Германы эрдэмтэд хавдрын эсрэг үйлчилгээтэй өндөг гарган авчээ  

Хорт хавдрын эсрэг эм бэлдмэлүүд маш өндөр үнэтэй байдаг. Харин генийн өөрчлөлтөд оруулсан тахиаг өсгөж, өндгийг үйлдвэрлэхэд 10-100 дахин бага өртөг зарцуулна.

Германы Эдинбург хот дахь Рослин технологийн доктор Лиса Херрон ахлагчтай судалгааны баг тахианы ДНХ-г өөрчлөн зарим хорт хавдар болон үе мөчний өвчний эсрэг үйлчилгээтэй бодис агуулсан өндөг төрүүлэх боломжтойг тогтоожээ.  Хорт хавдрын эсрэг эм бэлдмэлүүд маш өндөр үнэтэй байдаг. Харин генийн өөрчлөлтөд оруулсан тахиаг өсгөж, өндгийг үйлдвэрлэх нь 10-100 дахин бага өртөг зарцуулна.  Доктор Лиса Херрон: “Тахиаг генийн өөрчлөлтөд оруулсан ч эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, бидний мэддэг энгийн өндөгтэй ижил” болохыг онцлов.

Энэ өндөгийг гарган авахын тулд дархлааны тогтолцоонд чухал  үүрэг гүйцэтгэдэг, хорт хавдрын эсрэг хүчтэй үйлчилгээтэй IFNalpha2а болон гэмтсэн эдийг сэргээх чадвартай макрофаг CSF гэсэн хоёр уургийг тахианы генетикт суурилуулсан аж.

Судалгааны баг цаашид гэрийн тэжээвэр болон фермерийн аж ахуйн амьтдын дархлааг сайжруулах антибиотикийн өөр нэг хувилбар болох супербуксуудын шинэ төрлийн эмийг тус аргаараа шийдвэрлэх боломжтойг хэлж байна.

Эдинбургийн Их Сургуулийн Рослиний Институтийн профессор Хелен Сан: "Бид хүмүүст зориулж эм үйлдвэрлэж эхлээгүй байгаа боловч эм судлал болон биотехнологийн бусад хэрэглээнд тохиромжтой уураг үйлдвэрлэхэд тахиа хамгийн тохиромжтой болохыг энэхүү судалгаагаар тогтоолоо” хэмээн ярьжээ.

Эрдэмтэд генетикийн хувьд өөрчлөгдсөн ямаа, туулай, тахиа зэргийг өөрсдийн сүү, өндөгний уургийн эмчилгээнд хэрэглэж болох талаар урьд өмнө үзүүлж байсан. Харин энэхүү шинэ арга нь өгөөж сайтай, өмнөх оролдлогуудаас илүү үр ашигтай байх аж.   

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.