Никел Ганба: Залуусын үнэт зүйл нь мөнгө бус ХӨДӨЛМӨР байгаасай

"Залуусын дуу хоолой" цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Никел Ганба нэрээрээ танигдсан зохион бүтээгч Г.Дашнямтай ярилцлаа.

"60 жилийн настай дээл"-ээр гангарч өөрийн өвөрмөц стилээр хүмүүсийн анхаарлыг татсан,  "Шарк танк" нэвтрүүлэгийн оролцогч "Никел Ганба" буюу Г.Дашнямыг олон нийт хэдийнээ андахгүй. Г.Дашнямын хувьд 2011 онд “Никель Ганбаа” брэндийг үүсгэн байгуулж, унадаг дугуй, мопедийн үйлдвэрийг туршилтаар хийж эхэлсэн. Харин одоо “Никел Ганба” компани  ЗДТГ-ын албанаас хэрэгжүүлж буй 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 ширхэг ундаг дугуй, 2021-2026 онд 250  зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй,  2027-2033 онд  5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтөй “UBIKE” төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа юм. Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил хэрэг болж байна. Тиймээс ч бид нийгэмдээ эерэг үлгэр дуурайлал болсон, бүтээгч залуу Г.Дашнямыг "Залуусын дуу хоолой" цуврал ярилцлагын зочноор урьж, үйлдвэрээр нь зочилж түүнтэй ярилцлаа. 

-Таны бага насны талаар ярилцлагаа эхлүүлье?

-Багадаа бусдын л адил хүүхэд байсан. Бага зэрэг техникт сонирхолтой. Бидний үед залуу техникчдийн ордон гэж байсан. Тэнд байдаг дугуйланд нь явдаг байлаа. Загварын жижиг завинд их сонирхолтой байсан. Хөөсөнцрөөр хэлбэрийг нь гаргаад, шилэн даавуугаар бүрээд, моторыг нь тавиад уралдуулдаг байсан даа.

-Яагаад "Никел Ганба" гэж нэрлэсэн бэ?

-Ганбаа бол аавын минь нэр. Никел Ганба бол аавын минь хоч. Аавдаа зориулсан бүтээл хийе гэж бодсон. Ингээд эхний хийсэн дугуйнуудааа гаргах үедээ ингэж нэрлээд өдий хүртэл ашиглаж байна даа. Би ааваараа бахархаж явдаг. Аавынхаа нэрийг гаргаад юм хийсэн ч гэж боддог. Манай аав энгийн л жолооч хүн байлаа. Автобус, ачааны машин, сүүний машин, талхны машин гээд л бүх л төрлийн машин барьдаг байсан юм.  Өөрөө техникийн сонирхолтой, машинаа янзлаад авчихдаг тийм л хүн байсан.

-Таны одоогийн сонирхолд аав тань нөлөөлсөн байх тийм үү?

-Мэдээж аав минь нөлөөлсөн. Аав шигээ машин техникт сонирхолтой зангаас минь болсон гэж боддог.

-Дугуй хийхийг багаасаа хүсэж мөрөөддөг байсан уу? 

-Үгүй. Надад хийх бүтээх хүсэл байсан. Дугуй гэдэг өөрөө хамгийн овор хэмжээ бага, энгийн тээврийн хэрэгсэл шүү дээ. Ихэнх бүтээгчид мэдээж машин хийхийг мөрөөддөг байх. Гэхдээ тийм хэмжээнд хүрэхийн тулд эхлээд жижиг зүйлээс эхлэх хэрэгтэй. Бидний холын гол зорилго бол тогоор явдаг цахилгаан машин хийх. 4-5 жилийн дотор багтааж хийхийг зорьж байна.

-Дугуй үйлдвэрлэх үйл явц яаж явагддаг вэ?

-Шат дамжлагаар явагдана. Хөнгөн цагаанаа авчраад тастаж, хэлбэрт оруулна. Дараа нь гагнуур, цэвэрлэгээ, будаг хийгдэнэ. Ингээд угсаргаалуугаа ордог. Угсарч чанарыг нь шалгасны дараа хэрэглээнд гардаг даа.

-Та яг одоо ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Бид энэ жил түрээсийн дугуй UBike-ын тоог нэмэхээр ажиллаж байна. Мөн жижиг төслүүд дээр ч гэсэн хийх юм байгаа. Өнгөрсөн жил бид цахилгаан мотортой дугуй буюу Скүүтер хийсэн. Скүүтерээ томруулж, сайжруулах ажлууд явж байгаа. Хүргэлтийн гурван дугуйт хийж байна. Зун гэхэд бэлэн болно.

-Монголчуудын түрээсийн дугуй хэрэглэх соёл хэр байна вэ?

-Гайгүй шүү. Дөнгөж эхэлж байхад хулгай маш их байсан. Хэвлэл мэдээллээр ч энэ талаар зөндөө ярьсан. Сүүлрүүгээ хулгайн хэрэг харьцангуй багассан. Хүмүүс ч бидэнд дугуйнуудын минь байршил, хулгайлсан хүнийх нь талаар мэдээллийг сайн өгдөг байсан нь их тус болсон. Мэдээж эрсдэлтэй шүү дээ. Гэхдээ түрээсийн дугуйнд манайхан хурдан соёлжиж, дасаж байгаа. Энэ жилээс Lend.mn аппликейшныг ашиглан тооцоогоо хийх боломжтой болно. Өнгөрсөн жил бид хамгийн сайн 100 хэрэглэгчдэдээ бонус оноо бэлэглэсэн.

-Он гараад удаагүй байна. Таны 2018 оны хамгийн том сурч авсан зүйл юу байсан бэ?

-Бид урьд нь зөвхөн дугуй хийж зардаг байлаа. Харин 2018 оноос UBike үйлчилгээг нэвтрүүлж,  түрээсийн дугуйгаар олон нийтэд үйлчилж эхэлсэн. Хүмүүсийн хэрэглээнд гаргаж, үйлчилнэ гэдэг дугуй хийхээс өөр. Энэ тал дээр маш олон зүйл суралцсан.  Байнгын ажиллагаа, эвдрэл, засвар, үйлчилгээ гээд их олон зүйл ойлгож авсан.

-Ямар зарчмаар ажилладаг вэ?

-Хийж байгаа зүйл минь чанартай, хүнд тус болохуйц байх хэрэгтэй. Хээл хахуулиас хол, зөв шударгаар л явна гэсэн зарчмаар ажилладаг.

-Алдаад ухаарсан хамгийн том түүхээсээ хуваалцаач?

-Бид байнга алдаа гаргадаг. Шинээр эхэлж байгаа болохоор "ингэж хийнэ, тэгж хийнэ" гэсэн ойлголт байхгүй. Бүх зүйлийг эхнээс дуустал нь хийнэ. Тэр явцад алдаа гарвал алдаанаасаа суралцаад, сайжруулаад явдаг. Техникийн юм ер нь л тэгж бүтдэг. Туршилтын загвар хийгээд туршиж үзнэ. Болохгүй зүйлсийг нь сайжруулаад дараагийн туршилтаа хийдэг. Энэ маягаар л явна даа. Хамгийн гол нь алдаагаа давтахгүй байж алдаанаасаа суралцах нь л чухал. Бидний хувьд алдаа бол өдөр тутмын зүйл

 -Таны амьдралдаа хийж байсан хамгийн галзуу үйлдэл юу вэ?

-Олон л галзуу юм хийж байсан. Дугуй хийж эхэлсэн маань ч галзуу зүйл. Өмнө огт хийж байгаагүй болохоор тэр шүү дээ.

-Хэцүү үеэ хэрхэн даван туулдаг вэ?

-Хэцүү зүйл тохиолдоход аль болох сайн талаас нь харахыг хичээдэг. Асуудлаа тодорхойлчхоод шийдлийг нь олох гэж үздэг.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Урьд нь би хаданд авиралт, мөсөнд авиралт зэрэг зүйлсэд сонирхолтой байлаа. Хаданд авиралтаар стрессээ тайлдаг байсан. Энэ спорт бол бусадтай өрсөлдөх биш өөрийгөө ялдаг спорт юм. Одоо чөлөөт цаг тун хомс байна. Шинэ төсөл эхлүүлсэн бол түүнийхээ ард гардаг. Ард нь гарчхаад дахиад шинэ төсөл дээр ажиллана. Одоо жоохон гардаг чөлөөт цагаа гэр бүлдээ л зарцуулдаг.

-Ажлаасаа мэдэрч байсан гайхалтай мэдрэмжээ хуваалцаач?

-Цоо шинэ дугуй хийчхээд түүнийгээ туршиж эсвэл шинэ хийсэн юмаа өөрсдөө хэрэглээд явна гэдэг чинь л кайф шүү дээ.

-Та амжилтыг юу гэж тодорхойлох вэ?

-Хөдөлмөр. Хүн зүгээр байж байгаад хаана ч хүрэхгүй шүү дээ. Хүмүүс биднийг "Шарктанк" нэвтрүүлгээс шалгарч хөрөнгө оруулалт аваад, үйлдвэрээ барьж, UBike төслийг хэрэгжүүлчихсэн гэж харж магадгүй. Наанаа тэгж харагдаж болох ч бид 2011 оноос дугуйнуудаа хийж эхэлсэн шүү. Болж бүтэхгүй олон ч зүйлтэй тулж, давж гарсан. Никел Ганба гэдэг пейж 2011 онд нээж байсан. Тэр үеэс өдий хүртэл хийж ирсэн зүйлсийг одоо ч гэсэн пейжээс минь харж болно. 

-Одоогийн нийгэмд залуучуудад ямар зүйл дутагдаж байна вэ?

-Залуусын үнэт зүйл мөнгө эсвэл мөнгө л олж байвал гэсэн бодол биш байгаасай. Ямар нэгэн ур чадвартай, хийж бүтээж чаддаг байх хэрэгтэй. Бүгд л адилхан бизнесмен болох албагүй шүү дээ. Манайд шинжлэх ухаанчид,технологийн хүмүүс, инженерүүд хэрэгтэй. Энэ нийгэмд чадварлаг, мэргэшсэн хүмүүс л дутагдаж байна. 

-Залуу хүний хувиар нийгэмд ямар гурван зүйлийг өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна вэ?

-Манай нийгэмд дараах гурван зүйл өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Дараах гурван зүйл өөрчлөгдвөл манай нийгэм илүү сайхан болно. Бид амжилттай байх болно. Нэгт, Үнэт зүйлээ бид өөрчлөх ёстой. Мөнгө бол үнэт зүйл биш. Дэлхийд хэрэгтэй, чадвартай хүн байцгаая. Хоёрт, Хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Манай нийгэмд шүүмжлэл маш их. Бид аливаа зүйлийг ихэвчлэн болохгүй бүтэхгүй талаас нь харж, дэмжихийн оронд урьтаж шүүмжилдэг. Үүнийгээ больж эерэг хандлагатай байцгаая. Гуравт, Бид нийгмээрээ хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөрлөхгүйгээр амжилтанд хүрэхгүй. Чи хичнээн мундаг чадвартай байгаад тэр чадвараа ашиглаж ямар нэгэн зүйл бүтээхгүй бол тэр чадвар чинь ямар ч ашиггүй. Чамаас ямар ч үр дүн гарахгүй. Тиймээс хөдөлмөр үр дүнг тодорхойлдог учир хөдөлмөрлөх л хэрэгтэй. 

-Таны хувьд мөнгө гэж юу вэ?

-Мөнгө бол хэрэгсэл. Туйлын зорилго биш. Мөнгөтэй байж л эд анги, хэрэгтэй тоног төхөөрөмжөө авч ажлаа явуулна. Мөнгө бол зорилгодоо хүрэх хэрэгсэл юм.

-Та юунаас урам зориг авдаг вэ?

-Янз янзын юмнаас авдаг шүү. Хийх ажлынхаа санаа, түүнийгээ хийж эхлэхээс авахуулаад. Бүтээгдэхүүн турших, хийж дуусгах гэх мэтээс ч таашаал авдаг

-Түүхий эд материалын тал дээр улсаас дэмжлэг авч байсан уу?

-Одоохондоо улсаас дэмжлэг авсан зүйл байхгүй. Дэмжлэг хүсэхийн хувьд хүсэж байсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, Чингис бонд зэрэгт хүсэлтээ өгж байсан ч дэмжлэг авч чадаагүй.

-Цагаа хэрхэн хувиарлаж ажилладаг вэ?

-Би өглөө тийм эрт босоод байдаггүй. Ихэнх цагаа ажил дээрээ зарцуулдаг. Ажил дээрээ байгаа үедээ аль болох үр дүнтэй ажиллахыг зорьдог. Манай ажил 7 хоног дотор үр дүн нь мэдрэгддэг ажил биш. Нэг загвар л гэхэд дор хаяж сарын дотор бэлэн болгоно. Илүү урт хугацаанд үр ашиг нь харагддаг. Тийм болохоор байнга л тасралтгүй ажиллаж байх хэрэгтэй болдог. Бид тодорхой цагаас эхэлж эсвэл тардаггүй. Ихэвчлэн орой хамаг ажлаа амжуулдаг даа.

-Та одоо ямар ном уншиж байгаа вэ. Уншигчдад санал болгох ном бий юу?

-Хамгийн сүүлд би зохиолч Төрмөнхийн "Санкара" , "Нэр нэгтний хоёр үхэл" зэрэг номыг уншсан. Нэр нэгтний хоёр үхэл нь Лигдэн хааны үеийг орчин үетэй холбож бичсэн тун сонирхолтой зохиол. Хүн байнга л ном уншиж, суралцаж байх хэрэгтэй. Мөн интернетээс мэдээлэл унших ч гэсэн чухал. Уншигчдадаа сая дурдсан хоёр номуудыг мөн Хенри Фордын "Миний амьдрал, миний амжилт" гэсэн номуудыг санал болгож байна. 

-Та Хенри Фордын номыг уншчихаад өөрийнхөө ажилтай холбоотой зүйлсийг сурч мэдэж авсан уу ?

-Мэдээж их зүйлийг сурч авсан. Гайхалтай ном. Гэхдээ Хенри Форд 100 жилийн өмнө анхны машиныг бүтээж байхдаа цахилгаан машиныг байх боломжгүй гэж боддог байсан. Харин одоо бол өөр. Дэлхий бензин түлштэй машинаас татгалзаж, цахилгаан машиныг тээврийн хэрэгслийн ирээдүй гэж харж байна шүү дээ. Фордын технологи, шат дамжлаг яаж явж байсан, ямар зүйлс дээр алдаж, ухаарч байсан зэрэг олон зүйлсийг сурч авсан. Ном унших болгонд л шинэ хэрэгтэй зүйлс сурдаг. 

-Улсынхаа ирээдүйг ямар байгаасай гэж бодож байна

-Сайхан байгаасай. Техник технологийн хувьд том хөгжингүй орнууд биднийг хол хаясан. Харин тэднийг гүйцэж очиж чадах эсэх зөвхөн биднээс өөрсдөөс минь шалтгаалах асуудал. Үнэхээр чадварлаг,боловсролтой хийх юмаа мэддэг залуу инженерүүд байвал гүйцэж түрүүлэхэд асуудалгүй гэж бодож байна. 

UScooter туршилтын загвар

- Цахилгаан скүүтер хийж, туршсан талаар ярисан. Уг скүүтер ямар онцлогтой вэ? 

-Юуны түрүүнд тогоор явдаг гэдгээрээ онцлог. Утаа, бензин тос гэсэн асуудал байхгүй. Намар, хавар, зуны буюу дулаан улирлуудад дугуй, скүүтерээрээ үйлчилнэ. Машин унахаас татгалздаг хүмүүс минь дугуй унадаг. Харин тогоор явдаг скүүтер маань машин унадаг хүмүүст илүү дөхөм, амар. 

-Үнэ тарифийн хувьд ямар байх вэ?

-Дугуйнаасаа мэдээж үнэтэй байна. Манайд юм хийхэд гол асуудал нь үнэ тарифын нь л асуудал байдаг. Бид эндээ бэлдэж, хийж байгаа зүйл бага. Ихэнх зүйлсээ гаднаас авдаг. Түүхий эд, төмөр, хөнгөн цагаан, батарей, контроллер гэх мэт хэрэгцээтэй бүх юмаа гаднаас авна. Тийм болохоор эцсийн бүтээгдэхүүний үнэ ч гэсэн нэмэгдэж байгаа. Бид нар скүүтерүүдээ түрээслүүлэхээс гадна хүмүүст  зарна. Мөн хүргэлтийн үйлчилгээнд зориулсан скүүтерийг ч угсарч байна.

-UBike дугуйнуудыг хот даяар олон цэгт байршуулан үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Скүүтерийн хувьд хэдэн газраас түрээслэх боломжтой вэ?

-Дугуйн түрээсийн хувьд хот даяар 17 цэгээс шууд түрээсэлж унах боломжтой. Скүүтерийн үйлчилгээгээ нэвтрүүлснийхээ дараа түрээслэх цэгүүдээ нэмнэ. Дугуйн түрээсийн цэг дээрээ мөн скүүтер цэнэглэх станцуудаа байршуулах бодолтой байна.

-Гадаадын ижил төрлийн дугуй, скүүтер түрээснээс үнийн хувьд ямар вэ. Гадаадын зах зээлд гарах бодол байгаа юу?

-Ер нь бол хямдхан. Европ эсвэл Америкт түрээсийн скүүтерүүд үнэтэй санагдсан. Манай түрээсийн дугуй гэхэд цагийн 1000 төгрөг. Олон нийтээрээ хэрэглээд унахаар боломжийн үнэтэй. Мөн бид одоохондоо дотоодын зах зээл дээр байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй. Тиймээс дэлхийн зах дээр гарах бодол одоохондоо байхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (10)
Таны IP: (18.234.111.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:48:06
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг...!02
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:48:04

Maira (41.203.78.51) 2019-04-02 15:45:12
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг.142
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:45:11

Зочин (172.58.139.225) 2019-02-20 23:12:47
Мундаг зөв сэтгэлтэй залуу амжилт хүсэе
Зочин (103.212.116.44) 2019-01-13 15:26:10
Амжилт хүсье
Х Золбаяр (66.181.161.45) 2019-01-13 13:01:49
Эрхэм Дашням таны хийж бүтээж байгаа зүйл маш их таалагдлаа. Би ч бас янз бүрийн техникийг сонирхож заримаас нь хийх гэж оролдож л байдаг бидний амьдрал хангалуун биш болохоор тэр бүр сонирхсон зүйлээ хийх боломж тааруу байх юм даа. Өөртэй чинь уулзаж хүсэл сонирхлын халуун яриа өрнүүлэх сайхан өдөр тохионо гэдэгт найдаж байна
(66.181.161.114) 2019-01-12 12:32:46
Vnexeer zuw setgelgeetei xudulmurch zaluu bna shashidiin ajil xudulmurt n amjilt deedeig xvsie
Зочин (103.212.117.222) 2019-01-09 22:24:57
Хөдөлмөрч ухаалаг хүний тухай уншихаар өөрийгээ голох юмаа.
15 1 Хариулах
Chuluun (69.193.25.50) 2019-01-09 22:24:57
Uuriigee golj baigaa bol chamd yum hiih zorilgo baina gesen ug. Amjilt hus’e.