Глобал эрсдлийн тайлан 2019: Залуу үе сэтгэцийн асуудалд нэрвэгдэж байна

Энэ жилийн "The Global Risk Report" буюу "Дэлхий нийтийн эрсдлийн тайлан" олон нийтэд зарлагджээ. Тайлангаас залуусын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцлон хүргэж байна.

Бүх судалгаа санал нэгтэйгээр сэтгэцийн эмгэг, өөрчлөлтийн тархалт нэмэгдэж байгааг батлаагүй боловч, залуу үеийнхний хувьд мэдэгдэхүйц өсөлт ажиглагдаж байгааг баттай тогтоожээ. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсад нийт хүн амын сэтгэл гутралд өртөгсөдийн эзлэх хувь 2005 онд 6.6 хувь байснаа 2015 онд 7.3 хувь болж өссөн. Насны хувьд 12-17 насныхны сэтгэл гутралд өртөх байдал 5.7 хувиас 12.7 хувь болтлоо өсжээ.

Өнгөрсөн 2016 онд гэхэд АНУ-ын таван охин тутмын нэг нь сэтгэл гутралын асуудалтай байжээ. Мөн 10-14 насны охидын бие махбодоо гэмтээх үзэгдэл 2009-2015 оны хооронд гурав дахин нэмэгдэж, 15-19 насныхны амиа хорлолт 59 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: WeForum

Сэтгэгдэл:
Таны IP: (34.204.171.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд N24.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.