Робот гараар 48 километрийн зайнаас мэс засал хийжээ

Хятад улсын Фужиан мужийн мэс засалч 48 километрийн зайнаас 5G сүлжээг ашиглан, амьтны элгийг амжилттайгаар салгаж авсан байна.

Хятад улсын мэс заслын эмч 5G сүлжээг ашиглан, амжилттайгаар мэс ажилбар хийж гүйцэтгэжээ. Энэ нь 5G сүлжээг ашиглан, мэс ажилбар хийсэн анхны тохиолдол болсон юм. Тэрээр 48 км-ын зайнаас, лаборатори дахь туршилтын амьтны элгийг, робот гарын тусламжтайгаар салгаж авжээ. 

Мэс засалд маш бага хүлээгдэлтэй 5G сүлжээг ашигласан байна. Мэдээллийг кабелаар эсвэл утасгүй цамхгаар төхөөрөмжлүү дамжуулах үед хүлээгдэл үүсдэг. Хүлээгдэл их байх тусам мэдээлэл удаж байж очдог байна. Түүнийг мэс засал хийж байх үеийн хоцрогдол 0,1 секүнд байжээ. Хэрвээ ижил төрлийн мэс заслыг 4G технологиор хийсэн бол алдаа гаргах эрсдэл илүү өндөр байх байжээ. 

Үүнээс өөр олон давуу талыг 5G сүлжээ бидэнд олгож байгаа юм. 5G нь татах хурдыг 20 Mbps-с 50 Gbps болгоно. Өөрөөр хэлбэл нэг секундэд, дуу дүрсний өндөр чанартай 10 киног татаж чадах юм. 

Эх сурвалж: Independent

 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.