Хүүхдийн тань дэлгэц ширтэж байгаа шалтгаан бол та өөрөө

Бага насны хүүхдийн удаан хугацаагаар дэлгэц ширтэх зуршил нь эцэг эхийн буруутай үйлдлээс болдгийг судлаачид тогтоожээ.

Гүелфийн их сургуулийн судлаачид бага насны хүүхдийн дэлгэц ширтэх цагийг таргалалттай холбон судалж байхдаа өөр сонирхолтой зүйлийг олж мэджээ. Энэ нь эцэг эхчүүд дэлгэц их ширтэх тусам хүүхдийн дэлгэц ширтэх цаг ч ихэсдэгийг тогтоосон байна.

Судалгаанд 1 ой зургаан сараас 5 нас хүртэлх 62 хүүхэд мөн 39 ээж, 25 аав хамрагдсан байна. Судалгаанд оролцсон эцэг эхчүүдээс дараах асуултуудыг асуужээ. Үүнд:

  • Хүүхдийнхээ дэлгэцтэй харьцах цагийг хэрхэн хянадаг вэ?
  • Хэзээ хүүхдээ дэлгэц ширтэхийг зөвшөөрдөг вэ?
  • Хүүхэдтэйгээ хамт байхдаа дэлгэц ширтдэг үү?

Судалгааны хариу:

Хүүхдүүд ажлын өдрүүдэд нэг цаг гучин минутыг дэлгэц ширтдэг бол, амралтын өдрүүдээр хоёр цаг ширтдэг. Харин эцэг эхчүүд хүүхдүүдээсээ илүү хугацааг дэлгэцийн урд өнгөрүүлдэг байна. Тэд ажлын өдрүүдээр хоёр цагаас багагүйгээр дэлгэц ширтдэг бол амралтын өдрүүдээр хоёр цаг гучин минут болон түүнээс дээш хугацаагаар ширтдэг. Дийлэнх эцэг эхчүүд хүүхдээ саатуулах зорилгоор утас эсвэл таблет бариулахаас өөр аргагүй болдог байна. Эцэг эхчүүд дэлгэц ширтэж суух тусам хүүхдийн дэлгэцтэй харьцах цаг дагаж өсдөг. Өөрөөр хэлбэл хүүхдийн дэлгэц ширтэх хамгийн үндсэн шалтгаан нь эцэг эх нар өөрсдөө байдаг байна.

Эх сурвалж: ThriveWorks

Сэтгэгдэл:
Таны IP: (3.93.74.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.