О.Дөлгөөний "урвалт"

"Тэнгэрээс буусан од" кино удахгүй дэлгэцнээ гарна

Энэ жил яг 28 нас хүрч байгаа О.Дөлгөөн залуу жүжигчин жагсаалтаас албан ёсоор хасагдах цаг нь иржээ. Отгон Жульетта “Хувьсал” продакшны 20 жилийн ойн бүтээлд отголж байна.

Түүнээс өмнө олон сайхан бүсгүйчүүд тус продакшны уран бүтээлээр өөрийн урлагийн амьдралын шинэ үе шатыг нээж байв. Топ Пүүжээ, жүжигчин Г.Отгонцэцэг, А.Ганчимэг гэхчлэн жинхэнэ шидээвэр жүжигчид “Хувьсал”-ын тогоонд чанагдаж ид хаваа гайхуулдаг.

Ямар ч жүжигчнийг, бүр огт урлагт суурьгүй хүнийг ч жүжигчин болгодог газар тус продакшн. Даруй 3 цуврал нь үзэгчдийн хүртээл болоод байгаа “Single Ladies”киноны дүрсгүй охин энэ удаад уран бүтээлийн урвалт хийж тогтсон имижээ эвджээ.

Хөнгөмсөг дүрсгүй оюутан охиноос шууд лусын дагина лугаа адил болсон О.Дөлгөөнийг “Хувьсал” хэрхэн хувиргасныг харах л үлдлээ.

Эх сурвалж: http://www.zaluu.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (35.172.100.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.