Өмнөд Солонгос "нууцаар" Хойд Солонгос руу нефтийн бүтээгдэхүүн нийлүүлж байжээ

Өнгөрсөн онд Өмнөд Солонгос 300 тонн нефтийн бүтээгдэхүүнийг Хойд Солонгос руу нийлүүлжээ. НҮБ-д журмын дагуу тайлагнаагүй бөгөөд уг үйлдлээ хоёр Солонгосын хоорондын төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой байсан гэж хэлжээ.

Өмнөд Солонгос өнгөрсөн онд Хойд Солонгос улс руу 300 тонн газрын тосон бүтээгдэхүүн нийлүүлжээ. Энэ талаараа НҮБ-д тайлагнаагүй учир Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийг зөрчсөн үйлдэл гэж үзсэн юм. 

НҮБ-ын аль ч гишүүн орон Хойд Солонгос руу нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэхдээ заавал тайлагнах ёстой гэсэн журамд захирагддаг байна. 

Энэ талаар Өмнөд Солонгосын гадаад харилцааны яам "Бид зөвхөн хоёр Солонгосын хоорондын төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүнийг ашигласан. Энэ үйлдлийг Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригт сөрөг нөлөө учруулж байгаа гэж бодохгүй байна" гэж Reuter-д мэдээлсэн юм. 

2018 онд нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний ихэнхийг 8 сард болсон Өмнөд-Хойд Солонгосын гэр бүлүүдийн дахин уулзалт, төмөр замын судалгаа, хойд зүгийн Кайсонг дахь харилцааны албаны шинэчлэл зэрэг төслүүдэд ашигласан байна. 

"Өнгөрсөн онд Хойд Солонгосын худалдааны гол түншүүд болох Орос, Хятад хоёр л шаардлагатай бичиг баримтаа өгч, тайлагнасан" гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хэлжээ. 

Эх сурвалж: VICE

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Unshigch (103.212.116.121) 2019-01-26 10:42:12
Hoid Solongos Umnud solongos gej adilhan 1 garaltai ah duu nar hen hendee uagaa ughiig hurtel NUB-s asuuh NUB-g USA UK nar hyanadag