АНУ трансжендерүүдийг цэргийн алба хаахыг хориглолоо

Америкийн нэгдсэн улс 1сая 300 мянган цэрэгтэй бөгөөд үүний 15 мянга нь трансжендер.

АНУ трансжендерүүдийг цэргийн албанд зүтгэхийг хориглолоо. Энэ хоригийг Трампын Засгийн газар санаачилсан бөгөөд АНУ-ын дээд шүүх дэмжжээ. Трампын Засгийн Газар трансжендер хүмүүсийг цэргийн албанд зүтгэх нь хэт их эрсдэл дагуулж байна хэмээн үзэж байна. Анхан шатны шүүх хоригийг батлахаас татгалзсан боловч Цагаан ордон дээд шүүхэд давж заалдан ялжээ. Шүүхээс энэ хоригт "цэргийн үүрэгтэн хүйсээ солиулах хагалгаанд орсон гэдгээ 36 сарын дотор баталж чадахгүй бол цэрэгт явах ёстой" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулжээ. 

Америкийн нэгдсэн улс 1сая 300 мянган цэрэгтэй бөгөөд үүний 15 мянга нь трансжендер.

АНУ-ын Департментаас "Дээд шүүхээс гаргасан тушаалыг биелүүлэхэд таатай байна. Бид Хуультай холбоотой маргааны талаар дараа дараагийн алхмуудыг үргэлжлүүлэн шийдвэрлэж ажиллах болно” хэмээн мэдэгдэхдээ “Бид бүх трансжендер хүмүүст хүндэтгэл, нэр төртэй ханддаг.” хэмээн онцоллоо. 

Трансжендер хүмүүсийг цэргийн алба хаахыг өмнөх Ерөнхийлөгч Барак Обама зөвшөөрдөг байжээ. Энэ хуулийг АНУ-ын Ардчилсан намынхан эрс эсэргүүцэж байна.

Ардчилсан Үндэсний Хорооны дарга Том Перез: "Шударга ёс бол эх оронч үзэл биш. Ялгаварлан гадуурхалт үндэсний аюулгүй байдлын стратеги биш. Энэ хориг нь үндэстний бахархалт хувцсаа өмсөхийг хүссэн хүмүүст хэтэрхий харгис хэрцгий хандаж хэрэг" хэмээн мэдэгдлээ.

Зэвсэгт Үйлчилгээний Хорооны дарга Адам Смит Ардчилсан намаа төлөөлөн: "Хүссэн хэн боловч өөрийн улсдаа нээлттэй үйлчлэхийг зөвшөөрөх ёстой" гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.