Дэлхий ертөнц даяаршил, техник технологийн шинэ нээлтүүдийн ачаар тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаж олон мэргэжил хөдөлмөрийн зах зээлээс хасагдахад хүрээд байна. Боловсрол л энэ шуургыг давж гарахад тусална. Гэтэл бидний одоо суралцдаг мэргэжлүүд 20 дугаар зууны хэрэгцээнд тулгуурласан учраас хүмүүст зохих ёсны чадварыг олгож чадахгүй байна. Тиймээс бид өөрсдөдөө дараах чадваруудыг бие даан суулгах хэрэгтэй.

1. Төвөгтэй асуудал шийдэх чадвар
Төвөгтэй асуудал шийдэх чадвар 2015 онд ч хамгийн хэрэгтэй чадвар байсан. Ирэх 2020 онд ч байраа алдахгүй бололтой. Энэ чадварыг эзэмшсэнээр зөвхөн таны ажилд ч биш амьдралд тань ихээхэн хэрэг болно.
2. Шүүмжлэлт сэтгэлгээ
Шүүмжлэлт сэтгэлгээ нь юмсыг бодитоор харж, баримтуудад дүгнэлт хийх чадвар юм. Энэ талаар анх эртний гүн ухаантан Сократ ярьж байжээ.
3. Бүтээлч байдал
Шинжлэх ухааны нээлт, урлагийн бүтээл, бүр онигоо зохиоход хүртэл бидэнд бүтээлч байдал хэрэгтэй. Бүтээлч байдал бол санаагаа бодит болгох чадвар юм.
4. Удирдах чадвар
Энэ чадварт бусдыг идэвхжүүлэх, сургах, чиглүүлэх, урамшуулах чадвар багтана.
5. Бусадтай хамтран ажиллах чадвар
Нэгэнт л ганцаараа бүхнийг хийж чадахгүйгээс хойш заавал энэ чадварыг эзэмших ёстой.
6. Бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвар
Бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх чадвар буюу EQ сүүлийн үед хамгийн их яригдах болсон асуудлуудын нэг билээ. Та бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг мэдэрснээр тэднээс хүссэнээ авч чадна.
7. Шийдвэр гаргах
Шийдвэр гаргах чадвар ч бас үеийн үед хамгийн чухал чадваруудын нэгт багтсаар ирсэн.
8. Үйлчилгээний чиг хандлагыг тодорхойлох чадвар
Энэ чадвар 2015 онд долдугаар байранд ордог байсан бол 2020 онд нэг байр доошлон наймдугаарт орсон байна.
9. Хэлэлцээр хийх чадвар
Өөр өөр зүйл хүсэж байгаа хүмүүс харилцан тохиролцох нь чухал асуудал. Тиймээс заавал хэлэлцээр хийж сурах хэрэгтэй.
10. Уян хатан сэтгэх
Энэ нь өөр өөр үзэл хандлагуудыг хүлээн авч түүндээ хүлцэнгүй хандах чадварыг хэлнэ.
Эх сурвалж: World Economic Forum