Өртэй хүмүүсийг илрүүлдэг аппликейшн бүтээжээ

Аппликейшнийг хятад улсын Хэбэй хотын иргэд ашиглаж байгаа бөгөөд "өр тавигчдын газрын зураг" хэмээн нэрлэжээ. 500 метрийн радиус дотор "Өр тавигч" ангилалд багтах хүмүүсийг илрүүлдэг байна. Энэ нь 2020 оноос хятад улсад хэрэгжих нийгмийн зээлийн тогтолцооны нэгэн хэсэг юм.

"Өр тавигчдын газрын зураг" аппликейшний хэрэглэгчийн интерфэйс 

Хятадад ойр хавьд тань өртэй хүн байгаа бол мэдэгддэг аппликейшн бүтээсэн байна. Аппликейшнийг хятадын хойд хэсэгт орших, Хэбэй хотын иргэд ашиглаж байгаа бөгөөд "өр тавигчдын газрын зураг" хэмээн нэрлэжээ. Хэрэглэгчийн эргэн тойронд 500 метрийн радиусд өртэй хүн байгаа бол анхааруулж, гэрэл анивчин, сануулдаг байна.

Өр тавьсан хүний нэр, зургийг харж болох эсэх мөн хэдий хэмжээний мөнгө зээлсэн бол "Өр тавигч" ангилалд багтах нь тодорхойгүй байна. Хятадын хамгийн том шуурхай мессежний платформ болох "WeChat"-аар холбон ашиглах боломжтой юм.

Уг аппликейшн нь 2020 оноос Хятадад  хэрэгжих нийгмийн зээлийн тогтолцооны нэгэн хэсэг болж байна. Энэ нь татвараа хугацаанд нь төлж, нийтийн тээврээр сахилга баттай үйлчлүүлсэн зэргээр нь иргэдийн найдвартай байдлыг дүгнэх систем юм. Одоогоор уг систем туршилтын шатандаа явж байгаа бөгөөд хар данс нээж хүмүүсийн нэр, регистрийг бүртгэж эхэлжээ. Татвараа хугацаанд нь төлөөгүй, нийтийн тээврээр зохисгүй үйлчлүүлсэн 6000 хүнийг бүртгэсэн байна. Тэдний онгоц, галт тэргээр үйлчлүүлэх эрхийг өнгөрсөн оны зургаан сараас энэ оны эхэн хүртэл хязгаарлажээ.

Эх сурвалж: BusinessInsider

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.