 2019-02-23 14:25:10
Монголд болж байвал хаана ч болно гэж байна шүү дээ цаана чинь.Хэ хэ хэ.
Naraa (202.126.88.38) 2019-01-29 01:03:35
Manai mongolchuud hezeech hogjohgui dechlehgui .huniig yas undes garal ugasaagarn dormjolj doochn hiihdee sain yumaa archagui gedegn.ene Hun mongolchuudin hiij chadahuildee hiisen Hun .tiim archatai yum bol ta nar ger horoold amdrach yaj uutag buuruulah be gej bodoob baisiimuu ....nobchnuudmini sereech arhind jibej tarhnii turaald orj duusah ged BNA chuudee
Unurbileg Lkhagvajav (202.179.25.151) 2019-01-28 09:55:59
Энэ хүний хийсэн зүйлийг ойлгомоор байвал зөвлөлгөө өгч болно шүү. Утас 88001765
Баатар ван (203.91.117.8) 2019-01-27 00:23:12
Энэ хүнтэй яаж уулзах вэ зөвлөгөө авъя мундаг хүн байна
Boldbaatar nyamdelger (66.181.161.48) 2019-01-18 15:27:44
Yamar saihan sanaa be ene hvntei holboo togtooe minii ytas 88179757
Dorj (202.126.89.85) 2019-01-15 15:50:04
Хогийн ар тамхины наймаачин, монгол эхнэрээрээ хэргээ үүрүүлэх гээд өөрөө нэг сайхан амьтан магтуулж байгаад ялаас зугтаах нь дээ
Shagie (195.226.121.50) 2019-01-13 22:59:54
Tamhi zarsan möngö öö bultuulaad geriin horoolol d nuugdaad amidarch bgaa ym uu
zz (103.57.95.52) 2019-01-13 18:46:04
Mgl d yu ch hiij yu ch turshij bolno gdeg ug n aimshigtai sanagdlaa. Magadgui zooritoi bj bolohiim
(202.21.106.106) 2019-01-13 06:30:52
Мундаг хүн байна . Энэ хүний туршлагийг судалж хэрэгжүүлбэл манайхан утаагүй болох юм байна шүү дээ. . Манай байр нилээн хүйтэн. Холбоо барих утаа ны дугаарыг олж өгч туслана уу
(64.119.21.123) 2019-01-12 18:20:26
Би энэ хунийг танихгуй. Гэхдээ хар тамхины хэрэгт холбогдсон бол тэр цагдаа шуух нь шийтгэх нь яасан юм. Сургаар хунийг гутгэж доромжилдогоо боль. Арчаагуй байж бас атаархуй. Энэ хун монголд ирээд гэр хороололд сайхан амьдраад байна гэдэг чинь биднийг хичнээн арчаагуй болохыг харуулаад байгаа юм биш уу.
Хаян (202.9.45.37) 2019-01-12 09:10:42
Байшингийн өнгө нь би Голланд хүн гэсэн шиг сонгосон байна шүү.
(124.158.76.16) 2019-01-11 18:32:34
бид нар ичмээр юм.
sfsdfsd (202.21.124.19) 2019-01-11 10:49:34
der har tamhi ene ter ni ymar hamaatai ym. ene hunees passive housenii talaar lekts surgalt zohion baiguulaalah heregtei bn.
germany (202.55.179.27) 2019-01-10 16:42:28
Germany hunii mundag chanar ene de
(112.72.12.6) 2019-01-10 11:11:59
har tamhi zarj borluuldag hun yum baina! ene gadaad huniig yagad mongoloos albadan gargahgui baina? mongolian immigration ajilaa hiigeechee! ene medeelliig unshdaa humuusee! http://www.shuud.mn/a/489009
Йха (66.181.161.46) 2019-01-09 21:29:55
http://www.shuud.mn/a/489009
зочин (66.181.161.47) 2019-01-09 21:21:52
хар тамхи зарж байгаад 2 ч удаа баригдсан гар даа
0 1 Хариулах
Зочин (182.160.32.26) 2019-01-09 21:21:52
Тэгээд яагаав хийсэн юм нь үнэхээр сонирхолтой дандаа юм шүүмжилдэг чиний тэгж хэлэхээр айна гэж бодоо юу
zochin (66.181.161.46) 2019-01-09 21:21:45
hooe humuusee ene hun chin har tamhi zaraad shalgagdaj bga hun shu dee arai arai
3 1 Хариулах
Irgen (117.111.14.170) 2019-01-09 21:21:45
Tegeed tsagdaadaa uguuch ho hvniig gvtgeh huulitai bolson shde mongol oron kk.Hvniig btgi muulj bai yils chin bvtehgvi dee.Hvnii hiiseniig vnelj sur za.Ehleed sainiig n har...
Лхагва (66.181.161.37) 2019-01-09 14:03:15
Хамгийн гол нь шийдлийг олж харсан байна.. Энэ хүнээс жишээ авмаар юм төрийн томчууд..
ишш чааваас (45.56.155.87) 2019-01-09 12:26:12
энэ хүнийг олж авч уулзая гэсэн хүн олон бий ч харамсалтай нь худалч, 2 нүүртэй, эргүү монголчуудыг жинхэнэ таньж мэдэж хаширсан хүн шүү дээ. Одоо тэгж хамаагүй хүнтэй уулзах ч үгүй. Манайхан ёстой нөгөө онигоо шиг, эхний шөнө найр тавиад, агсамнаад зоддог гэдэг шиг, дандаа л наашаа харж инээгээд цаашаа харахаар нь нулимдаг манайхныг энэ өвгөн мэдэлгүй яах вэ дээ. Дандаа хэл амаар өднө, гадных гэж доромжилно, хэрэг болохоор бөгсийг нь үнсчих гээд манайхан нээрээ хүн хоорондын харилцаан дээр яг нохойн түвшинд байдаг сонин ард олон шүү.
2 1 Хариулах
Зочин (66.181.160.5) 2019-01-09 12:26:12
Нохой хоорондын харилцаа монгол хүний түвшинд гсн үг үү
Зөв (45.56.155.87) 2019-01-09 12:22:56
Энэ хүн чинь ёстой Монголчууд дунд амьдарч байгаа нэгэн шүү дэээ. Аль дээрээс орчин тойрноо арчилж тордоод үлгэж жишээ болж байгаа. Эргэн тойронд л архичид арчаагүй монголчууд байгаа нь харамсалтай. Энэ хүн анх гэр барих сонирхол нь БеНеЛюкс гурван улсын элчин сайд агсан Шүхэрийн Алтангэрэл гуайгаас үүдэлтэй. Алтангэрэл гуай хаана л элчин хийнэ, тэр бүртээ монгол өв соёлыг бол ёстой гадныхныг ангайтал сурталчилдаг хүн байв. Чийгтэй, бүгчим газар монгол гэрийг яаж хэвшүүлэх дээр зогсолтгүй туршилт хийж ирсэн хоббитой нэгэн. Энэ голланд хүн Алтангэрэл гуайн элчингийн хашаанд ах ийм гэр 1999 онд хараад бүр шийдсэн гэдэг. Ганц асуудал нь өдий олон жил УБ-д амьдраад монгол хэл сурах гэж зүтгэдэггүйд би гайхаад байдаг юм. Энэ өвгөнөөс залуус их юм сурах хэрэгтэй дээ.
3 2 Хариулах
Төрөө (150.129.143.241) 2019-01-09 12:22:56
Шинээр байшин барих гэж байгаа юмаа, зөвлөгөө авах гэсэн юм, хэрхэн холбогдох вэ?
ochko (66.181.160.1) 2019-01-09 12:22:56
ger buliinhen ni bugd angliar yridag bolohoor hicheedeggui ymaa 8 jiliin zaaj ogoh gej oroldood daanch suraagui
Z (202.126.89.245) 2019-01-09 04:29:19
Монголд ирээд Монголчуудтай яг ижилхэн нөхцөлд биднээс илүү амьдарч байна шдээ чингисийн монголчуудаа, тэнгэр заяа ярьсан гичийнүүдээ. Юу бодогдож байна даа хувхай хар архичид минь ээ. Гадаад гэж гадуурхав морьны шивээстэй приус унасан халтарууд минь, суралц.
4 3 Хариулах
kkk (64.119.25.144) 2019-01-09 04:29:19
yamar ineedtei bas unen bichvee elgee hushtul ineelee lud yumaa chi neeren!
Tsetsee (202.126.89.45) 2019-01-09 04:29:19
hahhha nileen buhimdajdee!Unenii ortoi shuumj bna
Аөэн (202.9.43.43) 2019-01-09 04:29:19
Приус унах ямар хамаатай юм, тэнэгт
JAGDAG (202.179.27.55) 2019-01-09 00:44:22
seryyhen amidardag hyn bn. hyanaltiin injener blaa. bair hyiten bn gesen duudlagaar ochihod +18 bdag manaihan bol +15 d beerlee l geh bhdaa
(64.119.17.197) 2019-01-09 00:07:45
et al 4and f
Зочин (103.229.123.95) 2019-01-08 22:20:28
Энэ хүн хар тамхины хэргээр шалгагдаж байгаа шүү, гэр хороололд амьдардаг нь үнэн гэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй.
23 5 Хариулах
Zochin (112.72.12.5) 2019-01-08 22:20:28
Hudalch ve yadag
Bb (80.151.23.20) 2019-01-08 22:20:28
Golland d uvs tatdggui hun bdg bolu
Зочин (182.160.32.26) 2019-01-08 22:20:28
Тэр ямар хамаатай юм .Хийсэн ажил нь чухал байна
Зочин (182.160.32.26) 2019-01-08 22:20:28
Атаархаад байгаа юмуу .Эх хэ хэ муулах юмаа олов оо чи .Бүтээлч хүн
lennon (202.55.188.38) 2019-01-08 22:20:28
Hippie hun shuu dee
иргэн (103.57.94.76) 2019-01-08 22:02:27
Энэ хүн гэр хороололд маш олон жил нүүрс түлдэг пийшин бариулж маш их угаар гарч дахин дахин нурааж янз бүрээр оролдож сайжруулж голландаас хүртэл яндангийн шүүлтүүр авч ирж тавьж байсан , өөрөө мужаан хүн гэр хийж европ руу гаргадаг ХХК ны захирал монгол эхнэртэй маш ажилсаг мундаг хүн , гэр хороололд амьдрахын хэцүү болон давуу талыг 10 жил илүү мэдэж мэдэрч бга хүн .2008 онд хуримаа монгол ёсоор хийж байсан , манай монгол залууст энэ хүнээс сурах юм их бий шүү ...
Ogi (103.9.90.130) 2019-01-08 19:46:59
Холбоо барих утас нь байна уу
Mandakh (103.10.21.109) 2019-01-08 18:31:04
Ene huniig tv eer urij yariltslaga, surgalt, uhuulga hiilgeed baih yumsan. Arai siireg tolgoitonguud n suraad yum hiivel
(122.201.22.32) 2019-01-08 17:57:42
ene huntei yaj holboo barih ve .Zuvluguu avmaar baina
(202.126.88.42) 2019-01-08 17:56:37
Хаяг утас нь байна уу?
(66.181.160.93) 2019-01-08 16:19:12
Одоо жорлонгийн асуудлыг маш сайнаар шийдчихвэл маш сайхан бна. Гэхдээ манай эрх мэдэлтнууд шуналаасаа болоод хэрэгжуулэхгуй саад болно. Тантай холбогдох сэтгэгдэл их бна . Миний утас 99283333
(66.181.161.65) 2019-01-08 15:32:10
hi, ene xuntei yaj xolbogdoj uulzax ve? 88005696-d xelj uguuch, pls!
Зочин (182.160.38.156) 2019-01-08 14:46:13
хаана амьдардаг хүн бэ? уулзахсан?
1 1 Хариулах
ochko (66.181.160.1) 2019-01-08 14:46:13
gandand amidardag vanderharst froit geed fb hayg bga
Lolita (182.160.37.199) 2019-01-08 14:43:31
Хэхэ.хөрш маань бн. Ажилтай хүн дээ
1 1 Хариулах
Bayarsaikhan Badamsuren (202.126.89.209) 2019-01-08 14:43:31
Ene huntei uulzaj asuuh zuil ih baina.ytasiig Ni Minii 99094868-ruu yavuulj ugvul sain baina.
Ганаа (180.149.96.90) 2019-01-08 09:44:28
Байшингаа ингэж янзал на. 2 цагийн сургалтанд суучих юмсан.
Ганзориг (108.196.5.188) 2019-01-08 08:14:45
Энгийн байх тусмаа зөв байдаг
Сан (122.201.22.67) 2019-01-08 04:12:18
Энэ хүнтэй яаж уулзах вэ?Холбогдох утас,эсвэл сошиал хаяг нь бнуу
10 3 Хариулах
(66.181.161.106) 2019-01-08 04:12:18
гэрийн хаягыг мэднэ шүү. Манай яг хажууд байдагын энэ зун байшингаа нилээн сайн янзалсан даа.
ochko (66.181.160.1) 2019-01-08 04:12:18
99615548 utas ni
Aagii (150.129.143.180) 2019-01-08 04:12:18
Froit Vanderharst гээд фб хаяг бий
ааа (80.231.230.193) 2019-01-07 23:09:01
Вандэрхаарст бол бараг ямар ч монгол хүнээс илүүтэйгээр монголд элэгтэй хүн дээ. Энэ хүнээс амьралын олон ухаан, арга, эв, ажил хэрэгч чанар, хөдөлмөрч хэвшил, сайхан санаа, ёстой хүн ёсны харилцааны үлгэр, тусч нөхөрсөг зан гээд маш олон юм суралцаж болно. Тун энгийн бөгөөд маш их мэдлэгтэй, туршлагатай хүн. 100 жилийн өмнө энэ хүн шиг бараг монголжчихсон монголд тун элэгтэй Ларсон гуайг Богд хаан үнэлж Гүн цол олгосон юм гэдэг. Тэгвэл, энэ хүнд манай Баттулга ерөнхийлөгч одон медаль энэ тэр гэх нь юу юм гэхдээ нэг урамшуулал олгосон ч болмоор шүү. Энэ хүнд элдэв гялгар төмөр, шагнал хэрэггүй. Гэхдээ, хүн л болсон хойно урамшина.
3 3 Хариулах
(37.171.98.186) 2019-01-07 23:09:01
Naaduul chine manai Mongolchuud shig odon medali ogt sonirhohgui avhchgui bh. Manaihan bol ichihgui avdag.
ккк (45.56.155.87) 2019-01-07 23:09:01
гоё үнэн хэллээ, гэхдээ заавал одон медаль яриад унадаг нь юу вэ? сайхан юм олж харлаа, тэрийгээ заавал монголчилж өмхийрүүлэх гэх юмаа бид айн?
(202.21.106.151) 2019-01-07 23:09:01
овоо гайгүй тодорхойлж явснаа одон модон болоод явчих юмаа, яахав сайхан санаатай зөв хүн л байна даг гэхдээ одон тэмдэг авахаар юу хийсэн юм бэ, тэр хүнд ч гэсэн сайхан санагдахгүй л байлгүй, мөрөөрөө яваа хүнийг ингэхээ болио лол
ochko (66.181.160.104) 2019-01-07 19:53:19
olon hun ene hunees suraltsaasai daa
13 2 Хариулах
фройт утас (66.181.161.47) 2019-01-07 19:53:19
LSD авмаар бвал -99615548.
зочинн (66.181.161.47) 2019-01-07 19:53:19
мансууруулах бодис зарж бгаад үйлдэл дээрээ баригдсан хүн. нэрээр нь гүүглдээд үзээрэй