Хойд Солонгос: Иргэдээ Өмнөд Солонгосын контент үзвэл цаазаар авахыг дахин сануулъя

Хойд Солонгосын эрх баригчид иргэддээ, Өмнөд Солонгосын телевизийн шоу, видео контент үзвэл цаазаар авах ялтай тулгарна гэдгийг эргэн санууллаа. Аливаа хүний статусыг үл харгалзан, "капиталист" контент үзэх зөрчил гаргасан хүмүүсийг буудан хорооно гэж мэдэгджээ.

Хойд Солонгосын эрх баригчид иргэддээ, Өмнөд Солонгосын телевизийн шоуг үзвэл цаазаар авах ялтай тулгарна гэдгийг эргэн санууллаа. 

Хойд Солонгосын цагдаагийн албан хаагчид хилийн ойролцоох, хойд Хуанхэ мужийн оршин суугчдад лекц зохион байгуулж, "капитализмын видео материал" үзэхгүй байхыг хатуу сануулсан талаар Free-Asia радиогоор мэдээлжээ. 

Энэ талаар эх сурвалж "Цагдаагийн албан хаагчид шинэ он гарснаас хойш лекц, сургалт явуулж  эхэлсэн. Тэд саяхны сургалтдаа, олон хүмүүс телевизийн давтамжийг өөрчилж, Өмнөд Солонгосын телевизийн хөтөлбөрийг үзэж байгааг олж тогтоосон. Аливаа хүний статусыг үл харгалзан, зөрчил гаргасан хүмүүсийг буудан хорооно гэж хэлсэн. Биднийг айдаст автуулахыг хүсэж байна. Цэрэгжилтгүй бүстэй ойрхон учраас Хуанхэ мужид лекц түлхүү явуулж байгаа. Тэд хил орчимд амьдарч байгаа иргэдийг, дэглэмд хамгийн их аюул учруулж болзошгүй гэж бодож байна" гэж хэлжээ. 

Сүүлийн үед болсон Өмнөд, Хойд Солонгосын хоорондох хамтын ажиллагаануудаас болж, хилтэй ойр амьдардаг иргэд цахилгаан ашиглалтын оргил цагаар, "хориотой" сувгуудыг үзэх болсон байна.

Эх сурвалж: Telegraph

Сэтгэгдэл:
Таны IP: (3.233.226.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.