Монголын "H1N1"-ийн тархалтын талаар дэлхийд

Өдөрт дунджаар 139 томуугийн өвчтөн эмнэлэгт хэвтдэг. Эдгээрээс 90 орчим хувь нь тав ба түүнээс доош насны хүүхэд.

Монголд H1N1-ийн тархалт ихэсч байгаа талаар дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн сүлжээ "IFCR"-д мэдээлжээ. Тэд вирусыг хүүхдүүдэд ихээхэн аюул учруулж байгааг онцлоод хэд хэдэн чухал баримтаар баталгаажуулжээ. 

H1N1-ийн дэгдэлт ихэсч, Нэгдүгээр сарын 18 хүртэл энэ өвчлөлөөр бүртгэгдсэн нийт хүмүүсийн гуравны хоёр нь таваас доош насны хүүхдүүд байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өдөрт дунджаар 139 томуугийн өвчтөн эмнэлэгт хэвтдэг. Эдгээрээс 90 орчим хувь нь тав ба түүнээс доош насны хүүхэдНийслэл Улаанбаатар хот дахь эмнэлгүүд 977 хүүхэд хүлээн авах боломжтой. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй 1500 гаруй хүүхэд ор хайн, амьдрах гэж тэмцэж байна.

Нэгдүгээр сарын 24-ний байдлаар дөрвөн хүүхэд томуугаар нас барсан.

10,000 хүн тутамд 73 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь хэвийн хэмжээнээс хоёр дахин их байна гэсэн үг.  Улс орон даяар нийт хүмүүсийн 9% нь энэ вирусийг авсан гэж эрүүл мэндийн байгууллагад очиж байна. Гэсэн хэдий ч зарим газарт энэ үзүүлэлт 23 хувь хүртэл нэмэгдэж, зарим аймагт орон нутгийн хорио цээрийн бэлтгэл хангахад хүргэж байна. Хэрэв нийт өвчлөгчдийн тоо нийт хүн амын 15 хувьд хүрвэл үндэсний болон орон нутгийн хорио цээрийг Эрүүл мэндийн яам болзошгүй төлөвлөгөөний дагуу тогтоож болно.

Эх сурвалж: IFCR

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.