Агаарын бохирдол хүмүүсийн ааш занд сөргөөр нөлөөлдгийг тогтоолоо

Эрдэмтэд агаарын бохирдол ихтэй хотын иргэдийн аз жаргалын төвшин харьцангүй бага байдгийг судалгаагаар тогтоосон байна.

Агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, ааш занд ч гэсэн сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд тогтоолоо. 

Хятадад хийсэн судалгаанаас үзэхэд, агаарын бохирдол их байх тусам аз жаргалын төвшин бага байжээ. Эрдэмтэд oлон нийтийн сүлжээнээс олж авсан, сэтгэл хөдлөлийн мэдээллийг, уушгины өвчний шалтгаан болсон агаар дахь тоосонцрын хэмжээтэй тулган харьцуулсан юм. Тэд хятадын Sina Weibo сайтын 210 сая жиргээний зан байдлыг судлах аргаар, 144 хотын аз жаргалын төвшинг хэмжсэн байна. 

Хятад улсад жил бүр 1.1 сая хүн агаарын бохирдлоос болж нас барж, эдийн засагт 38 тэрбум долларын хохирол учирдаг байна. Судлаачид агаарын бохирдлыг нь зөвхөн эрүүл мэнд, эдийн засагт биш сэтгэцэд ч гэсэн сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ.  

Эх сурвалж: Independent

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.