Хойд туйлд антибиотикт тэсвэртэй супер нян олджээ

Хүний гар хүрээгүй сүүлийн "онгон" газруудын нэг, хойд туйлд нэн ховор, антибиотикт тэсвэртэй супер нян олджээ.

Хүн төрөлхтний хамгийн сүүлийн үеийн, хүчтэй антибиотикуудыг тэсвэрлэх чадвартай бактери Арктикт олджээ. Энэ нь дэлхийн хамгийн сүүлийн "онгон дагшин" газрууд ч супер нянгуудад колоничлогдсон гэсэн үг юм. 

Свальбардын Конгсфьорд мужид хийсэн хөрсний сорьцод, 2008 онд Энэтхэгт анх удаа судлагдаж байсан эмийн эсэргүүцэлтэй генүүд илэрсэн байна. Энэ төрлийн нян эмнэлгийн бус газар ховор харагддаг юм. 

Хойд туйлаас олдсон blaNDM-1 гэгдэх тархсан генүүд нь, дэлхий даяар чанга хяналт тавьдаг нянгийн төрөл бөгөөд олон төрлийн антибиотикт тэсвэртэй байна. 

Ньюкаслын их сургуулийн судлаачид "бохирдлыг" нүүдлийн шувууны сангас эсвэл бүс нутагт ирсэн хүмүүстэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Уг бактери нь хөрш зэргэлдээ төрөл зүйлтэй генийн кодоо хуваах чадвартай юм. 

"Туйлын бүсүүд бол дэлхий дээрх хамгийн сүүлийн "цэвэр, ариун" экосистемүүдийн нэг" гэж Ньюкаслын их сургуулийн профессор Дэвид Грэхем хэлсэн байна. 

Эх сурвалж: Independent 

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.