Венесуэлийн цэргийн командлагч АНУ-ыг улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг анхаарууллаа

Венесуэлийн цэргийн командлагч Мадурог дэмжиж, улсын дотоод хэрэгт АНУ-ыг оролцохгүй байхыг санууллаа. Мадурог Америк тэргүүтэй ихэнх улс Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч Венесуэлийн цэрэг арми түүний талд байна.

Венесуэлийн цэргийн командлагч Мадурог дэмжиж, АНУ-ыг улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг санууллаа. Мадурог Америк тэргүүтэй ихэнх улс Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч Венесуэлийн цэрэг арми түүний талд байна.

Венесуэлийн Батлан ​​хамгаалахын сайд Владимир Падрино Лопез: “Мадуро улс орны хууль ёсны Ерөнхийлөгч бөгөөд сөрөг хүчнийхэн төрийн эргэлт хийхийг оролдож байна. Энэ төрийн эргэлт бол манай ардчиллын эсрэг, манай хууль ёсны Ерөнхийлөгчийн эсрэг гэж би ард түмэндээ анхааруулж байна. Цэргүүд дайны төлөө биш, энх тайвны төлөө байдаг. 2002 оны төрийн эргэлтийг үзсэн ард иргэд маань дахиж ийм зүйл хэзээ ч харахгүй хэмээн итгэж байсан ч өчигдөр ийм зүйл харлаа." гэжээ. 

Мадуро нь Чавесын дэмжигч байсан бөгөөд түүнийг нас барсны дараа 2013 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. 1999-2013 оны хооронд эрчимтэй өсөж байсан тэдний эдийн засаг Түүний засаглалын үед их хямралд орж, цаг хугацаа өнгөрөх тусам байдал улам хүндэрсээр байжээ. Үүнд Мадурогын чадваргүй байдал, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн үзлийг нь буруутгадаг. Тэрээр 2017 онд үндсэн хуулиа дахин боловсруулж, парламентыг халж байсан. Энэхүү алхам нь улсынхаа ардчиллыг улам бүр доройтуулсан явдал болсон юм. Венесуэлийн инфляци Монгол Улсаас 10 мянган дахин их буюу 80 мянга /80000/ байна.

Эх сурвалж: Independent

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.