"Mayara" Э.Азжаргал: Байраа зарж бизнесээ эхлүүлж, үйлдвэртээ амьдарч цагаа хэмнэж байна

N24 мэдээллийн сайтаас “Залуусын дуу хоолой” цуврал ярилцлагыг тогтмол хүргэж байгаа билээ. Энэ удаагийн ярилцлагын зочноор “Mayara” брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргалыг урьж ярилцлаа.

-Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад  өөрийгөө танилцуулна уу?

-Би Монголдоо хэрэгтэй хүн байхаар тэмүүлж байгаа хүсэл эрмэлзэлтэй, галзуу зоригтой эмэгтэй. Хүмүүс намайг скүүтэртэй эмэгтэй, Монголын интерпрейнер эмэгтэйчүүд төрийн бус байгууллагын гишүүн, эсвэл Mayara-гийн Азаа гэдгээр нь мэддэг.

-Та одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна?

-Ер нь одоо төвлөрөл гэж алга аа. Дөнгөж бизнес эхэлж байхад нэг зүйл дээр дагнан төвлөрнө гэдэг маш хэцүү л дээ. Ажиллах хүчин, цагийн буруу менежмент, мөнгө, нөөцөөс хамааран эхний нэг хоёр жилдээ нэг юманд төвлөрч ажиллахад хэцүү байдаг. Надад яг тийм гээд хэлэх ажил алга. Одоохондоо ямар нэг байдлаар борлуулалтаа сайжруулж, илүү чанартай бүтээгдэхүүн гаргахыг л зорьж байна.

Америкт аялж байхдаа Монголын өв соёлоо дэлгэрүүлье гэх хор, шар төрсөн

-"Mayara"-г анх үүсгэн байгуулж байсан талаараа ярьж болох уу. Юу хамгийн хэцүү байсан бэ?

-Монголын өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор анх энэ бизнесээ эхлүүлсэн. Америкт нэг сар аялж байхдаа Монголын өв соёлоо дэлгэрүүлье гэх хор, шар төрсөн. Тэр үед “Би Монгол хүн” гэж хаа ч зоригтой хэлэх хүсэл минь буцалсан. Тэгээд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бизнес нээе гэж анх "Mayara"-г байгуулсан. Би түүхч эсвэл дизайнер биш. Оймс ч оёж үзээгүй, оёдлын технологи мэдэхгүй. Түүх соёл ч судалдаг байгаагүй. Юу ч мэдэхгүй зүгээр л энэ зүйлийг хийнэ гэсэн хүсэл эрмэлзлээр энэ зах зээлд алхаад орсон. Салбараа мэдэхгүй, мөнгө хөрөнгө багатай эхэлсэн болохоор хэцүү байсан.

Байраа зараад бизнесээ эхэлсэн, одоо үйлдвэртээ амьдарч байна.

-Та анхны санхүүжилтээ яаж босгож байв?

-Анхны санхүүжилтаа байраа зарж босгож байсан. Тэгээд нэг жил үйлдвэрийн байрандаа амьдарсан. Ингэж л эхэлсэн.

-Одоо та хаана амьдарч байна?

-Үйлдвэр дээрээ амьдарч байгаа.  Гэхдээ энэ их давуу талтай шүү.

-Ажлын байран дээрээ амьдрах ямар давуу талтай вэ?

-Улаанбаатар хотод замын түгжрэл хэтэрхий их байна. Би замын түгжрэлийг үзэн яддаг. Миний амьдралын үнэт цагийг үрж байна. Ажилдаа яваад буцаж ирэх гэж бараг дөрвөн цаг зарцуулах шаардлага гарна. Надад цаг маш үнэтэй учраас ажил амьдралаа нэгтгэсэн. Би цагаа хэмнэх гэж үйлдвэр дээрээ амьдарч байна. Ингэвэл ажилдаа явах гэж нүүрээ будаж, үсээ янзлаж, хувцас сонгох шаардлагагүй, босоод л ажил, ажиллаж багаад шууд унтана. Ингээд л том объекттой байр сонгосон.

-Ажил дээрээ амьдрахад таны амьдралын хэмнэлд ямар өөрчлөлт гарч байна?

-Би хэмнэсэн цагаа өөр бизнес хөгжүүлэхэд зарцуулж байгаа. Саяхан “нийлье” гэдэг аппликейшн найзуудтайгаа гаргасан. Энэ нь олуулаа нийлж бараа бүтээгдэхүүн хямдруулж авдаг фэйсбүүк чатбот дээр тулгуурласан апп юм. Энэ аппликейшн бол цаг хэмнэсний үр дүн. Бас би минимал амьдарч сурч байна. Нийгмийн хандлагаас болоод бидний юу өмсөх бусдад дэндүү их хамаатай болчихсон. Азаа энэ хувцсаа хэдэн өдөр өмсөж байна, хэр үнэтэй брендийн хувцас өмсөж байна гэдгийг хүмүүс их хардаг болчихсон: Би тийм юманд дургүй. Надад ингэж байх их сайхан байдаг. Чамтай ярьж байхдаа би унтлагын хувцастай сууж байна шүү дээ. Гарахын тулд заавал нийгмийн хэм хэмжээнд тааруулан хувцсаа зохицуулж өмсөнө гэдэг аймшигтай хэрэг.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Галзуу хүн шиг. Өглөө босоод өглөөний цайгаа уугаад шууд ажилдаа дайраад орно. Тэгээд ажлаа хийж байгаад нэг мэдэхэд шөнийн хоёр, гурван цаг болчихсон байдаг. Богино хугацаанд, илүү өндөр бүтээмжтэй байя гэвэл цаг үргэлж л ажиллахаас өөр аргагүй. Ямар нэг байдлаар ЖДҮ-ээс зээл олдчихсон, ардаа ямар нэг намын мотортой хүмүүст бол шал өөр. Тэд нар чинь экскаватораар газар ухдаг хүмүүс. Бид нар бол улаан гараараа газар малтаж байгаа хүмүүс. Тийм болохоор бүх нөхцөл байдалд л ажиллах хэрэгтэй.

-Та хэдэн ажилтантай вэ?

-Манайд дизайнер, зураач, оёдолчин гээд хүмүүс байгаа. Гэрээгээр хэдэн хүмүүс бий. Ер нь арав гаруй ажилтантай.

Ажилтныхаа цалинг өгч чадахгүй болох, үйлдвэрийн байр эсвэл оффисынхоо түрээсийг төлж чадахгүй болох, тэр байтугай өөртөө аяга кофе авах ч мөнгөгүй болох үе бий

-Стартапын гарч ирэх хугацаа ажилтан авахаар удааширдаг гэдэг. Танд тийм зүйл тохиолдсон уу?

-Бизнесийн нөхцөл байдлаас хамаарна. Анх мөнгө багатай үед ажилтан хэрэггүй. Манай монголчууд бизнес хийхээрээ гоё оффист суугаад л, хүмүүс авч ажиллуулаад даргалаад байна гэж боддог. Харин бодит байдал дээр хэзээ ч тийм юм байдаггүй. Мөнгөгүй болно гэж нэг асуудал байна. Ажилтныхаа цалинг өгч чадахгүй болох, үйлдвэрийн байр эсвэл оффисынхоо түрээсийг төлж чадахгүй болох, тэр байтугай өөртөө аяга кофе авах ч мөнгөгүй болох үе бий. Би ч бас анх ажилтангүй, өөрөө бүх юмаа хийдэг байсан. Загвараа өөрөө гаргана, зургийг нь зурж байна гэж хүн ойлгохгүй хачин юм зурна. Анх ер нь Lean startup байдлаар ажиллаж байсан. Uber нэг ч буудал, нэг ч машин эзэмшдэггүй байж үйлчилгээ явуулдаг. Манайх яг тийм байсан. Хэвлэл эсгүүрээ өөрөө үйлдвэр дээрээ хийгээд, оёход бэлэн болгоод, гэртээ хүүхэд хараад суудаг эмэгтэйчүүдэд аваачиж өгдөг байсан. Ээж нар маань гэртээ оёж дуусгамагц би очиж аваад, мөнгөө өгчихдөг байсан. Энэ нь нэг талаараа үйлдвэрийн байрны зардлын хэмнэлт болж байсан. Гэхдээ үйл ажиллагаагаа тэлэх сайжруулах зорилготой бол байнга менежментээ шинэчилж сайжруулж байх хэрэгтэй. Дээр үед Монголд Gap гэх мэт том том брендийн хувцасыг оёдог байсан ч одоо бол байдал шал өөр болсон. Энэ салбарт ажиллах хүчин нь хомсдолтой, хууль эрх зүйн орчин нь асуудалтай байна. Ийм төрлийн бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдээгүй. Эрсдэлтэй зах зээл.

-Хууль эрх зүйн үүднээс юу нь хамгийн асуудалтай байна?

-Татвар эрх зүйн орчин. Наад зах нь азийн орнуудад компани байгуулах гуравхан минутын ажил болсон байна. Компани байгуулах бүх юм нь энгийн амархан болохоор шууд байгуулчихна. Байгууллаа гээд манай Монгол шиг зөрчлийн тухай хууль яриад дарамтлаад байхгүй. Дүүргийн татварт оч, санхүүгийн бүртгэл, экс тайлан гэж нэхдэггүй. “Юмаа тогтвортой болго, гольдролоо ол” гээд хоёр жилийн хугацаа өгдөг. Тэр хоорондоо юу ч шалгаж, шаардаад байдаггүй. Татвар ч нэхдэггүй. Гэтэл манай Монголд компани байгуулаад хоёр хоноход л  татвараас утасдаад, “зөрчлийн тухай хууль сая таванзуугаар торгоно” гээд эхэлдэг. Дөнгөж компаниа байгуулсан хүн мөнгөө ч олж эхлээгүй байж хүнд мөнгө төлж тайлан гаргуулна гэдэг бол утгагүй хэрэг.

-Өөрийн зорилтот хэрэглэгчдээ анх яаж тодорхойлов. Ер нь судалж байж эхэлсэн биз дээ?

-Тэр маш хэцүү, гаргаж ирэхэд их асуудалтай байсан. Уг нь хэрэглэгчээ судлах нь хамгийн чухал. Хүнээ мэдэлгүйгээр, судлалгүйгээр яаж юмаа зарах вэ дээ. Даанч Монголд бизнес хийхэд суурь судалгаа маш асуудалтай байдаг. Зүгээр л магадлалын онол тавьдаг. Би бол хар зургаар SWOT шинжилгээ хийгээд л гарч ирсэн. Тиймээс хэрэглэгчидээ яг тийм орлоготой, тийм хүн гэж хэлж чадахгүй. Уг нь нэгдсэн дата анализ Ebarimt-аас  хийвэл их үр дүнтэй, хийх ч ёстой юм.

-Та өөрийн бүтээгдхэнүүд дээрх зургаа зураачдаар зохиогчдын эрхийнх нь дагуу зуруулж, худалдаж авдаг гэсэн. Энэ процессоо яриач?

-Эхлээд бүтээгдэхүүнээрээ ийм дүр төрх үүсгэе, үүгээрээ дамжуулаад хүнд ийм мэдрэмж өгье, ийм мессеж өгье гэж толгойдоо зурагладаг. Тэгээд түүхээ судлаад, толгой дээрээ ийм бичигтэй юм байх юм шүү. Үснийх нь чимэглэл тэдэн ширхэг байх ёстой энэ нь ийм юмыг илтгэж байгаа юм гээд цаасан дээр шивээд зураачдаа өгдөг. Зураач маань захиалгын дагуу зураг гаргаж өгдөг. Үүнийг нь эзэмших эрхтэйгээр авдаг даа.

-Сүүлийн үед таны бизнестэй төстэй бизнесүүд түрэн гарч ирж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ямарваа нэг бизнес хийхэд мэдээжийн хэрэг олон хүн адилхан юм хийдэг. Хийж л байг. Иймэрхүү төрлийн олон бизнес гарч байна. Дахиад ч нэмж гарна. Гэхдээ Монголд хийдэг нь багасч, Хятадад хийлгэдэг нь ихэснэ. Тэр үед тууштай байгаа нь л үлдэнэ. Тэгэхээр үнэн мөн чанараараа юм хийх нь хамгийн чухал. Зүгээр нэг жижиг энгийн зургийг ямар ч захын зураач зурчихна. Харин Монголын хамгийн сайн зураачид, эсвэл өсөх ирээдүйтэй зураачдын бүтээлийг авч ашиглана гэдэг бол өөрөө хөрөнгө мөнгөний асуудал. Дахиад тэр зургийг өөрийнхөө яг хүссэн бүтээгдэхүүн дээр зуруулж авна гэдэг бас нэг асуудал шүү дээ. Тиймээс хүмүүс гарч л байг. Дахиад ч нэмэгдэг. Энэ бол зах зээлийн байдаг л нэг дүрэм. Хүн бол “Иймэрхүү юм хийчихвэл их зүгээр юм байна.” гэж хардаг. Бизнес хиймээр байгаа хэрнээ юу хийхээ мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн захын нэг найз нь зураг зурдаг л байхгүй юу. Тэгээд Хятадтай ойрхон юм чинь зургийг нь авч очоод хэвлүүлээд аваад ирнэ. Энэ бол байдаг л зүйл.

-Тэр хүмүүсийн Хятадад хийлгэхийн давуу тал нь юу юм бэ?

-Хятадын бодлого өөрөө маш сайн байгаа. Хятадад итали, энэтхэг, япон, Солонгосын том том технологиудыг бүгдийг нь нэвтрүүлсэн. Тэндээс бүх “know how”-ийг нь авчихсан. Тэгээд Хятадын Засгийн Газраас бүх тоног төхөөрөмжийг нь үнэгүй өгчихдөг.  Нэг хэсэг Хятадад ажиллах хүч хямд байсан бол одоо үнэтэй. Хятадад оёдол хийдэг хүн Монголын ижил ажил хийдэг хүнээс хоёр дахин их цалин авдаг. Хятадад хийлгэхийн давуу тал нь бүх технологи материал нь тэнд байдагт байгаа юм. Бид нар бол нэг ширхэг товч авсан ч гэсэн өнөөх маань хэл дамжиж ирээд үнэ нь нэмэгдэнэ. Хятадад хийлгэж болно. Гэхдээ Монголд үйлдвэрлэв гэж хэлэх шаардлагагүй байхгүй юу.

-Та Хятадад хямдхан хийлгэчхэж болох юмыг яагаад заавал Монголдоо, монгол хүмүүсээр өндөр өртгөөр хийлгээд байна вэ?

-Чадах юмаа Монголдоо л хийх ёстой. Чадахгүй юмаа бол Хятадад нь л хийлгэсэн нь дээр шд. Технологи байхгүй юм чинь. Утасны кейс, жижиг цүнхэн дээр хэвлэлт хийх бол ямар ч асуудал биш. Чаддаг юмаа, технологи нь байвал Монголдоо хийе. Чадахгүй юмаа урд хийлгэхээс өөр аргагүй. Таван нүдэнгийн технологи нь Монголд байхгүй юм чинь эндээ хийж чадахгүй.

-Таны бизнестээ баримталдаг гол зарчим юу вэ?

-Шударга байдал, тууштай байдал.

-Дөнгөж стартап эхэлж байгаа хүмүүст өгөх зөвлөгөө?

-Дөнгөж стартап эхэлж байгаа хүмүүст нусаа хацартаа наана даа, бэлэн байгаарай л гэж хэлье. Тэгээд хацартаа наасан ч гэсэн шувтарч аваад цаашаа гүй. Тууштай байдал их чухал шүү.

-Цагаан сартай холбогдоод таны борлуулалт нэмэгдэж байна уу?

-Би үйлдвэрлэлийн гольдролоо хамгийн түрүүнд авч үздэг. Одоо энд тэндгүй Хятадад хийлгэсэн зөндөө адилхан юмнууд орж ирнэ. Ирж ч байгаа. Хэрэглэгч өөрөө үүнийгээ ялгаж салгаад авна. Тэр нь хувь хүний сонголт. Манай борлуулалт одоо тэгж өсөж буурсан юм алга. Бахь байдгаараа л байна. Нэг том баярын ардаас дахиад том баяр болж байгаа болохоор хүмүүсийн санхүү хэцүү байгаа байх.

-Танайх маркетингаа яаж хийж байна?

-Би өөрөө маркетингаа хийдэг. Дизайнаа гаргана, маркетингаа хийнэ, борлуулалтаа хийнэ, эсгүүрээ хийнэ, хэвлэлээ хийнэ. Одоохондоо бол бусад компаниуд шиг зуу, хоёр зуун саяар нь маркетингтаа мөнгө зардаггүй. Би илүү смарт ажиллахыг хичээдэг. Бүтээгдэхүүн өөрөө үнэ цэнэтэй байх үед би мянга аймаар зураг авалт хийгээд олны танил хүмүүс авчраад нэг юм нөмөргөж хаях хэрэггүй. Одоохондоо ер нь маркетинг хэрэггүй, агуулахдаа олон бүтээгдэхүүнтэй болж байж л үүнийг хийх хэрэгтэй байх. Би бас мөнгө төлж моделоор хувцсаа өмсүүлэх дургүй. Цэвэр ариун, Монгол дүр төрхийг хайж байгаа. Монголчууд олны танил хүнийг объектоо болгоод байдаг. Энийг үүрвэл энэ хүн шиг гоё болно гэж боддог юм уу. Зүгээр энгийн хүн үүрээд яаж харагдах нь л чухал шүү дээ.

-Та “гоё” моделд загвараа өмсгөлгүйгээр гадаадад яаж зардаг юм бэ?

-Тэд нар өөрсдөө манайд ирээд авдаг. Ирэхэд нь энэ ийм ийм учиртай гээд түүхийг нь тайлбарлаж өгдөг. Ингээд л тэр хүмүүс манай бизнесийн үнэ цэнийг ойлгодог. Тэд зөвхөн хэлбэр биш агуулга, түүх, мөн чанарт нь татагддаг. Тэд мэдрэмж, утга учир худалдаж авдаг.

-Та өөрийнхөө брендийн ирээдүйг хэрхэн харж байна?

-Олон улсад хэрэглэдэг, гангардаг бренд байхыг хүсч байна. Манай юмыг гадагшаа их авдаг. Америк, Европ руу. Тэндхийн хүмүүс манай юмыг авах их дуртай. Ялангуяа манай цүнх, үсний гэрийг их авдаг. Бид өмнө нь дан дагалдах хэрэгсэл үйлдвэрлэдэг байсан бол одоо хувцас руу орж байна. Зунаас барилгын ажил эхэлнэ. Барилга дээрээ хэвлэлийн юмнуудаа өргөжүүлнэ. Оёдлын машинуудаа нэмж авна. Ажилчдынхаа тоог нэмнэ гээд их юм байна.

-Энэ бизнесийг эхлүүлснээс хойш хамгийн том сургамж болсон зүйл юу байв?

-"Mayara"-г эхлүүлснээс хойш миний хувь хүний үнэт зүйл, ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдсөн. Би өмнө нь Консалтинг хийдэг байхдаа олсон мөнгөө амархан үрчихдэг байсан. Одоо бол өөрийгөө илүү зовоож, хөдөлмөрлөж мөнгө олж байгаа болохоор энэ нь илүү үнэ цэнэтэй, би илүү сахилга баттай байж чаддаг болсон. Юу ч үгүй хоосноос авахуулаад том зүйлийн төлөө тэмүүлж байгаа учраас юманд хандах хандлага шал өөр болдог юм байна. Аливаа зүйлд тууштай байж, ард нь гарахыг сурсан. Шударга бус өрсөлдөөнд шударга байхыг яс махандаа тултал ойлгосон. Ямарваа нэг бизнес эрхлэх нь хүнийг өөрийг нь хөгжүүлдэг. Алдсан ч бай, оносон ч бай хүн ухаардаг. Mayara-г эхлэхийн өмнө би зах зээлд бүтээгдэхүүн гаргаад 20 сая төгрөгөөр шатаж байсан. Арай гэж гаргасан мөнгөөрөө шатчихна гэдэг хүнд маш том сургамж шүү. Тэгэхээр бизнес хүнийг хүмүүжүүлдэг. Энэ бол юутай ч харьцуулалтгүй том сургамж, мэдлэг. Хүн илүү хөдөлмөрлөж, мэдэхгүйгээ мэдэхийн төлөө тэмцдэг болдог. Ганцхан жилийн дотор хүн маш их өөрчлөгдөж болдог гэдгийг мэдэж авсан. "Mayara" миний бизнес боловч миний хүүхэд, миний багш. Үүнийгээ улам сайжруулаад хүн бүрийн хайрладаг бренд болгох нь миний зорилго.

-Таны зорилтот зах зээл зөвхөн Монголд биш, дэлхийд байгаад байна аа?

-Тийм ээ. Энэ л чухал. Одоо Монголоос дэлхийд танигдсан нэг ч бренд алга. "Mongolian cashmere" гээд "Говь" байна. Гэхдээ "Burberry", "Louis Vuitton" шиг танигдсан нэг ч бренд алга. Угаасаа одоохондоо тийм боломж алга. Гэхдээ ямар ч байсан хүмүүс нэг ийм юм байдаг гээд мэдчихвэл сайхан. Монголчууд маань хоорондоо хамтарч ажилладаг бол бидэнд их гоё боломж байна. Дэлхийд Хятад хэв маягийн хувцсыг моод болгоно гээд хятадууд явж байгаад моод болгосон. Gucci, Chanel-аас авахуулаад Хятад оруулгатай хувцас гаргаж байна. Солонгос кино кимчигээ идээд, кимчигээ тойруулж хайр дурлал гаргаад байсан. Кимчи моодонд орж байна. Солонгосын бейкеритэй кино гараад байсан одоо Монголоор дүүрэн бейкери, кофе шоп байна. Энэ чинь өөрөө соёлын довтолгоо. Өнгөрсөн жил маш олон загварын шоунд дээлийн загвар Хятадын нэрийн өмнөөс гарсан. Тэгэхээр намайг дээл өмсөөд явахад хүмүүс “Ни Хао” гэж мэндлэхээс өөр аргагүй болж байгаа юм. Бид нар өөрсдөө анзаарахгүй байгаа боловч асар их соёлын довтолгоо дунд амьдарч байна. Манай дэд бүтцийн салбарт нь хятадууд, үйлчилгээний салбар нь солонгосчууд байна. Үүнийг дагаад соёл нь явж байна. Монголын соёл гэж байхгүй бол монголчууд гэж байхгүй. Хүүхдийн даахи үргээх, шагай наадах, өмсгөл хэрэглэл, зүйр цэцэн үг, билэгдэлт сэтгэлгээ. Энэ бүгд соёл. Соёл байхгүй бол юу ч байхгүй.

-Монголчуудад өөрсдийгөө тэгж сурталчлах боломж байна уу?

-Боломжтой юм байна лээ. Манай хийсэн үсний гэр, хормогч хоёрыг Америкчууд маш их сонирхдог. Үүнийг моод болгох юм бол загварт хайртай хүмүүс үүнийг хэрэглэх юм байна гэдэг. Манай гараар оёж хийсэн цүнхийг Итали руу их сонирхдог. Тэр хүмүүс "Micheal kors", "Chanel", "Gucci"-гээс залхсан байна. Оригийг нь хэрэглэсэн ч Хятадын захаар хогоороо байгаад байхаар тэгж байгаа шүү дээ. Хүмүүс өөрсдийгөө онцгой гэж мэдрэхийн тулд онцгой юм хэрэглэхийг хүсдэг. Хувь хүнийг онцгой гэж мэдрүүлэх их чухал. Манайхаас худалдан авалт хийдэг хүмүүс үүнийг Хятадад биш Монголд, гэртээ суудаг ээж нар хийдэг, орлогоосоо нийгэмд хандивладаг гэж мэддэг. Гаднынхан бол манай зургийн утга бүрийг нь ойлгож хэрэглэдэг. Манай бренд энэ утгаараа бусдаас ялгаралтай гэж боддог.

-Та амжилтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Амжилт гэдэг бол өнөөдөр ч үхсэн, маргааш ч үхсэн харамсхааргүй хийж бүтээсэн зүйлтэй байх.

-Та нийтлэг бизнес эрхлэгчдээс өөр, урлагын хүн шиг сонсогдоод байх юм?

-Миний өөрийн дотоод мөн чанар юмны хэлбэрт баригдах дургүй, хүний эрхшээлд орох дургүй тийм чөлөөтэй байх дуртай. Ажилчдаа ч чөлөөтэй байлгадаг. Нөхөртэй болоод ч нөхрөө ийм байлгана. Гадаадын бизнес эрхлэгчид маш чөлөөтэй, энгийн зарчимтай хүмүүс байдаг. Манай Монголын бизнес эрхлэгчид бол костьюм пиджак, гоё цаг, брендийн цүнх, төгс үсний засалттай байдаг. Би бол тийм биш. Хүмүүс намайг байгаагаар минь ойлгож, энэ чигээр минь хүлээж авбал сайхан шдээ. Би лаг, лаг ухаантай юм ярилгүй, үнэн шударга ярьдаг баймаар байна.

-Таны одоогийн ажилчид гэртээ суудаг байсан ээжүүд мөн үү?

-Одоо би бүтээгдэхүүнээ аваачиж өгөхгүй байгаа. Маш олон “мөөгнүүд” гарч ирж байгаа энэ үед би зардлаа хэмнэх ёстой. Яг эндээ суугаад ажиллах хүмүүс хэрэгтэй байна. Бас оёдлын салонуудтай гэрээтэй ажиллаж байгаа. Бүх юмыг өөрөө гэж дайралгүй, чаддаг чаддагаар нь хамтраад явах нь манай бизнесийн гол зарчим. Арьсаар юм хийх боллоо гэхэд би арьсаар юм хийдэг шинэ ажилтан авалгүйгээр, арьсаар мэргэшсэн газартай нь хамтарч ажилладаг.

-Та нэлээн үндсэрхэг үзэлтэй хүн үү?

-Үндсэрхэг. Гэхдээ Чингис гээд цээжээ балбадаг хүн биш. Үндсэрхэг байхаас ч өөр арга алга. Даяаршиж байгаа дэлхийд заавал зөв үндсэрхэг үзэлтэй байх ёстой. Муу хужаа гэж болохгүй. Та нарын муу хужаа гээд байгаа улсууд чинь дэлхийн эдийн засгийг атгаад, Америктай худалдааны дайн хийгээд байна шүү! Жинхэнэ үндсэрхэг үзэл бол Монголын хөгжил дэвшил, Монголын сайн сайхны төлөө явах юм. Харин муу хужаа гэж хараагаад, талбай дээр очиж жагсаад, “Чингисийн Монгол” гэж цээжээ дэлдээд байх нь үндсэрхэг үзэл огтхон ч биш. Би ч гэсэн Монголдоо юм хийе, Монголдоо юм үлдээе гээд явдаг. Би Монголдоо олон хийж бүтээдэг залуучууд бий болгохын төлөө залуу бизнес эрхлэгчдэд сайн дураараа заавар зөвлөгөө өгдөг. Үүнийгээ л үндсэрхэг үзэл гэж боддог.

-Одоо фейсбүүкийн группээр надад тэдэн төгрөг байна, санаа юу байна гэдэг хүмүүс байдаг тэр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Хүмүүс бизнесийн санаа унтаж байхад нь зүүдлэгдээд, гадаа гудамжинд тамхи татаад зогсож байхад нь гэнэт толгойд нь ороод ирнэ гэж андуурдаг. Тийм юм хэзээ ч байдаггүй юм. Тийм юм байх юм бол тэр бол бизнесийн санаа биш ид шид. Бизнесийн санаа бол өөрийн туршлага мэдрэмжээс гардаг. Бизнес санаа нэг асуудлын шийдэл байх ёстой. Та бизнес эрхлэхдээ “Энэ асуудал мөн үү?”, “Энэ асуудлыг шийдээд гаргавал хүн танд мөнгө төлөх үү?” гэж бодож байх хэрэгтэй. Хүн шийдэлд, асуудлын гарцад л мөнгө төлдөг. Бизнес асуудлаас улбаатай байх ёстой.

-Таны 20 саяар хөрөнгө оруулаад дампуурч байсан бизнес чинь юуны бизнес вэ. Яагаад, юун дээр алдаад дампуурч байв?

-"Mayara"-гийн өмнөх загвар. Хэрэглэгчээ судлаагүй байснаас 20 саяар шатаж  дампуурсан даа.

-Та энэ дампуурлын дараа яаж байраа зараад зоригтойгоор хөрөнгө оруулалт үүсгэсэн юм бэ. Та үр дүнг нь тооцоолоод бүрэн итгэлтэйгээр хийсэн үү?

-Би ийм болно гэж огт тооцоолоогүй. Би зүгээр хувь хүнийхээ мэдрэмжээ дагасан. Нэг алдчихвал дахиад нэг үзчих хэрэгтэй. Айна гэдэг бол утгагүй зүйл. Анх бизнесээ байраа зараад эхэлсэн, нэг жилийн хугацаанд байраа авч чадаагүй. Гэхдээ л надад байртай байх чухал шдээ. Тийм болохоор байр авах мөнгө байхгүй ч гэсэн зээл хийгээд л байр авчхаж байгаа байхгүй юу. Хааяа төлж чадахгүй баларна. Энэ байр тэрбум төгрөгийн үнэтэй. Ийм зүйл хүнийг зорилготой болгодог. Би хэн нэгний бэлэн мөнгөн дээр бизнес хийгээгүй. Амьдралаараа дэнчин тавиад хийж байгаа болохоор шал ондоо.

Бизнесийнхээ үнэ цэнийг бий болгоогүй тохиолдолд хөрөнгө оруулалт хайх хэрэггүй

-Та яагаад бусдаас хөрөнгө оруулалт аваагүй юм бэ?

-Анх хөрөнгө оруулъя гээд хүмүүс ирдэг байсан. Гэхдээ Монголд бизнес хийж байгаа ихэнх хүмүүс бол уламжлалт сэтгэлгээтэй, "аймаар" мөнгөтэй болчихсон ах эгч нар. Тэд бол зүгээр бизнес санааны ангуучид. Мөнгөгүйгээр нь далимдуулж хамаг хувийг нь авах гээд байдаг. Би залуучуудад “бизнесийнхээ үнэ цэнийг бий болгоогүй тохиолдолд хөрөнгө оруулалт хайх хэрэггүй” гэж хэлдэг. Бизнес хийхэд мэдээж их мөнгө хэрэгтэй. Гэхдээ тэрийгээ хуваагаад, бага багаар мөнгөө босгоод явбал гайгүй шдээ. Том ажлаа олон жижиг хэсэгт хуваа.

-Залуу хүнийхээ хувьд залуучуудад өгөх зөвлөгөө юу байна вэ?

-Залуучууд маань хүсэл тэмүүлэл мөрөөдөлтэй байгаасай. Тэгээд тэрийгээ бодитой болгох тэсвэр тэвчээртэй байгаарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.

Сэтгэгдэл: (39)
Таны IP: (3.214.184.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
sophia (41.203.78.164) 2019-10-02 12:11:40
Бүгдээрээ сайн байцгаана уу би зарж борлуулсныхаа дараа хэрхэн баян болсон тухай дэлхий нийтэд зарлах гэж ирсэн Энэтхэгийн Fortis эмнэлэгт байдаг бөөр, одоо миний гэр бүл маш ядуу байсан бидний өдөрт нэг миль явах боломжгүй юм. надад байсаар байгаа Доктор AMEER-тэй уулзах хүртлээ энэ ядуурлыг бууруулах арга замыг хайж байна миний бөөрийг нийлбэрээр худалдаж авахыг зөвшөөрч байгаа интернетэд холбогдоорой 520,000 доллар, энд мэс засал хийлгэхээс өмнө тэр Энэтхэг, үйл ажиллагааны дараа надад үлдэгдэл бэлэн мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ хэлэхэд би зоригтой байгаа бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй. Түүнтэй уулзахыг зөвлөж байна (fortis.hospital.in@gmail.com)
DR. UROLOGIST (41.203.78.248) 2019-09-03 04:07:40
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Dr Macpherson (41.203.78.244) 2019-07-08 06:41:51
Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсэж байна уу бөөр Та санхүүгийн хямралаас болж бөөрөндөө зарж борлуулах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд юу болохыг мэдэхгүй байна Үүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарай Таны бөөрний төлөө $ 500,000 долларын мөнгөний хэмжээ. Миний нэр бол Doctor MACPHERSON бол MACPHERSON CLINIC-д нефрологич юм. Манай клиник Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид ч мөн адил бөөрийг худалдан авч, шилжүүлэн суулгах Хариуцагч донор Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авах сонирхолтой байвал whatsapp +14437200958 болон имэйлээр бидэнтэй холбоо бариарай. И-мэйл: doctormacphersonclinic@gmail.com Шилдэг саналууд DR MACPHERSON.
Dr Macpherson (41.203.78.244) 2019-07-08 06:41:29

DR. PRADHAN (105.112.55.155) 2019-06-24 08:32:27
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:48:29
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг...!054
Maira (41.203.78.51) 2019-04-02 15:48:28

Maira (41.203.78.51) 2019-04-02 15:45:35
Португалийн миний ард түмэн сайхан өдөр НОГООН ГОХИСЫН БАЙГУУЛЛАГЫН НӨХӨӨРӨЛ ДАЙНД ОРОЛЦОГЧИЙН ЗЭЭЛИЙН ДИЗАЙН КОМПАНИЙН ГЭРЭЭ Би өнөөдөр маш сайхан өдөр байна Бурхан БҮЛЭГ ДАВЛАХ SMART LOAN COMPANY. , Миний нэр Маргариди Мариа бол би Португалийн Абрант хотоос ирсэн Би гэрлээд, би жинхэнэ зээлийн компанийг хайж байна Өнгөрсөн 5 сарын хугацаанд байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцсийн эцэст надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, тэд миний мөнгөөр юу ч өгч аваагүй юм Миний найдвар алдагдсан, би гунигтай, бухимддаг, би хэзээ ч хүсэхгүй байна Интернетэд зээлдүүлэгчидтэй холбоотой ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байгаа учраас би очсон a найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг 2% -ийн хүү багатай, тэр надад маш их хэрэгтэй байсан Тэднээс зээл авах, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт хэрэглэв И-мэйл: (davidsmartloancompany1@gmail.com) Би хэзээ ч итгэж үзээгүй надад 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудын хувьд энэ бүх залилангууд дээр байгаа газрууд, Надад зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (davidsmartloancompany1@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно Дэвидтэй ухаалаг зээлтэй холбоо бариарай Өнөөдөр Канадын компанийг авч зээл авч аваад, Бурхан Давидын ухаалаг зээлийг адислав компани нь жинхэнэ зээлийн саналыг хүлээж авдаг. Дэвид ухаалаг зээлтэй холбоо бариарай Энэхүү компанид стрессгүйгээр амжилттай зээл авдаг.27

(66.181.186.246) 2019-03-07 18:26:14
chuka gedeg zuraachaar Zayasaikhanii buteeluudiig ulaim tsaim huuulbarlaad hewleed l bas neg yalguun shig zawaan yum hiidiim.
(203.91.115.253) 2019-03-01 18:39:10
ийм л залуус монголд хэрэгтэй байна амжилт
зочин (202.21.115.155) 2019-02-20 15:29:12
Ялгуунаас ялгаа юу байгааг ер нь огт олж хардаггүй. Анх энэ бүхнийг санаачлаад гараад ирсэн юм шиг л ярих юм. Гэхдээ яах вэ. Цаашдаа илүү бүтээлч сэтгэлгээтэй, хүнд хэрэгцээтэй бас чанартай зүйлс хийгээрэй гэж ерөөе.
Byambajargal (112.72.12.20) 2019-02-20 03:50:59
Хэтэрхий амбиц санагддаг. Бүтээгдэхүүнүүд сонголт бас загвар муутай. Нилээн хоцрогдмол. Зүгээр л нэр яваад байдаг. Үсний гэр сонирхож авч үзсэн. Төлсөн үнэндээ багтам сэтгэл ханамжийг аваагүй. Түүнээс хойш гаргаж буй бүтээгдэхүүнүүдийг нь хараад л байгаа байдаг л хятадад үйлдвэрлэсэн үндэсний хэв шинж агуулсан принттэй юмнууд тэгээд л боллоо
Byambajargal (112.72.12.20) 2019-02-20 03:50:44
Jdjd
(66.181.183.21) 2019-02-19 21:49:45
Д.ДАВААХҮҮ . Азкадаа амжилт хүсье .
Amaraa (211.36.141.121) 2019-02-19 07:44:45
Mundag.
оноо (66.181.161.31) 2019-02-18 21:15:34
амжилт хүсэе мундаг бүсгүй юмаа
Зочин. (202.126.89.172) 2019-02-18 18:14:04
Өөрөө хүний юмнуудыг дуурайж хийсэн хүн шүү дээ. Цаашдаа ч дуурайх зорилготой бгаан ярианаас нь илт бна.
Oyunchimeg j (202.126.89.203) 2019-02-18 17:51:12
Tanai buteegdhuun ih taalagddag tanaih surgalttai gej bsan odoo hicheellej bgaa yu bi oron nutagt bdag
(139.5.219.167) 2019-02-18 17:06:20
Zuraach Zayasaikhanii buteel l nevt shuvt haragdaad bdg yum
(66.181.176.120) 2019-02-18 12:37:10
Амжилт хүсье.
Зочин (66.181.191.220) 2019-02-04 14:09:48
Гайхалтай сайхан ярилцлага болжээ сэтгүүлч Номинжаргалд баяр хүргэе! дахиад олон2 нийтлэл хийгээрэй амжилт
Batsaikhan (66.181.184.129) 2019-02-03 09:14:45
Ednii zuraach mash muu . End tendees hulgailaad joohon oorchlood tawichdag . Etsest ni busdaas yalgarakh Yu ch bhgui ! Undesnii yum geed hen negnii hiitsen zuilsiig dawtakh bish . Shineer erel haiguul hiij content oo huchtei todorhoilokhgui bol ugaasaa hol yawakhgui ! Be honest
batja (145.133.123.164) 2019-02-01 01:17:17
Yamar mundag daichin ohin ve. Amjilt husie.
(202.126.89.223) 2019-01-30 15:49:45
Amjilt
Зочин (66.181.184.251) 2019-01-30 12:39:21
Ярилцлага таалагдлаа. Энэ охины бүтээгдэхүүнээс авч хэрэглэмээр санагдлаа.
3 1 Хариулах
D. Yumii (66.181.176.243) 2019-01-30 12:39:21
Mundag ohin yumaa ajliin ih amjilt husii. Ehelsen yumaa zorigtoi hiigeerei. Zorilgiinhoo tuluu buuj uguhgui hun amjiltand zaabal hurdeg. Mongol brend delhiig ezegneh boltugai . Mongoloo gesen setgel chini amjilt abchirnaa. Amjilt .
Шүрээ (103.10.21.37) 2019-01-30 09:55:22
энгийн, мөлжүүртэй сайхан ярилцлага болсон байна. Сэтгүүлч Номинжаргалд баяр хүргэе! Ахиад зөндөө сайхан сургамжтай, уншууртай ярилцлага хийгээрэй
Чимэгээ (59.153.112.48) 2019-01-30 01:21:23
Энэ үнэнхээр мундаг охин бна лээ. Нэг өдөр ажил дээр нь байж үзсэн. Хувцасны загварууд гаргасан нь онцгой санагдсан. Ийм хүн санасандаа заавал хүрч чаднаа. Амьжилт.
(202.179.25.146) 2019-01-29 22:56:35
arai l hiiswereer hoorch niseed bna. zaawal baishingaa zarj ingej hiih ehleh lba bhgui sh dee. magadgui hurda hol deeree bosoh husel dawamgailsan baij bolno. gehdee nomer zuil bol ger buld yamar ersdel asuudal uusgehgui baih chuhal bdag. bi 100.000 tg l ajilaa ehelsen. odoo bagaj medleg bna harin mongo bolon zeel or tolbor bhgui. jiliin jild restart hiiseer bgaad ih mongo bodoh bodolgui jiliin etsest 20 say tg olchihson l bdag hamgiin gol in zahialagchiin itgel aldahgui chanartai hiij ogoh. odoo ingeed ergeed harhad ingej soliorch durtai zuilsee hiigeed yawsanaas solongost 6 sar ajilhad 2 jiliin orlogoo olchih bolomj arai ih bhiim. uildwerleed hiigeed ch nemer bna uu daa
19 3 Хариулах
Ээгий (95.91.255.253) 2019-01-29 22:56:35
Хүн хүний арга өөр.
Номио (66.181.188.36) 2019-01-29 22:56:35
Мөнгөний дүндээ гол нь биш. Үндэсний үйлдвэрлэгч гэдэг чинь мөнгөнөөс чухалшдэн
бм (202.9.42.129) 2019-01-29 22:56:35
наад охин чинь чамаас өөр тэнхлэг дээр амьдрхх гээд бн. чи бол насаараа донжоо тоглоод дуусдаг тэнхлэг дээр амьдраад дуусна. бас дээр нь хэлхэд сүүлийн үеиин дүн шинжилгээ зээлгүй компаниудыг дампуу муу үзүүлэлттэй гэж үздэг болсон !!муу аймхай мөртлөө том том заавардагч минь!
Nyamka (103.229.123.88) 2019-01-29 21:18:32
Ajillaad bai ajillaad bai Amjilt Azka
Baljkaa (202.179.31.26) 2019-01-29 19:55:30
Erch huchtei tsoglog daichin mundag busgui shuu Azjargaldaa azjargal eruul enhiig husie ajild ni tomoos tom amjilt husie
Анхаа (66.181.161.24) 2019-01-29 19:53:21
Галзуу бүсгүй шүү
(66.181.161.24) 2019-01-29 19:52:52
Мундаг.
Zul (103.26.195.181) 2019-01-29 18:49:14
Mundag daichin bvsgvi bi Mayaragiin hereglegch chanartai mash goe shv