Япон улс солирын бороо оруулдаг хиймэл дагуул хөөргөлөө

Япон улсын сансар огторгуйн судалгааны төв (JAXA) хиймэл солирын бороо оруулдаг хиймэл дагуулаа амжилттай хөөргөжээ. Өнгөрсөн жилээс хойш яригдаж байсан уг төсөл амжилттай хэрэгжиж, хоёр бичил хиймэл дагуул дэлхийн тойрог замд орсон байна.

Япон улсын сансар огторгуйн судалгааны төв хиймэл солирын бороо оруулдаг хиймэл дагуулуудаа амжилттай хөөргөлөө. 

Тэд хоёр ширхэг бичил хиймэл дагуулыг хөөргөсөн бөгөөд Epsilon-4 хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд оруулжээ. Эрдэмтэд хиймэл дагуулуудаар дамжуулж, 2020 он гэхэд Хирошима хотын дээрээс хиймэл солирын бороо оруулахаар ажиллаж байна. 

Уг хиймэл дагуулууд дэлхийн агаар мандал руу тусгай бөмбөлгүүдийг цацах юм. Бөмбөлгүүд агаар мандалд нэвтрэх үедээ плазм ялгаруулж, гэрэлтдэг байна. Энэ үзэгдэл 200км-ын зайнаас солирын бороо шиг харагдах бөгөөд газраас үзэж байгаа хүмүүст ямар нэгэн аюул учруулахгүй юм. 

Бичил хиймэл дагуулуудыг Токиогийн старт-ап компани ALE(Astro Live Experience) бүтээжээ. Төслийн талаар компани сайт дээрээ "Энэ бол цоо шинэ төвшний үзүүлбэр. "Sky Canvas" бол дэлхийн анхны хиймэл солирын үзүүлбэр. Тэнгэр тэр чигээрээ бидний тайз байх болно" гэж бичсэн байна

Эх сурвалж: Independent

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.