Брекситээс болж 250 гаруй компани Нидерланд руу нүүж байна

Брекситээс болж 250 гаруй компани Нидерланд руу нүүж байгаа тухай Нидерландын Вант Улсын Засгийн Газар мэдээллээ. Энд "Sony" электроник ч багтаж байна.

Брекситээс болж 250 гаруй компани Нидерланд руу нүүж байгаа тухай Нидерландын Вант Улсын Засгийн Газар мэдээллээ. Их Британи Европын Холбооны зах зээл, гаалийн холбоог орхисноос болж худалдаа, Европын Холбооны зах зээлд нэвтрэх гарц нь асуудалтай болж байна. Олон тооны өндөр зэрэглэлийн компаниуд аль хэдийн Их  Британийг орхих болсноо зарласан. Энэ эгнээнд саяхан "Sony" электроник ч нэгдсэн. Өнгөрсөн жил "Panasonic" мөн Амстердам руу нүүхээ зарлаж байсан юм. Ингэж шилжих комданиудын тоо нэмэгдсээр байна. 2017 оны эхээр 80, 2018 оны эхээр 150, энэ оны эхээр 250 компани шилжих болоод байна.

Нидерландын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Михели Бакхуизен "Ассошиэйтед Пресс" агентлагт өгсөн ярилцлагадаа: “Ирэх сард дахин нүүлгэн шилжүүлэх каталогийг зарлах болно. Шинээр шилжин ирж буй том, жижиг гэлтгүй бүх бизнес бол амжилт. Энэ өсөлт цаашид үргэлжлэх нь тодорхой бөгөөд хэвийн үзэгдэл. Учир нь Их Британид байдал маш тодорхойгүй байна. Бизнесийн хувьд хамгийн хор хөнөөлтэй зүйл бол тодорхой бус байдал.” хэмээжээ.

Их Британи зөвхөн хувийн хэвшлийнхнээс гадна 900 орчим өндөр чадвартай ажилчдыг ажиллуулдаг Европын Эмийн Агентлагийг Нидерландад алджээ.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.